2001 оны Израилын ерөнхий сайдын сонгууль

2001 оны Израилын ерөнхий сайдын сонгууль нь ерөнхий сайд Эхуд Барак огцорсны дараа явагдсан сонгууль юм. 2001 оны 2 сарын 6-нд болсон сонгуульд Эхуд Барак нь Ликуд намын Ариел Шароны эсрэг өрсөлдсөн юм.

2001 оны Израилын ерөнхий сайдын сонгууль

← 1999 2001 оны 2 сарын 6 2003 →
Ирц62.3%
Нэр дэвшигч Ариел Шарон Эхуд Барак
Нам Ликуд Авода
Нийт санал 1,698,077 1,023,944
Хувь 62.38% 37.62%

Сонгуулийн өмнөх Ерөнхий сайд

Эхуд Барак
Авода

Сонгогдсон Ерөнхий сайд

Ариел Шарон
Ликуд

Энэ сонгууль нь 3 дахь ба хамгийн сүүлчийн ерөнхий сайдын сонгууль байсан ба парламентын сонгуультай зэрэгцэн явагдаагүй цорын ганц сонгууль юм.

Сонгуулийн ирц 62,3% байсан ба энэ нь Израилд болж байсан хамгийн бага ирцтэй сонгууль юм.

Үр дүн засварлах

Нэр дэвшигч Нам Санал %
Ариел Шарон Ликуд 1,698,077 62.38
Эхуд Барак Авода 1,023,944 37.62
Хүчингүй/хоосон санал 83,917 2.99
Санал өгсөн сонгогч 2,805,938 100
Бүртгэлтэй сонгогч/ирц 4,504,769 62.29
Эх сурвалж: Nohlen et al[1]

Эшлэл засварлах

  1. Dieter Nohlen, Florian Grotz & Christof Hartmann (2001) Elections in Asia: A Data Handbook, Volume I, p134 ISBN 0-19-924958-X