4 сарын 4 нь Григорийн тооллын жилийн 94 дахь (өндөр жил бол 95 дэх) өдөр юм. Мөн он дуустал 271 өдөр үлдэж байна.

Түүхэн жилийн өдөр
3 сар · 4 сар · 5 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

Онцлох үйл явдал засварлах

  • МЭӨ 503 - Ромын зөвлөлийн гишүүн Агриппа Менениус Ланатус Сабинесийн тулааны ялалтыг тэмдэглэн, цэргийн сүрт парад зохион байгуулах шийд гаргажээ.
  • 1147 - Москва хотын талаар түүхэн сурвалж бичигт анх удаа дурдав.
  • 1460 - Базелын их сургууль байгуулагджээ.
  • 1581 - Английн аялагч, дэд-адмирал Френцис Дрейк дэлхийн эргэлтийн талаарх өөрийн үзлээ боловсруулав.
  • 1660 - Бредагын тунхаг батлагдсанаар II Чарльз Их Британийн хаан ширээнд суужээ.
  • 1721 - Их Британийн анхны ерөнхий сайдаар Сир Роберт Уолпол томилогдов.
  • 1768 - Английн нийслэл Лондон хотод Филип Астли орчин үеийн циркийг байгуулжээ.
  • 1796 - Нэрт палеонтологич Жорж Кувье анхны лекцээ оюутнуудад заав.
  • 1812 - АНУ-ын ерөнхийлөгч Жеймс Медисон Их Британи улсад 80 өдрийн худалдааны хориг тавьжээ.
  • 1814 - Наполеон Бонапарт эрх ямбаасаа татгалзаж өөрийн хүүдээ эрх мэдлээ шилжүүлснээр Францын хаан ширээнд II Наполеон суув.
  • 1818 - АНУ-ын Конгресс 13 улаан, цагаан хөндлөн зураас, цэнхэр дэвсгэр дээр нэгж од нь нэг мужийг төлөөлсөн төрийн далбааг соёрхон баталжээ. Тухайн үед АНУ-ын далбаан дээрх од 20 ширхэг байсан юм.
  • 1841 - АНУ-ын ерөнхийлөгч Уиллиам Хенри Харрисон хатгалгааны улмаас насан эцэслэв. Тэрээр АНУ-ын ерөнхийлөгчийн түүхэнд бүрэн эрхийнхээ хугацаанд насан эцэслэсэн анхны ерөнхийлөгч болжээ. Мөн тэрээр АНУ-ын ерөнхийлөгчийг хамгийн богино хугацаанд буюу ганцхан сарын хугацаанд хашсан юм.
  • 1850 - АНУ-ын Лос Анжелес хот байгуулагджээ.
  • 1865 - Америкийн иргэний дайн: Холбоотны арми Виржиниа мужийн Ричмонд хотыг эзлэсний дараахан АНУ-ын ерөнхийлөгч Абрахам Линкольн тус хотд айлчилжээ.
  • 1866 - Хаант Оросын Санкт Петербург хотод хаан II Александер амь насанд халдах оролдлогоос арай гэж амь мултрав. Түүнд радикал үзэлтэй Дмитрий Каракозов халдахыг завдсан байна.
  • 1887 - АНУ-ын Канзас мужийн Аргонио хотын захирагчаар Сюзанна М.Солтер сонгогджээ. Ингэснээр АНУ-ын засаг захиргаа удирдлагын нэгжийн түүхэнд энэ суудалд суусан анхны эмэгтэй болсон юм.
  • 1905 - Энэтхэгийн Кангри хөндийд хүчтэй газар хөдөлж 20,000 гаруй хүн амиа алдаж, ихэнх барилга, байгууламж нурж сүйджээ.
  • 1913 - Балканы анхдугаар дайн: Элленикийн нисэх хүчний нисгэгч Эмманули Аргиропулос онгоцтойгоо осолдсон анхны нисгэгч болов.
  • 1925 - Герман улсад СС буюу Шутцштаффел байгуулагджээ.
  • 1939 - Иракын хаан ширээнд II Файзал суув.
  • 1944 - Дэлхийн II дайн: Англи-Америкийн цэргийн хамтарсан хүч Бухарестын газрын тосны агуулахыг бөмбөгджээ. Үүний улмаас 3,000 гаруй энгийн иргэн амиа алдсан байна.
