Wikipedia:Википедиаг хөгжүүлэхтэй холбоотой асуултууд

Help:АгуулгаТусламж:Агуулга
Help:Агуулга
Help:Агуулга

Википедиаг хөгжүүлэхтэй холбоотой асуултууд

Энэ хуудас нь Википедиаг хөгжүүлэх, хувь нэмрээ оруулахтай холбоотой тогтмол тавигддаг асуултууд, түүний хариултыг агуулсан хуудас болно.

Засвар хийхийн тулд заавал бүртгэл үүсгэсэн байх ёстой юу? засварлах

Үгүй. Хүссэн хүн бүхэн бүртгэл үүсгэлгүйгээр засвар хийж, хувь нэмрээ оруулж болно.

Бүртгэл үүсгэхэд насны хязгаарлалт байгаа юу? засварлах

Үгүй. Бүх насны бүх хүн энэ төсөлд оролцож болно.

Бүртгэл үүсгэхэд заавал өөрийн жинхэнэ нэрийг ашиглах ёстой юу? засварлах

Ихэнх хүмүүс өөрсдийн жинхэнэ нэрийг ашигласан байдаг боловч заавал ингэх шаардлагагүй.

Мэдэхэд илүүдэхгүй нэр томьёо засварлах

Энд зарим нэг нэр томьёог тайлбарлав.

Хуучин хувилбар луу нь буцаах (revert) засварлах

Энэ нь вандализмд өртсөн хуудас, өгүүллийн агуулгыг дахин сэргээхийг хэлнэ.

Хуудас ба өгүүллийн ялгаа засварлах

"Хуудас" гэдэг нь Википедиа дахь бүх материалыг, өөрөөр хэлбэл, өгүүлэл, хэлэлцүүлэг хуудас, баримт бичиг, тусгай хуудсууд зэргийг хэлнэ. "Өгүүлэл" гэдэг нь зөвхөн нэвтэрхий толины мэдээлэл агуулсан хуудсуудыг хэлнэ. Help:Википедиа дахь хуудасны төрлүүд-ийг үзнэ үү.

"Өнчин" өгүүлэл засварлах

Энэ нь бусад өгүүлэл, хуудсуудтай холбоос хийгдээгүй өгүүлэл юм.

"Түүхий" өгүүлэл засварлах

Энэ нь ихэвчлэн нэг параграф, эсвэл түүнээс богино өгүүлэл юм. Өөрөөр хэлбэл цааш дэлгэрүүлэх шаардлагатай өгүүллийг хэлнэ.

Салаа утга засварлах

Ижил бичлэгтэй боловч утга ондоо үгнүүдийг хэлнэ. Жишээлбэл, Сар (салаа утга) үзнэ үү.

Бага зэргийн засварууд засварлах

Бага зэргийн засвар сэдвийг үзнэ үү.

Ерөнхий засварлах

Энд байгаагаас илүү дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авах вэ? засварлах

Та эхлээд Танилцуулга, Тавтай морилно уу, дараа нь Тусламж хуудсыг үзнэ үү.

Википедиад мөрдөх ёстой ямар нэгэн дүрэм, зааварчилгаа бий юу? засварлах

Wikipedia:Дүрэм үзнэ үү.

"Сүүлийн үеийн засварууд" гэж юу вэ? засварлах

Тодорхой хугацаанд хийгдсэн, тодорхой тооны өөрчлөлтүүдийн жагсаалт юм.

Өгүүлэл бичихэд мөрдөх ёстой ямар нэгэн формат, загвар бий юу? засварлах

Өгүүлэл бичихэд мөрдвөл зохих загварыг эндээс үзнэ үү.

Ижил сэдэв бүхий хоёр өгүүллийг яах вэ? засварлах

Энэ тохиолдолд тухайн хоёр өгүүллийг нэгтгэх саналыг хэлэлцүүлэг хуудас дээр нь бичих хэрэгтэй.

Өгүүллийн сэдэв,агуулгын талаар бид саналаа солилцож, маргалдаж болох уу? засварлах

Википедиагийн бүх өгүүлэлд тавигдах гол шаардлага бол Төвийг сахисан байр суурь тул бүх зүйлд энэ байр сууринаас хандах хэрэгтэй. Ямарваа зүйлд хүлээцтэй, соёлтой, бие биенээ хүндэтгэж харилцах шаардлагатай бөгөөд өгүүллийн агуулгын талаар тухайн өгүүллийн хэлэлцүүлэг хуудас дээр саналаа солилцоно. Бүх өгүүлэлд "хэлэлцүүлэг" хуудас дагалдана.

Би санамсаргүйгээр мэдээлэл устгачихлаа. Яах вэ? засварлах

Хуудсыг хуучин хувилбар луу нь буцаах сэдвийг үзнэ үү.

Ямар хэл, фонтоор бичих вэ? Латин галигаар бичиж болох уу? засварлах

Монгол Википедиагийн албан ёсны хэл нь Монгол хэл, Орчин цагийн монгол хэлний дүрэм байх тул латин галигаар бичихийг хориглоно. Юникод (UTF-8) хэрэглэн кирилл үсгээр бичнэ.

Зарим линкүүд улаан өнгөтэй байна. Яагаад? засварлах

Энэ нь тухайн үгээр гарчигласан өгүүлэл байхгүй байгааг заана.
Та тухайн улаан өнгө бүхий линк дээр дарж, шинэ өгүүлэл эхлүүлэн, мэдээлэл оруулах боломжтой.

