I Фердинанд (Австрийн хаан)

I Фердинанд (1793 оны 4 сарын 19 – 1875 оны 6 сарын 29) нь Австрийн Эзэн Хаан, Германы Холбооны ерөнхийлөгч, Унгар болон Бохемийн хаан (V Фердинанд гэдэг нэрээр), бусад дагуул улсуудын төрийн тэргүүний суудлыг өөрийн эцэг Ариын Ромын эзэн хаан II Фрэнсисээс өвлөн авч, 1848 оны хувьсгалын үр дүнд хаан ширээнээсээ буух хүртлээ төр барьжээ.

(V) Фердинанд
Австрийн эзэн хаан
Хаанчлал1835 оны 3 сарын 2 – 1848 оны 12 сарын 2
Бүтэн нэрФердинанд Чарльз Леополд Жозеф Фрэнсис Марселин
Төрсөн огноо1793 оны 4 сарын 19
Өнгөрсөн огноо1875 оны 6 сарын 29
ӨмнөхI Фрэнсис
УдаахI Франц Йосиф
ХатанСардины Мариа Анна
ЭцэгII Фрэнсис (Ариун Ромын хаан)
ЭхХоёр Сицилийн Мариа Тереза

Тэрээр Сардины I Виктор Эммануэлийн 6 дахь хүүхэд болох Савойн Мариа Аннатай гэрлэжээ. Тэд хүүхэдгүй байсан. Фердинанд эзэнт гүрнээ захирах чадвар сул байсан тул эцэг нь нас барахаасаа өмнө түүнийг дотоод бодлогынхоо бүх асуудлыг Аркдюк Луитай зөвлөх хэрэгтэй гэж захиж үлдээжээ[1].

Тэр 1848 оны 12 сарын 2-нд хаан ширээнээсээ буусан бөгөөд түүнийг үеэл Франц Йосиф нь залгамжилжээ. Хаан ширээнээсээ буусан Фердинанд Прага дахь Храдчани ордонд 1875 онд насан эцэс болтлоо амьдарчээ[2].

Эшлэл засварлах

  1. Taylor, AJP: "The Habsburg Monarchy 1809-1918" Penguin Books, Great Britain, 1990, ISBN 978-0-14-013498-8, pp.52-53
  2. van der Kiste, p 16