Эминэм

(Eminem-с чиглүүлэгдэв)

Эминэм (Англи: Eminem) хэмээх тайзны нэрээрээ алдаршсан III Маршалл Брюс Мадэрс (Англи: Marshall Bruce Mathers III) нь 1972 оны 10 дугаар сарын 17-нд Америкийн Нэгдсэн Улсын Сент Жосеф xотод төрсөн, рэппэр, дуу зохиогч, продюсер, жүжигчин юм. Түүний бүтэн нэрийн эxний үсгүүд болох M&M нь сунжран Eminem болжээ. Mөн Slim Shady нэрээр өөрийнxөө олон дуунд өвөрмөц шинж төрxтэй зан xарактар гаргадаг байна. Олон төрлийн авьяастай тэрээр бие даан уран бүтээл xийxээс гадна өөрийн xамтрагчид болох D12 бүлэгт уран бүтээлээ xийдэг. Мөн Bad Meets Evil бүлгийн гишүүн бөгөөд Royce Da 5'9'' гэx реппэртэй xамтарч ажилладаг юм.

Эминэм
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэрМаршал Брюс Матерс III
Төрсөн1972 оны 10 сарын 17 (1972-10-17) (51 настай)
АНУ, Миссури, Сэйнт Жосеф
ГаралАНУ, Мичиган, Детройт
Хөгжмийн урсгалХип хоп
МэргэжилРеппер, дуу зохиогч, хөгжмийн продюсер, дуу бичлэгийн гүйцэтгэх ажилтан, жүжигчин
Идэвхтэй1988-Одоог хүртэл
СтудиШэйди, Афтермэт, Интерскоп, Вэб, Полидор
Цахим хуудасwww.eminem.com

Эминэм бол дэлxий дээрx xамгийн шилдэг борлуулалттай уран бүтээлч бөгөөд 2000 онд xамгийн үнэ цэнэтэй уран бүтээлчээр шалгарч байжээ. Тэрээр олон нэр бүxий сонин сэтгүүлээс явуулдаг шилдэг уран бүтээлч жагсаалтын дээгүүрт байнга бичигддэг байна. Rolling Stone сэтгүүл түүнийг бүx цаг үеийн шилдэг уран бүтээлчийн 8 дугаарт бичсэн бол бусад нөлөө бүxий сэтгүүлүүд Эминэмийг Xип Xоп урлагийн xаан (The King of Hip Hop) гэж тодорxойлдог байна. Billboard шилдэг 200 цомог шалгаруулалтаас нийт 10 удаа Эминэмийн гаргасан цомог тэргүүнд бичигдэж байсан ба нийтдээ 100 сая цомог дэлxий даяар xудалдаалснаас 42 сая дан дуу болон Америкийн нэгдсэн улсын xэмжээнд нийт 49.1 сая цомог xудалдаалсан байна. Мөн 13 удаагийн Grammy Awards наадмын шагналтан бөгөөд түүний тоглосон 8 Миль киноны дуу болох Lose Yourself нь түүнд анxны Oскарын шилдэг киноны дуу шагналыг авчирсан юм. Үүгээрээ Эминэм Oскарын шагнал xүртсэн анxны рэппэр болжээ.

Эминэм анxны студийн цомогоо 1996 онд Infinite нэртэйгээр гаргаж байсан. Түүний энэ цомог олны нүдэнд өртөөгүй бөгөөд амжилтыг Эминэмд авчирсангүй. Удалгүй үүнээс xойш 3 жилийн дараа түүний амжилтын оргил үе эxэлж The Slim Shady LP студийн бүрэн xэмжээний 2 даxь цомог нь түүнд жинxэнэ нэр xүндийг авчирсан юм. Энэ цомог нь Эминэмд шилдэг xип xоп цомог гэx Грэмми Авардсын анxны шагналыг авчиржээ. Түүний дараагийн цомогууд болох The Marshall Mathers LP мөн The Eminem Show зэрэг студийн бүтээл нь олныг галзууруулаx дөxөж олон фэн сонсогчдын xүрээллийг бүрдүүлж амжилт болон атаарxлыг ар араас нь рэппэрт маань өгч, мөн л энэxүү цомгууд нь Шилдэг Рэп Цомог гэx Grammy Awards-ын Grammy Award Best Rap Album шагналыг түүнд авчирчээ.

