A sound нь 2006 онд байгуулагдсан, Монголын альтернатив рок, индие рок хамтлаг юм.

A Sound
Ерөнхий мэдээлэл
ГаралМонгол
Хөгжмийн урсгалАльтернатив рок, индие рок
Идэвхтэй2006 оноос хойш
СтудиХай-Фай лейбл
Гишүүдийн нэрс
Ц.Тэмүүлэн
Т.Пүрэвсүх
Д.Мөнхболд
Ю.Батпүрэв
Б.Чойжилсүрэн
Өмнөх гишүүд
Ц.Алтангэрэл

Түүх засварлах

2001 онд Батпүрэв, Пүрэвсүх нар хамтран тоглодог байсан ба дараа нь Батпүрэв, Алтангэрэл, Мөнхболд нар 1060 хамтлагийг байгуулсан. Хэсэг хугацааны дараа Алтангэрэл Чингис хаан хамтлагт, Батпүрэв Black & White хамтлагт орсон. Тэмүүлэн 1060 хамтлагт орж бие биеэ таньдаг болсноор 2006 оны 8 сард хамтлаг байгуулах санаа гарсан бөгөөд мөн оны 8 сарын 22-нд анхны бэлтгэл хийснээр тус хамтлаг байгуулагдсан юм.

2007 онд Playtime, Coke’n Beat зэрэг амьд хөгжмийн наадмуудад өөрсдийн дуугаар оролцож байсан. Улмаар MMM ХХК-ийн захирал Нацагдоржтой танилцаж Хай-Фай Лейблтэй хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд 2008 оны 6 сарын 29-нд Цаст River Sounds, Хай-Фай лейбл, Хай-Фай радио 98.9 хамтран “Keane Night”-ыг зохион байгуулсан. 2008 оны 7 сарын 1-нд анхны Release нэртэй цомгоо гаргасан бөгөөд Release цомгийн баяраа 2008 оны 9 сарын 29-нд тэмдэглэсэн.

Гишүүд засварлах

  • Ц.Тэмүүлэн - Дуучин, хамтлагийн ахлагч

Арван жилийн 23-р сургууль, ЭМШУИС-ыг төгссөн. Алтернатив урсгалын хөгжим сонсдог бөгөөд Radiohead хамтлагт дуртай.

  • Т.Пүрэвсүх - Төгөлдөр хуурч

Хөгжмийн коллеж төгссөн. Классик, жааз хөгжимд дуртай. Scrybin, Рахманинов гэх мэт классик төгөлдөр хуурчдыг сонсдог.

  • Б.Чойжилсүрэн - Гитарчин
  • Д.Мөнхболд - Аргил гитарчин

Oasis-д дуртай.

  • Ю.Батпүрэв - Бөмбөрчин

Хөгжим бүжгийн дунд сургууль төгссөн, алтернатив, рэгги хөгжимд дуртай. Kings of leon-д дуртай.

Бүтээлүүд засварлах

Цомгууд засварлах

  • Release (2008)
  • 100 наст (2012)

Тоглолтууд засварлах

  • Release (2008)
  • Зуун наст (2012)