  • 1945 - Дэлхийн II дайн: Германы Ордруфын бөөнөөр хорих лагерыг Америкийн цэргүүд чөлөөлөв.
    • Дэлхийн II дайн: Америкийн цэргүүд Кассел хотыг эзлэжээ.
    • Дэлхийн II дайн: Зөвлөлтийн цэргүүд Унгар улсыг эзлэв.
  • 1949 - 12 улс Умард Атлантын гэрээнд гарын үсэг зурснаар Умард Атлантын гэрээний хэрэгжилтийг хангах байгууллага байгуулагджээ.
  • 1958 - Дугуй цагираган дунд хөндлөн зураас, хоёр хажуу талд ташуу зураас бүхий энхтайвны билгэ тэмдэг анх удаа ашиглагдав.
  • 1960 - Францын засгийн газар Малигийн холбооны тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ. Уг холбоонд Судан болон Сенегал улс багтаж байсан гэдэг.
  • 1964 - Америкийн алдарт Биллбордын шилдэг 100 дууны жагсаалтын эхний таван байрт алдарт Битлз хамтлагын дуу бичигдэв.
  • 1967 - Иргэний эрхийн төлөө цогтой тэмцэгч Мартин Лютер Кинг Нью-Йорк хотын Риверсайдын сүмд "Вьетнамын ард: Аниргүйг цочоосон цаг хугацаа" илтгэлээ олон нийтэд тавьжээ.
  • 1968 - Иргэний эрхийн төлөө цогтой тэмцэгч Мартин Лютер Кинг Теннесий мужийн Мемфис хотын нэгэн мотельд Жеймс Өрл Рей гэгчийн гарт амь насаа алдав.
    • Аполло сансрын хөтөлбөр: АНУ-ын Сансар судлалын агентлаг "Аполло 6" хөлгийг хөөргөжээ.
    • Грекын хөлбөмбөгийн А.Е.К Афин баг Европын цомд түрүүлж, тус улсын хөлбөмбөгийн түүхэнд энэ цомыг хүртсэн анхны баг болов.
  • 1969 - Америкийн эмч Дентон Күүли хиймэл зүрх суурилуулах мэс ажилбарыг дэлхийн анагаах ухааны түүхэнд анх удаа гүйцэтгэжээ.
  • 1973 - АНУ-ын Нью-Йорк хотод Дэлхийн худалдааны төв нээгдэв.
  • 1975 - АНУ-ын Нью Мексико мужийн Албукерк хотод бизнесийн хамтрагчид болох Билл Гейтс, Пол Аллен нар "Майкрософт" компанийг байгуулжээ.
  • 1976 - Кампожийн хунтайж Нородом Сиханук эрх мэдлээсээ татгалзаж, гэрийн хорионд оров.
  • 1979 - Пакистаны ерөнхий сайд Зульфикар Али Бхуттог цаазлав.
  • 1983 - Сансрын "Шаттл" хөтөлбөрийн дагуу "Челленжер" хөлөг хөөрч, сансрын уудамд гарчээ.
  • 1984 - АНУ-ын ерөнхийлөгч Рональд Рейган олон улс даяар химийн зэвсгийг хориглохыг уриалав.
  • 1988 - АНУ-ын Аризона мужийн амбан захирагч Иван Мекам авлигийн хэрэгт холбогдож, албан тушаалаасаа огцорчээ.
  • 1991 - Хонг Конгын үндэсний ассемблейн долоодугаар хуралдаанаар одоогийн төрийн далбааг соёрхон батлав.
  • 1994 - Алдарт "Нетскейп" компанийг Марк Андреессен, Жим Кларк нар хамтран байгуулжээ.
  • 1996 - Дэлхийтэй маш ойрхон өнгөрсөн "Хиакутаке" сүүлт одны зургийг АНУ-ын солир судлалын төв авчээ.
  • 2002 - Анголын засгийн газар босогчидтой энхийн гэрээ байгуулснаар тус улсын иргэний дайн эцэслэв.
  • 2013 - Энэтхэгийн Тане хотод орших нэгэн барилга нурсаны улмаас наад зах нь 70 хүн амиа алджээ.

