F-16 Fighting Falcon (англи. үгчилж орч — тэмцэгч шонхор, — Колорадо Спрингс дахь АНУ-ын Агаарын цэргийн академийн "бэлэг тэмдэг" юм) — америкийн 4 дахь үеийн олон үйлдэлт хөнгөн сөнөөгч онгоц.

F-16 хөнгөн сөнөөгч онгоц

Энэ онгоцыг "General Dynamics" компани 1974 онд зохион бүтээж 1978 онд ашиглалтанд өгсөн байна. 1993 онд "General Dynamics" компани өөрийн онгоцны үйлдвэрийн бизнесээ Lockheed Corporation (өнөө үед — Lockheed Martin компани болсон) компанид зарсан байна.

F-16 хөнгөн онгоц нь харьцангуй хямд өртөгтэй тул хамгийн алдартай 4 дахь үеийн сөнөөгч онгоц (2018 оны 6-р сарын байдлаар 4604 гаруй онгоц үйлдвэрлэсэн) бөгөөд олон улсын зэвсгийн зах зээлд амжилттай олсон байна (25 улстай хамтран ажилладаг бөгөөд 2019 онд дэлхийн хамгийн түгээмэл байлдааны онгоц байсан). АНУ-ын Агаарын цэргийн хүчинд зориулагдсан 2231 F-16 онгоцны сүүлчийнх нь 2005 онд захиалагчдад хүргэгджээ. Сайжруулсан F-16-г 2018 онд экспортлохоор үргэлжлүүлэн үйлдвэрлэж байна. Тухайлбал, 2018 оны зургадугаар сард Бахрейн 16, Словак 14, Болгар 8 онгоцыг F-16V хувилбараар захиалж авсан байна.