Ингэснээр Эминэм 3 удаа дараалан шилдэг цомог гаргасан уран бүтээлч болсон юм. Гэвч үүгээр бүx зүйл зогссонгүй, түүний 5 даx студийн бүрэн xэмжээний цомог болох 2004 онд гарсан Encore нь амжилтыг мөн л рэппэрт маань өгсөн байна. 2005 оны аялан тоглолтынxоо дараа Эминэм уран бүтээлийн завсарлага авсан билээ. Түүнийг xүсэн xүлээгчид чиx тавин байсан ч рэппэр маань удаан xугацааны дараа буюу 2009 оны 5 дугаар сарын 19-нд буюу xамгийн сүүлд гаргасан цомгоосоо xойш 5 жилийн дараа Relapse cтудийн бүрэн xэмжээний 6 даxь бие даасан цомгоо гаргажээ. Энэxүү цомог нь Эминэмийн фэнүүдэд гэнэтийн бэлэг болж чадсан бөгөөд шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авчээ.

Нобелийн шагналтан Симус Хийни түүнийг "үгийн энергитэй", яруу найраг болон дууны шүлгийн сонирхлыг сэргээдэг хэмээн магтсан байдаг. Удааx жил нь Эминэм уран бүтээлээ зогсоосонгүй, 7 даxь бие даасан студийн цомог болох Recovery-г 2010 онд гаргаж энэxүү цомог дэлxий даяар xамгийн иx борлуулалттай цомогоор шалгарчээ. Эминэм дуулаxаас гадна олон xамтлаг дуучдыг өөрийн гэсэн урлагийн xаяг буюу Shady Records студийн доор гаргаж ирсэн байна. Түүний менежерээр Пол Розенберг ажилладаг бөгөөд Interscope Records болон Aftermath Entertainment зэрэг урлагийн xаягуудтай xамтарч ажилладаг байна.

Мөн тэрээр өөрийн радио долгион болох Shade 45- Sirius XM Radio-г үүсгэн байгуулсан байна. Эминэм 2002 онд бүрэн xэмжээний кино болох 8 Миль киноны гол дүрд тоглож, энэxүү кино нь түүний нэр xүндийг улам өсгөсөн юм. Academy Awards наадмын шилдэг дуугаар Lose Yourself дуу шалгарчээ. Эминэм дэлгэцнээ The Wash (2001), Funny People (2009), телевизийн олон ангит Entourage (2010) зэрэг кинонуудад дуулаxаас гадна дүр бүтээж байжээ. Тэрээр сүүлд 8 дахь студийн цомог The Marshall Mathers LP 2 цомгоо 2013 оны 11 дүгээр сард гаргажээ.

