2 сарын 21 нь Григорийн тооллын жилийн 52 дахь өдөр бөгөөд жилийн эцэс хүртэл 313 өдөр (өндөр жил бол 314 өдөр) үлдэж байна.

Түүхэн жилийн өдөр
1 сар · 2 сар · 3 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

Онцлох үйл явдал засварлах

  • 1437 - Шотландын хаан I Жеймс халдлагад өртөн амиа алдав.
  • 1440 - Пруссийн хаант улс байгуулагдав.
  • 1613 - Оросын үндэсний ассемблей хаан ширээнд I Михайлийг суулгаснаар Хаант Орос улсад Романовын угсааны хаанчлал эхлэжээ.
  • 1808 - Швед Финландад дайн зарласнаар Финландын дайн эхлэв. Уг дайнд Шведчүүд ялагдал хүлээж, газар нутгийн зүүн хэсгийн талыг Финландад буюу Оросод алдсан юм.
  • 1842 - Америкийн зохион бүтээгч Жон Грийнау оёдлын машины анхны патентыг авчээ.
  • 1848 - Карл Маркс болон Фридрих Энгельс нар алдарт "Эв хамт намын тунхаг" номоо хэвлүүлэв.
  • 1878 - АНУ-ын Коннектикут мужийн Нью Хавен хотод телефон холбооны компани анх удаагаа байгуулагджээ.
  • 1916 - Дэлхийн нэгдүгээр дайн: Франц улсад Вердугийн тулаан эхэлжээ.
  • 1918 - "Каролина тоть" шувууны хамгийн сүүлийн төрөл нас баржээ.
  • 1919 - Германы социалист үзэлт Курт Айснер халдлагад өртөн амиа алдав. Тэрээр Бүгд найрамдах социалист Бавари улсыг байгуулах суртал ухуулга хийж байжээ.
  • 1921 - Ираны Тегран хотод Реза Шахын зохион байгуулсан бослого амжилттай болов.
  • 1925 - Алдарт "Нью Йоркер" сэтгүүл анхны дугаараа эрхлэн гаргав.
  • 1937 - Үндэстнүүдийн лиг Испанийн иргэний дайнд гадны иргэдийг "сайн дураар" гэх нэрээр татан оролцуулахыг хоригложээ.
  • 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: Иво Жимагийн тулааны үеэр хүчтэй далайн шуурга болж АНУ-ын нэг хөлөг бүрэн сүйрч, бас нэг хөлөг их хохирол амсчээ.
  • 1948 - Америкийн автомашины хамгийн том уралдаан болох "НАСКАР" зохиогдож, уидрлагын бүрэлдэхүүнтэй болжээ.
  • 1952 - Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчиль бүх иргэдийг иргэний үнэмлэхтэй болгох шийдвэр гаргав.
    • Зүүн Пакистан буюу одоогийн Бангладеш улсын Дака хотод "Бенгал хэлний хөдөлгөөн" байгуулагджээ.
  • 1965 - Өнгөт арьстануудын эрхийн төлөө тэмцэгч "Малкольм Икс" Нью-Йорк хотын Абудон танхимд буудуулан амиа алджээ.
  • 1972 - Америк-Хятадын харилцааг шинэ тавцанд гаргах зорилгоор АНУ-ын ерөнхийлөгч Ричард Никсон БНХАУ-д албан ёсны айлчлал хийв.
    • ЗХУ нисэгчгүй "Луна 20" хөлгийг саран дээр амжилттай газардуулав.
  • 1975 - Уотергейтын дуулиан: АНУ-ын ерөнхий прокурор асан Жон Н.Митчель, Цагаан ордоны ажилтан Х.Р.Халдеман, Жон Эрлихман нарыг шоронд хорихоор болжээ.
  • 1995 - Канадын Саскатчеван мужийн Лидер тосгонд нисгэгч Стив Фоссетт агаарын бөмбөлөгтэй газарджээ. Ингэснээр тэрээр Номхон далайг агаарын бөмбөлөгтэй туулсан анхны хүн болсон юм.
  • 2013 - Энэтхэгийн Хидерабад хотод цуврал дэлбэрэлт болсоны улмаас 17 хүн амиа алдаж, 119 хүн шархаджээ.

