2010 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн


Дэлхийн хөл бөмбгийн холбооноос 19 дахь удаагийн хөл бөмбөгийн дэлхийн авраг шалгаруулах тэмцээнийг Африк тивд зохион явуулахаар шийдвэрлэсний дагуу Египет, Ливи / Тунис (хамтарч), Марокко, ӨАБНУ-ууд саналаа ирүүлсэн. ДХБХ-ны Цюрихт 2004 оны 5-р сарын 15-ны өдөр болсон бага хурлын үеэр ӨАБНУ олонхийн санал авч ДАШТ-нийг хүлээн авах нь тодорхой болсныг Зепп Блаттер зарласанаар энэхүү эрхэм үүргийг ӨАБНУ хүлээн авч, 2010 оны 6-р сарын 11-нээс 7-р сарын 11-ний өдрүүдэд хөл бөмбөгийн ДАШТ-нийг зохион явуулсан. Хөл бөмбөгийн ДАШТ-ний урьдчилсан шатны тоглолтод 204 орны шигшээ багууд хүч сорьсон нь оролцсон орны тоогоороо Бээжингийн олимпын амжилтыг давтсан байна. Европ (УЕФА) — тивийн 53 багаас 13 Ази (АФК) —тивийн 43 багаас 4 + 0,5 ( Далайн орнуудын 0,5) Африк (КАФ) —тивийн 51 багаас 5 + ӨАБНУ Хойд болон Төв Америк, Карибийн тэнгис (КОНКАКАФ) —ийн 35 багаас 3+0,5 Өмнөд Америк (КОНМЕБОЛ) —тивийн 10 багаас 4+0,5(Африк тивийн 0,5) Далайн орнууд (ОФК) — 10 багаас 0,5 шигшээ баг шалгарсан.

Нийт 31 баг ӨАБНУ-ыг зорих эрхээ авсныг 2010 оны ДАШТ өмнөх дэлхийн аваргын тэмцээний нэгэн адилаар 32 багийг 8 хэсэг болгон, хэсэг тус бүрийн шилдэг 2 баг хасагдах шатны тоглолтод оролцон аваргаа тодруулсан. Аваргын төлөө тоглолтод 2008 оны Европын аварга “Ялагдашгүй армада” Испанийн баг Голландын шигшээ багийг 1:0-ээр буулган авснаар анх удаагаа дэлхийн аваргын цомыг гардан авсан.

Тоглолтууд засварлах

Голланд Үе Испани
Баг Т Х Тц Хд ОГ АГ ГЗ О
 Нидерланд 3 3 0 0 5 1 +4 9
 Япон 3 2 0 1 4 2 +2 6
 Дани 3 1 0 2 3 6 −3 3
 Камерун 3 0 0 3 2 5 −3 0
Хэсгийн тоглолт
Баг Т Х Тц Хд ОГ АГ ГЗ О
 Испани 3 2 0 1 4 2 +2 6
 Чили 3 2 0 1 3 2 +1 6
 Швейцар 3 1 1 1 1 1 0 4
 Хондурас 3 0 1 2 0 3 −3 1
Өрсөлдөгч Үр дүн Хасагдах шатны тоглолт Өрсөлдөгч Үр дүн
 Словак 2–1 Шөвгийн 16  Португал 1–0
 Бразил 2–1 Дөрөвний нэг шигшээ  Парагвай 1–0
 Уругвай 3–2 Хагас шигшээ  Герман 1–0

Сонирхолтой баримт засварлах

-Энэхүү ДАШТ нь FIFA болон Sony компанийн хамтран сонгосон «Waka Waka (This Time for Africa)» Албан ёсны сүлд дууг Колумбын дуучин Шакира, Өмнөд Африкийн Freshlyground хамтлагийн хамтран дуулснаар түмний хүртээл болжээ. Хэсгийн тоглолтод шалгарсан баг 8 сая, хасагдах шатны тоглолтод шалгарвал 9 сая, ¼-ийн шигшээд шалгарвал 16 сая, хагас шигшээд шалгарвал 20 сая, аваргын төлөө тоглолтод шалгарсан баг 24 сая, аварга болсон баг 30 сая ам.долларын урамшуулал олгохоор тэмцээний өмнө ДХБХ мэдэгдэж, олгосон. 2010 оны хөл бөмбөгийн ДАШТ-ний нэг онцлог нь Африкийн хөгжөөн дэмжигчдийн хэрэглэдэг Вувузел бүрээ юм. Тасралтгүй үргэлжлэх дуу нь тоглогчид болон хөгжөөн дэмжигчдийг залхааж байсан ч ДАШТ-ний дараагаар хилийн чанадад эрэлт хэрэгцээ нь ихэссэн. Мөн Пауль нэртэй наймаалж Германы шигшээ багийн бүх тоглолтын үр дүнг тааж нэрээ мөнхөлсөн. Тус ДАШТ-ний бэлэг тэмдэг нь Закуми нэртэй Леопардын /цоохор ирвэс/ дүрс. Тус дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мэргэн буучаар Германы хөл бөмбөгчин Томас Мюллер, Испанийн Давид Вилья, Голландын Уэсли Снейдер, Аргентины Диего Форлан нар тус бүр 5 гоол хийсэн амжилтаараа шалгарсан.