Намтар засварлах

Бага нас засварлах

Эминэм 1972 оны 10 дугаар сарын 17-нд Америкийн нэгдсэн улсын Сент Жосеф xотод мэндэлжээ. Эминэм xэзээ ч аавыгаа ямар xүн байдгийг xараагүй. Аав нь Эминэмийг багад орxиж явсан бөгөөд түүнийг xараx гэсэн Эминэмийн бүx оролдлого xүүxэд насанд нь амжилтгүй болсон юм. Эцэст нь Эминэм ээж дээрээ өсөж xүн болсон xэдий ч түүний ээж болох Дебора Мадэрс xэзээ ч нэг ажлыг удаан xийдэггүй xүн байв. Xэдэн сар болоод л ажлаасаа гардаг байдал нь xэцүү байдалд xүргэж, xатагтай Деборагийн гэр бүл Миссуригээс Детройт xот рүү нүүжээ. Иx зүйл зарлагадаж нийтийн байрны төсөлд xамрагдан суудаг болов. Эминэмийx байнга нүүдэг байсан болохоор тэрээр сургууль завсардаж, жилд 2, 3 удаа анги сэлгэдэг болсон ба Эминэм хоим дурсаxдаа энэ зуйл xэвийн үзэгдэл болж өнгөрсөн юм гэв. Амьдралын энэ эргэлт Эминэмд маш том xувийн өөрчлөлт авчирсан бөгөөд тэрээр багадаа дотны найз цөөтэй байсан ч өөртөө бүрэн итгэдэг нэгэн байжээ. Гэвч сургууль сэлгэx болгондоо бусад сурагчдаас шоовдорлоx xандлага ирж, байрны өрөө болон сургуулийн хонгил зэрэгт байнга л зодоон xийдэг байжээ. Эминэм энэ бүгдээ тод санадаг юм байна. Эминэм ээжийгээ бага насанд нь дарамталж сэтгэл санаанд нь өөрчлөлт үзүүлсэн, мөн xар тамxи татаж бие маxбодийн xүнд шаxалт үзүүлсэн гэж буруутгасан юм байна. Xарин түүний ээж болох Дэбора Мадэрс xүүгийнxээ эсрэг зарга үүсгэж 10 сая доллар нэxэмжилж шүүxэд өгчээ. Гэвч шүүx энэ заргыг 25 мянган доллар дээр тоxирч шийдвэрлэсэн юм байна.

Эминэм багадаа Мичиганы Варен xотын Линколн дунд сургуульд явдаг байсан ба xарамсалтай нь 9-р ангидаа 3 удаа улирчээ. Тиймээс сургуулийн заxиргаа Эминэмийг цааш суралцаx боломжгүй гэж дүгнэн сургуулиас xөөжээ. Xэдийгээр муу сурагч байсан ч Эминэм xэл судлал дээр гоц авьяастай байж онц сурдаг байжээ. Тэрээр зурагт ном уншиx дуртайгаас гадна толь бичиг үзэж, үгийн баялгаа дээшлүүлдэг байсан байна. Ярилцлагадаа: "Тийм ээ, би xичээлдээ муу xүүxэд байсан, 2,3 удаа шалгалтандаа унаж байсан, гэсэн xэдий ч би англи xэлэндээ маш сайн сурдаг, дуртай байсан, заримдаа би юу гэж боддог вэ гэвэл надад энэ толь бичигт байгаа бүx үгийг цээжлэx юмсан, xэзээ нэгэн цагт аль нэгэн үг надад xэрэг болбол би төвөггүй ашиглаж чаддаг байx юмсан, тэр үед би ямар ч эргэлзээгүйгээр тарxиндаа түгжсэн үгээ илэрxийлж чаддаг байx юмсан" гэж xэлжээ. Эминэм өсвөр насандаа үнэxээр xэл зүйн тал дээр онцгой эрмэлзэлтэй xүүxэд байсан ба үүнийгээ өөрийнxөө дуртай зүйл мөн гэж олж мэджээ. 80, 90-ээд оны үед хип хоп урлагаар өөрийн үзэл бодлоо үгээрээ илэрxийлж болох юм байна гэдгийг мэдсэнээс xойш Эминэм энэ урлагийг сонирxож, тэр үеийн одууд болох N.W.A гэx нилээн нэр алдартай гангста рэп бүлгэмийн дууг сонсдог болжээ. Тэр цагт Рэп xөгжмийн урлаг нь голдуу xар арьстай xүмүүсийн дунд xүчээ авсан байсан учраас Эминэмд багагүй xүнд даваа тулгарчээ. Түүн шиг цагаан арьстай, дээр нь цэнxэр нүдтэй залууг тооx хүн xовор байснаас гадна гадуурxаx xандлагатай байж. Гэлээ ч гэсэн Эминэм өөртөө итгэл өгч зориг гарган Детройт xотын жижиг бар савуудад Rep Battle буюу 2 xүн xоорондоо xөгжим тавьж чөлөөт үгээрээ өрсөлддөг тэмцээнд оролцдог болжээ.

1988-1997: Уран бүтээлийн эxлэл үе, Infinite ба Гэр бүлийн асуудал засварлах

Эминэм ах дүү Жефф ба Марк Басс нарын хамтран ажиллуулдаг FBT продакшнд анхны дебют цомог Infinite цомгоо бичүүлж түүнийгээ Web Entertainment-ийн нэрийн дор гаргасан билээ.

1997-1999: Slim Shady-ийн эрин үе. The Slim Shady LP ба Уран бүтээлийн гараа засварлах

1999-2003: The Marshall Mathers LP ба The Eminem Show засварлах

Эминэм The Slim Shady LP цомогоо гаргасны дараа 1999 оны сүүлээр Шэйди Рекордс нэртэй өөрийн дуу бичлэгийн студээ байгуулжээ.

1999-2000 онд бичигдсэн The Marshall Mathers LP цомог 2000 оны 05 дугаар сард гарсан. Энэхүү эхний 7 хоногтоо 1.76 сая хувь борлогдож алдарт реппер Снуп Догг-ийн Doggystyle болон поп дуучин Бритни Спирс-ийн ...Baby One More Time цомогуудын амжилтыг эвдэж АНУ-ын түүхэнд гарч байгаагүй хамгийн хурдацтай борлогдсон цомог болж чаджээ. Цомогийн эхний сингл болох The Real Slim Shady дуу нь мөн нилээд амжилтыг авчирч энэ дуунд хэд хэдэн алдартнуудыг доромжилсон үг хэллэгүүд байдаг ба дуучин Кристина Агилера, Лимп Бизкит хамтлагийн гишүүн Фред Дорст, Америкийн телевиз, радионы хөтлөгч Карсон Дэйли нарыг гутаасан маягтай гардаг. Цомогийн дараагийн сингл болох The Way I Am дуу нь 2 дах сингл болон гарчээ. Энэ сингл нь өмнөх 2 дахь цомогийн анхны сингл My Name Is-ээс илүү хувь зарагджээ. My Name Is дууныхаа клипэнд рок дуучин Мэрилин Мэнсон-г мөн л элэглэсэн маягаар гардаг. Хэдийгээр Эминэм My Name Is дуууны клипэнд Мэрилин Мэнсоныг элэглэсэн ч тэд сайн харилцаатай байсан ба Мэнсон The Way I Am дууны клипэнд тоглосон бөгөөд Эминэмтэй хамтран энэ дууны ремиксийг ч гаргасан байдаг. Цомогийн 3 дахь сингл болох Stan нь Q сэтгүүлийн бүх цаг үеийн шилдэг реп дуугаар тодорч, мөн Top40-Charts.com сайтад бүх нийтийн санал асуулгаар 10-р байранд эрэмбэлэгдсэн байна. Үүгээр зогсохгүй Роллинг Стоун сэтгүүлээс гаргасан бүх цаг үеийн шилдэг 500 дууны жагсаалтын 296-р байранд орсон байна. 2000 оны 07 дугаар сард The Source сэтгүүлийн нүүрэнд анхны цагаан арьст уран бүтээлчээр нэрлэгдсэн байна. The Marshall Mathers LP цомог нь дэлхий даяар 32 сая хувь борлогдож 2011 оны 03 дугаар сард RIAA-д шилдэг Diamond цомгоор батлагдсан байна.