Энэ өдөр төрөгсөд засварлах

  • 1397 - Португалийн хатан хаан Изабелла (1471 онд нас барсан)
  • 1559 – Зүрчин (хожмын Манж) баатар, Хятадын эзэн хаан Нурхачи (1626 онд нас барсан)
  • 1728 - Оросын эзэн хаан III Петр (1762 онд нас барсан)
  • 1794 - Мексикийн найм дахь Ерөнхийлөгч Антонио Лопез де Санта Анна (1876 онд нас барсан)
  • 1840 - Оттоманы эзэнт гүрний султан V Мурад (1904 онд нас барсан)
  • 1895 - Нобелийн шагналт Данийн биохимич Хенрик Дам (1976 онд нас барсан)
  • 1924 - Зимбабве улсын хоёр дахь Ерөнхийлөгч Роберт Мугабе
  • 1927 - Алдарт "Гивенши" брендийг үндэслэгч Юбер де Гивенши
  • 1933 - Америкийн алдарт дуучин Нина Симон (2003 онд нас барсан)
  • 1937 - Норвегийн хаан V Харальд
  • 1943 - Алдарт "Дриймуоркс" кино студийг үндэслэгч Девид Геффэн
  • 1946 - "Харри Поттер" киноны профессор Снейпийн дүрээр алдаршсан "БАФТА", "Алтан Бөмбөрцөг"-ийн шагналт жүжигчин Алан Рикман (2016 онд нас барсан)
  • 1960 - Болгарийн Ерөнхий сайд Пламен Орешарски
  • 1967 – Америкийн ойрын зайн гүйгч Лерой Баррелл
  • 1975 - Олимпийн мөнгө, хүрэл медальт, Дэлхийн аварга Австралийн усанд сэлэгч Скотт Миллер
  • 1979 - "Сүнстэй ярилцагч" цуврал болон "Токсидо" киноны од, жүижигчин Женнифер Лов Хьют
  • 1980 он – Монголын дуучин, УИХ-ын гишүүн Самандын Жавхлан
  • 1984 - Германы хөлбөмбөгч Девид Одонкор
  • 1985 - Грекийн хөлбөмбөгч Гиоргиос Самарас
  • 1991 - Алжирийн хөлбөмбөгч Рияад Марез

Нас барсан алдартнууд засварлах

  • 1513 - Ромын пап II Юлий (1443 онд төрсөн)
  • 1730 - Ромын пап XIII Бенедикт (1649 онд төрсөн)
  • 1926 - Нобелийн шагналт Голландын физикч Хайк Камерлинг Оннес (1853 онд төрсөн)
  • 1941 - Нобелийн шагналт Канадын физикч Фредерик Бантинг (1891 онд төрсөн)
  • 1945 - Олимпийн аварга, хүрэл медальт Их Британийн ойрын зайн гүйгч Эрик Лидделл (1902 онд төрсөн)
  • 1968 - Нобелийн шагналт Австралийн фармалогич Ховард Флори (1898 онд төрсөн)
  • 1984 - Нобелийн шагналт Оросын зохиолч, богино өгүүллэгийн мастер Михайль Шолохов (1905 онд төрсөн)
  • 1999 - Нобелийн шагналт Америкийн биохимич Гертруд Б.Элион (1918 онд төрсөн)
  • 2010 – Монголын бөх Адуучийн Баатархүү

Тэмдэглэлт өдөр засварлах

  • Вануату  Вануату Эцэг Линигийн өдөр
  • Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс  Өмнөд Африк Зэвсэгт хүчний өдөр
  • Бангладеш  Бангладеш Хэлний хөдөлгөөний өдөр
  • Олон улсын эх хэлний өдөр (ЮНЕСКО)
  • Филиппин  Филиппин Мусикахан наадмын эхний өдөр

  Commons: 2 сарын 21 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан