"Гүржийн мөрөөдөл" нам

«Гүржийн мөрөөдөл» (бүтнээр— «Гүржийн мөрөөдөл— Ардчилсан Гүрж», гүрж. ქართული ოცნება–დემოკრატიული საქართველო «Картули оцнэба — Дэмократиули Сакартвэло») —2012 оноос өнөө хүртэл Гүржийн эрх барьж байгаа улс төрийн нам. Гүржийн бизнесмен Бидзина Иванишвили 2012 оны 5-р сарын 7-нд байгуулсан улс төрийн нам юм. «Гүржийн мөрөөдөл» 2012 оны парламентын сонгуулиар «Үндэсний нэгдсэн хөдөлгөөн» намын гол өрсөлдөгч байсан.

Гүржийн мөрөөдөл намын далбаа

Тус намыг байгуулсан суурь нь 2011 оны 12-р сард Иванишвилигийн улс төрийн үйл ажиллагааны платформ болгон үүсгэн байгуулсан "Гүржийн мөрөөдөл" улс төрийн хөдөлгөөн байсан. Б.Иванишвили Гүржийн иргэншлээс хассантай холбогдуулан тус холбоог албан ёсоор Манана Кобахидзе удирдаж байжээ. Гүржийн мөрөөдөл намын гишүүдэд улс төрч Созар Субари, экс дипломат Тедо Жапаридзе, их мастер Зураб Азмайпарашвили, хөлбөмбөгчин Каха Каладзе зэрэг алдартнууд багтжээ.

2012 оны 10-р сарын 1-нд Гүрж улсад болсон парламентын сонгуулийн дүнгээр "Гүржийн мөрөөдөл - Ардчилсан Гүрж" сонгуулийн эвсэл Гүржийн парламентын суудлын талаас илүү хувийг авсан байна.

2013 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр тус холбооноос нэр дэвшигч Гиоргий Маргвелашвили Гүржийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон.

Үзэл санаа

засварлах

"Гүржийн мөрөөдөл"-ийг нийгмийн хөдөлгөөн гэж танилцуулах үеэр Б.Иванишвили "манай нийгмийн хөдөлгөөн нь эрх мэдлийг хянах хүчин болно" гэж зарласан боловч олон асуудлаар байр суурь нь тухайн үеийн эрх баригч Үндэсний нэгдсэн хөдөлгөөний намын байр суурьтай давхцаж байсан. Тухайлбал, "нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сэргээх", "Барууны үнэт зүйлсийг хэрэгжүүлэх", түүнчлэн Европын Холбоо, НАТО-д элсэх байсан. Хөдөлгөөний хөтөлбөрийн нийгмийн асуудлаар ажилгүйдэлтэй тэмцэх, Гүрж иргэдийн хангалуун сайн сайхан байдлыг дээшлүүлэхийг зарласан байна.

Гүржид 2019 оны эхээр явуулсан олон нийтийн санал асуулгаар 27 хувь нь “Гүржийн мөрөөдөл” барууны талыг баримтлагч, 16 хувь нь Оросыг дэмжигч, 41 хувь нь тус намыг Баруун болон Оростой адилхан сайн харилцаатай гэж үзсэн байна.