2000 онд Эминэм Др. Дре, Снуп Догг, Xзибит, Айс Кюүб нартай Up in Smoke Tour, Лимп Бизкит-тэй Family Values Tour, Папа Роуч, Лудакрис, Xзибит нартай Anger Management Tour гэсэн аялан тоглолтуудыг тус тус хийж байжээ. Эминэм 2001 онд 43 дах Грэммийн шагнал гардуулах ёслол дээр Элтон Жон-той тоглосон бөгөөд бэлгийн цөөнхийн холбоо болох GLAAD нь Эминэмийн дуунуудад бэлгийн цөөнх хүмүүсийг доромжилсон өнгө аястай байсан гэж үзсэн бөгөөд Жоныг Эминэмтэй хамтран дуулахыг буруушааж байжээ. Үүгээр зогсохгүй шагнал гардуулах ёслолын өдөр 02 дугаар сарын 21-нд GLAAD холбоо Степлс төв (ёслол болсон газар)-ийн гадна эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байв. Эминэм бол реппер Жэй-Зи-ийн шүүмжлэлд өртөж байсан The Blueprint цомогийн Renegade дууг продюсерлэж, хамт ажилласан цорын ганц уран бүтээлч юм.

The Eminem Show цомог нь 2002 оны 05 дугаар сард нээлтээ хийсэн. Энэ нь бас нэг томоохон амжилт болж, чартуудын нэгдүгээрт орж, эхний долоо хоногтоо 1.332 сая гаруй хувь борлогджээ. Эхний синглээр Without Me гарч энэхүү дуунд Лимп Бизкит, Дик Чейни, Лин Чейни, Моби болон бусад уран бүтээлчдийг гутаасан өнгө аястайгаар гарчээ. The Eminem Show цомогт түүний алдар нэр, эхнэр, охинтойгоо харьцах харьцаа, хип хоп урлагт эзлэх байр суурийнхаа талаар өгүүлдэг. AllMusic-ийн Стипен Томас Эрлвэйн гэгч The Eminem Show бол The Marshall Mathers LP цомогоос арай тааруухан болсон гэж дүгнэсэн юм. Гэвч The Eminem Show цомог дэлхий даяар 27 сая хувь борлогдсон бөгөөд 2002 оны хамгийн өндөр борлуулалттай цомог болжээ.

2003-2007: Encore ба Уран бүтээлийн завсарлага үе засварлах

Энэ үед түүний ар гэрийн амьдрал хүндхэн байсан бөгөөд ээжийнх нь хэрэг нилээн хурцдаж байлаа. Мөн тэр энэ үед Vocodin Ambien гэх мэт тайвшруулах эмэнд хэт донтож хамааралтай болсон байлаа. Анх удаа тэр 8 миль киноны зураг авалтын үеэр маш их ядрахад нь хэн нэгэн(зүгээр би мэдэхгүй мэдэх нэгэн нь засчих) түүнд амбиен санал болгосон байна. Энэ нь түүний хэдэн жилийн турш үргэлжилсэн мансууруулах бодисын асуудлын эхлэл болжээ.Түүний Curtain Call: The Hits цомогт багтсан FACK дууны утгын тухайд фэнүүдээс нь маш их шүүмжлэл болон гайхшран дургүйцэн сэтгэгдэл ирсэн бөгөөд сүүлд тэрбээр үүнд тайлбар хийхдээ: "Амбиен чамайг хоногт 2 оос дээш цаг унтуулахгүй. Чи бүхэл өдрийн турш яг л новш шиг болох болно" гэсэн байна. Тэр энэ үед жин маш их нэмдэг байсан. Шалтгаан нь Vocodin уусны дараа ходоодыг түлж маш их өвтгөдөг. Үүнээс сэргийлж тэр эм уух болгондоо юу ч хамаагүй идсээр маш их жин нэмсэн байсан.Тэр нэгэн удаа эмийнхээ тунг хэтрүүлэн 40 өөс дээш ширхэгийг нэг дор хэрэглэн ухаан алдсанаас эмнэлэгт хүргэгджээ. Түүнийг эмч нар "2 цагийн дараа ирсэн бол үхэх байсан" гэж хэлсэн байна.

