2013 оны Дэлхийн сайхан хүүхэн

«2013 оны Дэлхийн сайхан хүүхэн» (Англи: Miss World 2013) — Дэлхийн сайхан хүүхэн шалгаруулах 63-р удаагийн тэмцээн байв.

127 орны сайхан бүсгүй Индонез улсын Бали аралд цуглан олон шалгуураар өрсөлдөж, 2013 оны 9 сарын 28-нд дүнгээ гаргахад Филиппин улсыг төлөөлөн оролцсон Меган Янг «2013 оны Дэлхийн сайхан хүүхэн»-ээр өргөмжлөгдөж, өмнөх жилийн гоо бүсгүй Юй Вэньшя титмээ шилжүүлэн өгчээ.

Хоёрдугаар байранд Францын Марин Лорфелен, гуравдугаар байранд Ганын Карранзар Шутер орсон.

Меган Янг 63 жилийн түүхэн дэх Филиппинээс тодорсон анхны, одоогоор ганц Дэлхийн мисс юм.

Дүн засварлах

 
Меган Янг
Эзэлсэн байр Оролцогч Нас Өндөр Улс орон Хот
Түрүү Меган Янг 23 170 см Филиппин  Филиппин Олонгапо
Тэргүүн үзүүр Марин Лорфелен 20 176 см Франц  Франц Макон
Дэд үзүүр Карранзар Шутер 22 188 см Гана  Гана Аккра

Оролцогч засварлах

127 орноос нэжгээд сайхан хүүхэн өрсөлдөв.

Гвиней, Гвиней-Бисау, Камерун, Косово, Узбек анх удаа оролцов.

Монгол улс засварлах

Эзэлсэн байр Оролцогч Нас Өндөр Улс орон Хот
Оролцогч Сүхбаатарын Пагамдулам 23 175 см Монгол Улс  Монгол Улс Улаанбаатар

Гадаад холбоос засварлах