Cosmic Girls (Солонгос: 우주소녀; Wu Ju So Nyeo; Хятад: 宇宙少女; Yǔzhòushàonǚ) буюу WJSN гэж нэрлэгддэг энэхүү хамтлаг нь 2016онд дэбютээ хийсэн Starship Entertainment болон Yuehua Entertainment нарын үүссэн байгуулсан Өмнөд Солонгос-Хятадын охидын хамтлаг юм. Хамтлаг 13 гишүүний бүрэлдэхүүнтэй: SeolA, Xuan Yi, Bona, Exy, Soobin, Luda, Dawon, Eunseo, Cheng Xiao, Mei Qi, Yeoreum, Dayoung, Yeonjung. Гишүүд WJSN нэрний үсэг тус бүрд дөрвөн дэд хамтлаг болон хуваагдсан: Wonder, Joy, Sweet, Natural.

Cosmic Girls
Үндсэн нэрСолонгосоор 우주소녀 → Үжүсунё
Бусад нэрангли латинаар Cosmic Girls, WJSN
Маягтай бичихWJSN
Бүрдсэн газарӨмнөд Солонгос
Дуулдаг хэлсолонгос
Зах зээлӨмнөд Солонгос, Хятад, Тайвань, Тайланд
болон дэлхийн олон орон
УрсгалK-pop
Танил үе2016 оноос - одоо
ХөтөчStarship Entertainment
Yuehua Entertainment
Одооны гишүүн (13)Seola
Xuan Yi
Bona
Exy
Soobin
Luda
Dawon
Eunseo
Cheng Xiao
Mei Qi
Yeoreum
Dayoung
Yeonjung
Цахим хаягstarship-ent.com/cosmicgirls/

Түүх засварлах

Starship Entertainment 2015оны 12сард багтааж хамтлагийн дэд нэгж хамтлагуудыг танилцуулсан ба гишүүд бүр оддын тэмдэгтэй байх болно гэж зарласан юм. 12сарын 21нд охид Mariah Carey-ын All I Want For Christmas Is You дууг коверлон гаргасан. 1сарын 2нд Dawon, Cheng Xiao, Xuanyi, Exy, Eunseo нар Uniq-ын New Year клипэнд тоглосон байна. 2016оны 2сарын 25нд Would You Like? нэртэй анхны мини цомгынхоо Mo Mo Mo, Catch Me гэх хоёр дуугаараа дэбютээ хийсэн юм.[1][2] Mo Mo Mo дууны MV нь 2сарын 24нд гарсан ба клипэнд нь Lee Kwang-soo тоглосон байна. Catch Me дууны MV нь 3сарын 9нд гарсан. Хамтлаг 2сарын 25нд M Countdown шоунд Catch Me болон Mo Mo Mo дуунуудаараа анхны дэбют үзүүлбэрээ үзүүлсэн.[3]

2016оны 7сарын 11нд Starship Entertainment I.O.I-ын Yeonjung хамтлагт орно гэсэн мэдээг баталсан юм.[4] Yeonjung 8сараас эхэлж хамтлагийн үйл ажиллагаанд албан ёсоор орох ба одоо ч анх төлөвлөсний дагуу I.O.I-ын үйл ажиллагаанд оролцож байгаа. 2016онд хамтлаг MBC Every 1 телевизын Weekly Idol шоуны 243дах ангид оролцож мөн 3сарын 15нд Arirang TV-ын After School Club шоуны 203р дугаарт оролцсон.

Салбарласан хамтлаг засварлах

  • Wonder - Bona, Cheng Xiao, Dayoung
  • Joy - Xuan Yi, Eunseo, Yeoreom
  • Sweet - SeolA, Exy, Soobin
  • Natural - Luda, Dawon, Mei Qi