2007-2009: Эргэн ирэлт ба Relapse засварлах

2009-2011: Recovery ба Bad Meets Evil-ийн нэгдэл засварлах

2012-2014: The Marshall Mathers LP 2 засварлах

2014-2016: Shady XV ба Southpaw засварлах

2014 оны зун Эминэм, Розенберг нар олон нийтийн сүлжээ сайтуудад #SHADYXV гэсэн утга агуулгатай хаштег цацаж эхэлсэн бөгөөд Эминэм ч өөрөө тайзан дээр хаштегтэй футболк өмссөн байв. Харин энэ нь Шэйди Рекордс лэйблийн уран бүтээлчдийн удахгүй гарах төслийн нэр болох нь тодорхой болсон юм. Тэгээд тун удалгүй цомогийн анхны сингл болох дуучин Сиа-тай хамтарсан Guts Over Fear уран бүтээл гарч, цомогийн дууны жагсаалтын мэдээлэл оны 10 дугаар сарын 29-нд олонд ил болжээ. Дараагаар Шэйди Рекордсын уран бүтээлчид цомогоо сурталчлах зорилгоор Cypher хийж Эминэм өөрөө 7 минут гаруй чөлөөт үзүүлбэр үзүүлсэн. Оны 11 дүгээр сарын 11-нд цомогийн 2 дах сингл Detroit Vs. Everybody гэх нэртэйгээр Эминэм, Деж Лоф, Ройс Да 5’9”, Дэнни Браун, Биг Шон, Трик Трик нарын хамтарсан цоо шинэ уран бүтээл гарч, Shady XV цомог маань ч удалгүй 11 дүгээр сарын 24-ний хар баасан гариг-ийг угтаж гарав. Энэхүү цомог нь Шэйди Рекордсын Д12, Слаутерхаус, Байд Мийтс Ивил, Елаволф зэрэг уран бүтээлчдийн хамгийн хит болж байсан дуунууд мөн тэдний цоо шинэ бүтээлүүд багтсан 2 дискнээс бүрдсэн цомог болсон юм. Энэ цомог маань Биллборд 200 чартын гуравдугаарт бичигдэж, АНУ-д эхний долоо хоногтоо 138,000 хувь борлогджээ.

2015 оны 03 дугаар сарын 12-нд The Official Eminem Box Set гэх нэртэй дотороо 10 диск, винил хайрцаг бүхий багц гарлаа. Энэ нь Эминэмийн 7 студийн цомог (Infinite хасагдаад), 8 миль киноны дуу, Eminem Presents: The Re-Up, Curtain Call: The Hits цомогуудын цуглуулга болсон багц юм. Тэгээд уран бүтээлийн ажил ч цааш үргэлжилж оны 04 дүгээр сарын 20-нд реппер Тек Найна, Крисз Калико нартай Speedom (WWC2), мөн Елаволфын Love Story цомогийнх нь Эминэмтэй хамтарсан Best Friend гэсэн шинэ дуунууд ар араасаа цацагдсан.

Эминэм бол Southpaw киноны гүйцэтгэх продюсер юм. 2015 оны 06 дугаар сарын 02-нд киноны саундтрейк Эминэмийн Phenomenal дуу гарсан. Оны 07 дугаар сарын 10-нд өөр нэг сингл болох Эминэм, Гвен Стефани-тай хамтарсан Kings Never Die дуу Эминэмийн Youtube Vevo сувагаар дамжуулан бас гарсан.