Мэндэлсэн алдартнууд засварлах

  • 1879 - Олимпын аварга Германы завьчин Густаф Гослер (1940 онд нас барсан)
  • 1916 - Сербийн арав дахь ерөнхийлөгч Никола Любичич (2005 онд нас барсан)
  • 1928 - АНУ-ын Эрхчөлөөний медальт, яруу найрагч Майа Анжелу (2014 онд нас барсан)
  • 1932 - Дуу бичлэгийн алдарт "Ариста" студийг үндэслэгч Клайв Дейвс
  • 1933 - Европын аварга Британийн дундын зайн гүйгч Брайн Хьюс
  • 1944 - Олимпын мөнгө, хүрэл медальт Бразилийн гурвын харайгч Нелсон Пруденсио (2012 онд нас барсан)
  • 1950 - Академийн наадмын шагналт найруулагч, жүжигчин Кристин Лахти
  • 1951 - Кампожийн 33 дахь ерөнхий сайд Хун Сен
  • 1952 - Олимп, тивийн аварга Германы өндрийн харайгч Росмари Акерманн
    • Олимпын мөнгөн медальт, Дэлхийн аварга Канадын уран гулгагч Карен Магнюссен
  • 1965 - "Чаплин", "Төмөр хүн" киноны од бага Роберт Дауни
  • 1970 - Олимпын аварга Оросын өндрийн харайгч Елена Елесина
  • 1979 - Академийн наадмын шагналт Австралийн жүжигчин Хийт Леджер (2008 онд нас барсан)
  • 1981 - Дэлхийн хошой хүрэл, Европын хүрэл медальт Оросын гурвын харайгч Анна Пятых
  • 1983 - "Менталист" цувралын од жүжигчин Аманда Ригетти
  • 1984 - Олимпын хошой хүрэл, Дэлхийн гурван мөнгө, Европын дөрвөн удаагийн аварга Оросын усанд сэлэгч Аркадий Вятчанин
  • 1987 - Германы хөлбөмбөгч Сами Хедира
  • 1993 - Америкийн сагсанбөмбөгч Френк Камински

Нас барсан алдартнууд засварлах

  • 1292 - Ромын пап IV Николай (1227 онд төрсөн)
  • 1406 - Шотландын хаан III Роберт (1337 онд төрсөн)
  • 1588 - Данийн хаан II Фредерик (1534 онд төрсөн)
  • 1841 - АНУ-ын ес дэх ерөнхийлөгч Уиллиам Хенри Харрисон (1773 онд төрсөн)
  • 1929 - Автомашины алдарт Мерседес-Бенц компанийг үндэслэгч Карл Бенц (1844 онд төрсөн)
  • 1931 - "Мишелин" дугуйны компанийг үндэслэгч Андре Мишелин (1853 онд төрсөн)
  • 1932 - Нобелийн шагналт Германы химич Вилгельм Оствальд (1853 онд төрсөн)
  • 1951 - Исүс Христийн Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмийн найм дахь тэргүүн Жорж Альберт Смит (1870 онд төрсөн)
  • 1953 - Румынь улсын хаан II Карол (1893 онд төрсөн)
  • 1968 - Нобелийн энхтайвын шагналт, хүний эрхийн төлөө тэмцэгч Мартин Лютер Кинг (1929 онд төрсөн)
  • 1983 - Америкийн тайз, дэлгэцийн нэрт жүжигчин Глориа Суонсон (1899 онд төрсөн)
  • 1984 - Нисэх онгоцны "Антонов" компанийг үндэслэгч Украины зохион бүтээгч Олег Антонов (1906 онд төрсөн)
  • 2004 - Дэлхийн хошой аварга Бельгийн дугуйч Бриек Шотте (1919 онд төрсөн)
  • 2013 - Америкийн киноны нэрт шүүмжлэгч Рожер Эберт (1942 онд төрсөн)
  • 2014 - Гвиней-Биссау улсын ерөнхийлөгч Кумба Лала (1953 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр засварлах

  • Хонконг  Хонконг Тайвань  Тайвань Хүүхдийн өдөр
  • Сенегал  Сенегал Тусгаар тогтнолын өдөр
  • Ангол  Ангол Энхтайвны өдөр
  • Уурхайн ослоос хамгаалах, уурхайн үйл ажиллагаанд хяналт тавих олон улсын өдөр

  Commons: 4 сарын 4 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан