"Оросын төмөр зам" ХК

"Оросын төмөр зам" холдинг товч. РЖД (бүтэн нэр - "Оросын төмөр зам" нээлттэй хувьцаат компани ("Оросын төмөр зам" ХК, орос. Открытое акционерное общество «Росси́йские желе́зные доро́ги» (ОАО «РЖД»)) -Оросын төрийн өмчит босоо удирдлгатай нэгдмэл компани, нийтийн хэрэглээний дэд бүтцийг эзэмшигч, Оросын төмөр замын сүлжээний хамгийн том тээвэрлэгч юм. 2003 онд ОХУ-ын Төмөр замын яамны үндсэн дээр байгуулагдсан тус компанийн хувьцааны 100 хувь нь ОХУ-д харьяалагддаг бөгөөд 2003 оны 2-р сарын 27-ны өдрийн 29-ФЗ "Удирдлага, захиран зарцуулах онцлогийн тухай" Холбооны хуулийн дагуу ОХУ-ын Засгийн газар "Оросын төмөр зам" ХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Төв байр нь Москва хотод байралдаг.

Москва хот дахь Төв байр

ОХУ-ын хамгийн том ажил олгогч бөгөөд 2022 оны байдлаар тус компанид 701 мянган хүн ажиллаж байжээ.

"Оросын төмөр зам" ХК нь ОХУ-ын нийт 89 субьектын 77-д тээврийн үйлчилгээ үзүүлдэг. 2019 онд тус компани 1.2 тэрбум зорчигч, 1.28 тэрбум тонн ачаа тээвэрлэжээ. 2017 онд Оросын төмөр замын Оросын ДНБ-д оруулсан хувь нэмэр 1.4% байна. Оросын төмөр замын Оросын хөрөнгө оруулалтад эзлэх хувь 3%, тээврийн хөрөнгө оруулалтад 13% байна. "Оросын төмөр зам" ХК нь Оросын бүх тээврийн системийн зорчигч эргэлтийн 27 % гаруй, ачаа эргэлтийн 45 % гаруй (дамжуулах хоолойн тээврээс бусад - 87%) эзэлдэг. Бүтээгдэхүүний борлуулалтаас олсон орлогын хувьд "Оросын төмөр зам" ХК 2019 онд Оросын хамгийн том компаниудын эрэмбээр 5-р байрыг эзэлж байна.

Компанийн ерөнхий захирал Олег Белозёров (2017 оны 11-р сарын 18-наас, үүнээс өмнө, 2015 оны 8-р сарын 20-ноос - ерөнхийлөгч, 2021 оны 3-р сард 5 жилийн хугацаагаар дахин томилогдсон).

Үндсэн үзүүлэлт

засварлах

"Оросын төмөр зам" нээлттэй хувьцаат компани нь Оросын стратегийн ач холбогдолтой орчин үеийн тээвэр, логистикийн цогцолбор юм. Тус компани нь ОХУ-ын эдийн засгийн нэгдсэн тогтолцооны хамгийн чухал холбоос бөгөөд аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн эдийн засгийн тасралтгүй үйл ажиллагааг хангахаас гадна олон сая иргэдийг хямд үнээр тээвэрлэдэг байна.

"Оросын төмөр зам" ХК-ийн үүсгэн байгуулагч, цорын ганц хувьцаа эзэмшигч нь Оросын Холбооны Улс юм. ОХУ-ын нэрийн өмнөөс хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг ОХУ-ын Засгийн газар хэрэгжүүлдэг. Төрийн өмчийн 987 төмөр замын тээврийн байгууллагын хөрөнгийг "Оросын төмөр зам" ХК-ийн дүрмийн санд оруулж үүсгэх замаар хувьцаат компанийн өмчийг бүрэлдүүлж авсан юм.

Техникийн үзүүлэлт

засварлах
Ашиглаж байгаа төмөр замын урт 85,3 мянган км
Цахилгаанжуулсан замын урт 43,4 мянган км

Захиралуудын Зөвлөлийн дарга нар

засварлах

Ерөнхийлөгч нар

засварлах