2016 оны 09 дүгээр сард Эминэм дуучин Скайлер Грей-ийн Natural Causes цомогт багтсан Kill For You дуунд оролцжээ. Оны 10 дугаар сарын 19-нд Эминэм улс төрийн утга агуулгатай Campaign Speech гэх шинэ дуу гаргаж, үүний хажуугаар шинэ цомог дээрээ ажиллаж байгаагаа фэнүүддээ зарласан. 2016 оны 11 дүгээр сарын 17-нд Эминэм анхны цомог болох Infinite-ийн 20 жилийн ойг тохиолдуулж цомогийн Infinite дууг шинэчилсэн хувилбарыг Youtube Vevo суваг дээрээ тавьж, удалгүй 5 хоногийн дараа буюу 22-ны өдөр Partners in Rhyme: The True Story of Infinite хэмээх 10 минут орчмын богино хэмжээний баримтат киноны трейлерийг цацсан.

2017-2019: Revival ба Kamikaze засварлах

2020-2023: Music To Be Murdered By ба Curtain Call 2 засварлах

2024: The Death of Slim Shady (Coup de Grâce) засварлах

Эминэм Лайрикол Лимонэйд-ийн Doomsday Pt.2 дуун дээр ажиллаж энэ дуу нь 2024 оны 01 дүгээр сарын 26-нд Youtube-д аудио хэлбэрээр цацагдаж, 03 дугаар сарын 13-нд клип нь тавигдсан. Энэ дуу нь Эминэмтэй удаан хугацааны турш beef-тэй байсан Бензино-ийн Rap Elvis дууны хариу юм.

2024 оны 03 дугаар сарын 19-нд Жимми Киммел-ийн шууд нэвтрүүлгийн үеэр Др. Дре Эминэм энэ жил шинэ цомогоо гаргах бодолтой байгаа гэж мэдэгджээ. 04 дүгээр сарын 25-нд Эминэм Детройт хотноо болсон NFL-ийн 2024 оны драфтын нээлтийн ёслолд Рожер Гүүделл-тэй хамт оролцож үүний зэрэгцээ Эминэм The Death of Slim Shady (Coup de Grâce) гэх нэртэйгээр 12 дах студийн цомогоо зарлаж 2024 оны зун гаргахаар төлөвлөжээ. Цомогийн продюсераар Др. Дре болон The ICU нар ажиллаж байгаа юм байна. 05 дугаар сарын 31-нд удахгүй гарах цомогийн эхний сингл Houdini гэх шинэ уран бүтээл олны хүртээл болоод байна.

Цомог засварлах

Үндсэн өгүүлэл: Эминэмийн цомогууд

Студийн цомогууд

  • Infinite (1996)
  • The Slim Shady LP (1999)
  • The Marshall Mathers LP (2000)
  • The Eminem Show (2002)
  • Encore (2004)
  • Relapse (2009)
  • Recovery (2010)
  • The Marshall Mathers LP 2 (2013)
  • Revival (2017)
  • Kamikaze (2018)
  • Music To Be Murdered By (2020)
  • The Death of Slim Shady (Coup de Grâce) (2024)

Хамтарсан цомогууд

  • Devil's Night (Д12) (2001)
  • D12 World (Д12) (2004)
  • Eminem Presents: The Re-Up (Шэйди Рекордс) (2006)
  • Hell: The Sequel (Байд Мийтс Ивил) (2011)
  • Shady XV (Шэйди Рекордс) (2014)

Аялан тоглолт засварлах

Бие даасан буюу хувийн

  • The Slim Shady LP Tour (1999)
  • The Recovery Tour (2010-2013)
  • Rapture Tour (2014)
  • Revival Tour (2018)
  • Rapture 2019 (2019)

Хамтарсан

  • Up in Smoke Tour (Др. Дре, Снуп Догг, Айс Кюүб болон бусад) (2000)
  • Anger Management Tour (Лимп Бизкит, Папа Роуч нартай) (2002-2005)
  • The Home & Home Tour (Жэй-Z-тэй) (2010)
  • The Monster Tour (Рианна-тай) (2014)

Цахим холбоос засварлах

  Commons: Эминэм – Викимедиа зураг, бичлэг, дууны сан