Цайвар цэнхэр линк ямар учиртай вэ? засварлах

Энэ нь гадаад холбоосыг заана. Өөрөөр хэлбэл Википедиагийн бус вэб хуудсуудын линк юм. Гадаад холбоосууд ингэж харагдана.

Зураг, видео файлын ямар форматыг хэрэглэх ёстой вэ? засварлах

Зургийн хувьд JPEG, төрөл бүрийн сүлд, логоны хувьд SVG форматуудыг зөвшөөрнө. PNG форматыг мөн зөвшөөрнө, хөдөлгөөнт зургийн тухайд GIF формат зөвшөөрөгдөнө.
Видео файлын тухайд, Ogg Theora нь цорын ганц зөвшөөрөгдсөн формат болно.

Дуут файлын ямар форматыг зөвшөөрөх вэ? засварлах

WAV ба Ogg Vorbis зөвшөөрөгдөнө. Харин MP3 формат зөвшөөрөгдөхгүй. Media-г үзнэ үү.


Миний шинээр эхлүүлсэн өгүүллийг устгачихсан байна. Яагаад? засварлах

Википедиагийн дүрэмд харш өгүүллийг устгана. Хэдий таны өгүүллийг устгасан ч гэлээ таныг цаашид илүү их хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна. Хуудас устгахтай холбоотой баримтлах бодлогыг үзнэ үү.
Өгүүлэл устгадаг түгээмэл шалтгаануудаас:
  1. Нэвтэрхий толины шаардлага хангахгүй (Жишээ нь, "Тэр их хөгжилтэй эр. Мөн түүний найз бүсгүй нь ч хөгжилтэй.").
  2. Утгагүй зүйлс (Жишээлбэл, "хөборхллыбо").
  3. Туршилтын хуудас (жишээлбэл, "Би үнэхээр энэ хуудсыг үүсгэлээ гэж үү?").
  4. Вандализм. Гэхдээ таны өгүүлэл энэ ангилалд багтана гэж бодохгүй байна.
  5. Түгжигдсэн хэрэглэгчийн үүсгэсэн өгүүлэл

Миний хийсэн засварыг устгасан байна. Яагаад? засварлах

Хэд хэдэн шалтгаан байж болно. Шалтгааныг Avoiding common mistakes-с үзнэ үү. Хэрэв таны хийсэн засварыг устгасан бол та эхлээд тухайн өгүүллийн "Түүх" хуудсыг үзнэ үү. Энд хэн, хэдийд таны хийсэн засварыг устгасан, мөн устгасан шалтгаан байна. Үүнээс гадна "Хэлэлцүүлэг" хуудас дээр шалтгааныг дэлгэрэнгүй тайлбарласан байж болно. Магадгүй өөрийн тань хэлэлцүүлэг хуудас дээр шалтгааныг бичсэн байж болох юм. Хэрэв та тодорхой шалтгаан олохгүй бол, тухайн өгүүллийн хэлэлцүүлэг хуудас дээр эелдгээр шалтгааныг асуугаарай. Таны засварыг өөрчилсөн хүн удахгүй танд тайлбарлах болно.

Гадаад болон дотоод линк засварлах

Аль нэг хэлний Википедиагийн өгүүллийг Монгол Википедиа рүү орчуулж болох уу? засварлах

Болно. Энэ бол хамгийн зөв арга юм.

Ямар нэгэн өгүүлэлтэй ижил өгүүлэл бусад хэлний Википедиад байвал яах вэ? засварлах

Энэ тохиолдолд холбоос хийх зайлшгүй шаардлагатай. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

Википедиагийн бус, өөр сайтуудыг линк хийж болох уу? засварлах

Гадаад холбоосыг мэдээж зөвшөөрнө. Гэхдээ Википедиа нь вэбүүдийн холбоос бүхий хавтас биш гэдгийг анхаарах хэрэгтэй.
Зар сурталчилгааны линкүүдийг мөн битгий оруулаарай.
Вэбүүдийн линкүүдийг өгүүллийн төгсгөлд, "Гадаад холбоос" эсвэл "Эшлэл" хэсэгт байрлуулах хэрэгтэй. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

Зохиогчийн эрх засварлах

Википедиад зураг, мэдээлэл оруулахад тусгай зөвшөөрөл хэрэгтэй юу? засварлах

Википедиад буй бүх мэдээлэл, зураг нь ГНУ чөлөөт баримт бичгийн лицензтэй. Өөрөөр хэлбэл зөвхөн нийтийн эзэмшлийн, эсвэл ГНУ чөлөөт баримт бичгийн лицензтэй, мөн түүнтэй төстэй бусад лицензтэй зураг, текстийг л Википедиад оруулна.

Википедиад би яаж хандив өргөх вэ? засварлах

http://wikimediafoundation.org/fundraising үзнэ үү.

Өөрийн оруулсан хувь нэмрээ яаж тоолох вэ? засварлах

Хэд хэдэн тоологч бий. Эдгээр тоологч таны хийсэн засваруудыг хуудасны төрлүүдээр нь гаргах болно. Та тоолохыг хүсвэл энд дарна уу.
Мөн та "Миний оруулсан хувь нэмэр" линк дээр дарж, өөрийн оруулсан хувь нэмрээ харж болно.