XVIII Иохан

(XVIII Иоанн-с чиглүүлэгдэв)

XVIII Иохан (Латин: Johannes XVIII, ? - 1009 оны 6, эсвэл 7 сар) нь 1004 - 1009 оны Ромын пап юм.

XVIII Иохан
Өргөмжлөгдсөн1004 оны 1 сар
Сэнтийнээс буусан1009 оны 7 сар
ӨмнөхXVII Иохан
ДараахIV Сергиус
Хувийн мэдээлэл
Жинхэнэ нэрФасаниус
Төрсөнтодорхойгүй
Папын улс, Рапаньяно
Нас барсан1009 оны 7 сар
Ариун Ромын Эзэнт Гүрэн, Папын улс, Ром

Ромын мөргөлч Леогийн хүү тэрээр Асколи Пиченогийн ойролцоох Рапаньянод төрсөн. Жинхэнэ нэр нь Фасаниус (Латин: Fasanius).

Ромын папын албыг хаших хугацаандаа Ромыг захирч байсан Крескентийн удмын патрики (язгууртнуудын армийн удирдагч) III Иоанн Крескентийд үйлчилж байсан гэгддэг. Тухайн үе нь хожим Ариун Ромын Эзэнт Гүрний хаан болсон, Саксоны хаан II Хенрих болон өөрийгөө Италийн хаан гэж нэрлэж байсан Ивреагийн Адриано нарын зөрчил хурцдаж байсан үе байлаа. Мөн Ром нь тахал өвчинд нэрвэгдэж, Сарацинчууд Тиррений тэнгисийн эрэг хавийг түйвээж байв.

Пап болсон XVIII Иоанн нарийн зохион байгуулалт бүхий сүмийн бүтцийг удирдахад цаг заваа зориулсан юм. Мөн славуудад шашин номлохын тулд Баварийн Бамбергт хамбын засаглалыг тогтоосон билээ. Бамберг дахь хамбын засаглал нь II Хенрихт тун чухал байв. XVIII Иоанн нь Флери сүмийн их хамба болон Санс, Орлеаны хамба нарын зөрчлийг шийдвэрлэхэд зуучлах үүрэгтэйгээр оролцжээ.

Тэрээр папын албанаасаа сайн дураар татгалзаж, тун удалгүй нас барсан гэдэг. Түүнийг IV Сергиус залгамжилсан.

Пап Иоанны дугаарлалтын тухай засварлах

XVI Иоанн нь антипап (хүлээн зөвшөөрөгдөөгүй пап) байсан бөгөөд жинхэнэ XVI Иохан нь өөрийгөө XVII Иохан гэж нэрлэж байсан юм. Иймээс XVIII Иохан нь үнэндээ 17 дугаар Иохан болно.

Гадаад холбоос засварлах

Католик нэвтэрхий толь


Өмнөх
XVII Иоанн
Ромын пап
1004 - 1009
Дараах
IV Сергиус