Бүрэлдэхүүн засварлах

13 гишүүн засварлах

Тайзны нэр Төрсөн нэр Хамтлагт гүйцэтгэх үүрэг Төлөөлөгч оддын тэмдэг Төрсөн өдөр, газар
монгол анхдагч монгол анхдагч
Экси EXY Чү Сужон 추소정 Ахлагч, үндсэн реппэр, вокал Хилэнц 1995 оны 11 сарын 6 (1995-11-06) (28 настай),  
Сол А SeolA / Xue E Ким Хёнжон 김현정 Туслах вокал Sagittarius 1994 оны 12 сарын 24 (1994-12-24) (29 настай),  
Шуан И Xuan Yi Ву Шуан И 吴宣儀 туслах бүжигчин, вокал Aquarius 1995 оны 1 сарын 26 (1995-01-26) (29 настай),  
Буна Bona Ким Жиён 김지연 Вокал, визуал Leo 1995 оны 8 сарын 19 (1995-08-19) (28 настай), Тэгү  
Сүбин Soobin / Xiu Bin Пак Сүбин 박수빈 Үндсэн вокал Virgo 1996 оны 9 сарын 14 (1996-09-14) (27 настай),  
Лүда Luda И Лүда 이루다 Вокал Pisces 1997 оны 3 сарын 6 (1997-03-06) (27 настай),  
Давон Dawon / Duo Yuan Нам Давон 남다원 Үндсэн вокал Aries 1997 оны 4 сарын 16 (1997-04-16) (27 настай),  
Инсо Eunseo / En Xi Сун Жүён 손주연 Туслах бүжигчин, вокал Gemini 1998 оны 3 сарын 27 (1998-03-27) (26 настай),  
Чэн Шао Cheng Xiao Чэн Шао 程瀟 Үндсэн бүжигчин, вокал, хамтлагийн нүүр царай Cancer 1998 оны 7 сарын 15 (1998-07-15) (25 настай), Шензен  
Ми Ки Mei Qi Meng Мики 孟美岐 Туслах бүжигчин, вокал Libra 1998 оны 10 сарын 15 (1998-10-15) (25 настай), Лоян  
Ёрим Yeoreum / Xia Tian И Жинсүг 이진숙 Туслах реппэр, вокал Capricorn 1999 оны 1 сарын 10 (1999-01-10) (25 настай), [[]]  
Даён Dayoung / Duo Rong Им Даён 임다영 Туслах вокал Taurus 1999 оны 5 сарын 14 (1999-05-14) (24 настай), Жэжү  
Ёнжон Yeonjung Юү Ёнжон 유연정 Үндсэн вокал, макнэ Ophiuchus 1999 оны 8 сарын 3 (1999-08-03) (24 настай),  
  • EXY: A бүлгийн цустай, 166 см өндөр. 2015онд Unpretty Rapstar 2 шоунд 6-8р ангийн оролцогч байсан. 2016онд MBC-ын King of Mask Singer шоуны 65дах дугаарт оролцсон.
  • SeolA: A бүлгийн цустай, 166 см өндөр. 2012онд Boyfriend-ын Janus дууны клипэнд тоглосон.
  • Xuan Yi: O бүлгийн цустай, 166 см өндөр.
  • Bona: A бүлгийн цустай, 163 см өндөр. Dongduk их сургуулийг төгссөн.
  • Soobin: AB бүлгийн цустай, 159 см өндөр.
  • Luda: A бүлгийн цустай, 157 см өндөр.
  • Dawon: A бүлгийн цустай, 167 см өндөр.
  • Eunseo: B бүлгийн цустай, 168 см өндөр. Сөүлийн урлагийн сургууль төгссөн. 2016онд SBS-ын Running Man шоуны 297дах дугаарт зочноор орсон. Дэбютээсээ өмнө Monsta X-ын Rush дууны клипэнд тоглосон. 2016оны 2сарын 1нд Yoo Seung-woo-ын Whatever дууны MV-нд агент нэг Boyfriend-ын Jeongmin болон Monsta X-ын Kihyun нартай хамт тоглосон.
  • Cheng Xiao: B бүлгийн цустай, 167 см өндөр. Shenzhen-ы урлагийн сургууль, Xingchen бүжгийн академи; Сөүлийн урлагийн сургууль төгссөн. 2016онд KBS-ын Happy Together шоуны 457р анги дээр зочноор орсон.
  • Mei Qi: B бүлгийн цустай, 164 см өндөр.
  • Yeoreum: A бүлгийн цустай, 161 см өндөр.
  • Dayoung: A бүлгийн цустай, 161 см өндөр. Сөүлийн урлагийн сургууль төгссөн. 2016'онд KBS-ын Hello Counselor шоуны 269р дугаарт зочноор орсон. Хөгжмийн сонгон шалгаруулах K-Pop Star 1 телевизийн шоунд оролцож байсан.
  • Yeonjung: A цусны бүлэгтэй, 167 см өндөр, 52 кг жинтэй. Төрсөн нэг ахтай. I.O.I-ын гишүүн.

Албан ёсны сайтууд засварлах

Лавлах бичиг засварлах

  1. Seon, Mi-kyeong (2016-02-25). "우주소녀 "많은 일 겪으며 준비, 데뷔 상상도 못했다"". OSEN. Naver. Retrieved 2016-07-12.
  2. "Cosmic Girls makes long-awaited debut". Yonhap News. 2016-02-25. Retrieved 2016-07-12.
  3. Park, So-hyun (2016-05-30). "'엠카' 12인조 우주소녀 데뷔…스타쉽표 꽃밭 '발랄+엉뚱'". xsportsnews (in Korean). Retrieved 2016-07-12.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  4. Kim, Yu-young (2016-07-11). "I.O.I's Yu Yun-jung to join Cosmic Girls". KPOP Herald. Retrieved 2016-07-12.