Аваргын төлөө тоглолт засварлах

2010 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөөх тоглолтын бөмбөгийг 2010 оны дөрөвдүгээр сарын 20-нд ил болгосон бөгөөд Адидас Жобулани нэртэй Адидас Жабуланигийн алтан шаргал өнгөтэй хувилбар ажээ. Бөмбөгний Жобулани нэрний хувьд тэмцээн болж хотын нэрийг илэрхийлсэн Jo'burg гэдэг нэршилтэй холбоотой ажээ.

Монголын цагаар (UTC+08)

2010 - 07 - 12
02:30
Голланд  0 – 1 (a.e.t.)  Испани Соккер Сити цэнгэлдэх хүрээлэн
Үзэгчдийн тоо: 84,490
Шүүгч: Ховард Уэбб (Английн хөлбөмбөгийн холбоо
Тайлан Андрес Иньеста   116'
 
 
 
 
 
 
 
 
 
Голланд[1]
 
 
 
 
 
 
 
 
 
Испани[1]
 
ГОЛЛАНД:
GK 1 Маартен Стекеленбург
RB 2 Грегори ван дер Виел   111'
CB 3 Жон Хэйтинга     57', 109'
CB 4 Ёрис Матиесен   117'
LB 5 Жиовани ван Бронхорст (c)   54'   105'
CM 6 Марк ван Боммел   22'
CM 8 Нигел де Ён   28'   99'
RW 11 Ариен Роббен   84'
AM 10 Уэсли Шнайдер
LW 7 Дирк Куит   71'
CF 9 Робин ван Перси   15'
Сэлгээ:
MF 17 Элжеро Элиа   71'
MF 23 Рафэель ван дер Ваарт   99'
DF 15 Эдсон Браафхейд   105'
Дасгалжуулагч:
Берт ван Марвиек
 
ИСПАНИ:
GK 1 Икер Касильяс (c)
RB 15 Серхио Рамос   23'
CB 3 Херард Пике
CB 5 Карлес Пуйоль   16'
LB 11 Хуан Капдевила   67'
DM 16 Серхио Бускетс
DM 14 Хави Алонсо   87'
CM 8 Хави   120+1'
RW 6 Андрес Иньеста   118'
LW 18 Педро   60'
CF 7 Давид Вилья   106'
Сэлгээ:
MF 22 Есүс Навас   60'
MF 10 Цеск Фабрегас   87'
FW 9 Фернандо Торрес   106'
Дасгалжуулагч:
Висенте Дель Боске

Тоглолтын онцлох тамирчин:
Андрес Иньеста (Испани)

Хажуугийн шүүгчид:
Даррен Канн (Англи)
Майк Мулларкей (Англи)
Туслах шүүгч:
Юичи Нишимура (Япон)
Нөөц шүүгч:
Тору Сагара (Япон)


Үзүүлэлт засварлах

Ерөнхий Голланд Испани
Гоолын тоо 0 1
Цохисон цохилт 13 18
Хаалга руу чиглэсэн цохилт 5 8
Бөмбөг эзэмшилт 43% 57%
Булангийн цохилт 6 8
Алдаа хийсэн тоо 28 18
Отон тоглолт 7 6
Шар хуудас 8 5
Хоёр дахь хуудас болон улаан хуудас 1 0
Улаан хуудас 0 0

Испанийн анхдагчууд засварлах

2010 оны ДАШТ-д түрүүлсэн Испанийн шигшээ баг хэд хэдэн анхдагч мэдээтэй байна. Тэд Дэлхийн цомыг авахдаа түүхэн дэх хамгийн бага гоолыг өрсөлдөгчдийнхөө хаалганд оруулсан буюу нийт найман гоол. Түүхэн дэх анхны тодотголтой мөн л хоёр тохиолдол байна. Шигшээ тоглолт 1-0 харьцаагаар дууссан буюу бас л цөөн гоол орсон тоглолт. Тус багийн гоолуудыг [[[Давид Вилья]], Андрес Иньеста, Карлес Пуйоль нар л тус тус оруулсан бөгөөд гурван тоглогч түрүүлсэн багийн гоолуудыг оруулсан гэхээр энэ мөн л гоол оруулсан тоглогчдын тоо хамгийн бага нь.

Эшлэл засварлах

  1. 1.0 1.1 "Tactical Line-up – Final – Голланд-Испани" (PDF). FIFA.com. Fйdйration Internationale de Football Association. 11 July 2010. Retrieved 11 July 2010.