1 сарын 12 Григорийн тооллоор жилийн 12 дахь өдөр. Энэ өдрөөс хойш жил дуусахад 353 хоног үлдэнэ. Хэрвээ өндөр жил таарвал 354 хоног үлдэнэ. Энэ өдрийг Туркменистан улс Дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэдэг бол Энэтхэгчүүд Залуусын өдөр болгон тэмдэглэдэг. Харин Танзани улсад Занзибарын хувьсгалын өдөр тохиодог. ОХУ-д Ерөнхий Прокуроруудын өдөр тохиодог.

Түүхэн жилийн өдөр
12 сар · 1 сар · 2 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

Онцлох үйл явдал засварлах

  • 1528 – Шведийн хаан ширээнд I Густаф суув.
  • 1866 – Лондон хотод Эзэн хааны аеронавтикийн холбоо байгуулагдав.
  • 1898 – Япон улсын ерөнхий сайд Ито Хиробуми гурав дахь удаагаа энэ албыг хашихаар болов.
  • 1908 – Парисийн Эйфэлийн цамхагаас уртын зайнд радио мэдээлэл хүргэсэн нь дэлхийн анхны тохиолдол болов.
  • 1911 – Филиппин улсад Хууль зүйн их сургууль байгуулагджээ.
  • 1915 – АНУ-ын Төлөөлөгчдийн танхим эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хүлээн зөвшөөрөв.
  • 1932 – Эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хуульчилсанаас 7 жилийн дараа Хетти Карауей АНУ-ын Сенатын танхимд сонгогдсон анхны эмэгтэй болов.
  • 1942 – Дэлхийн хоёрдугаар дайн: АНУ-ын ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельт дайны үеэрх хөдөлмөрийн албан зөвлөлийг байгуулжээ.
  • 1962 – Вьетнамын дайн: АНУ-ын арми "Чоппер" ажиллагааг эхлүүллээ. Энэ нь тус дайны үеэр АНУ-ын армиас хэрэгжүүлсэн анхны цэргийн ажиллагаа байсан юм.
  • 1964 – Занзибарын босогчид тусгаар тогтнолоо баталгаажуулав.
  • 1991 – Персийн булангын дайн: АНУ-ын Конгресс Кувейтээс цэргээ татаж, Ирак руу оруулж, цэргийн ажиллагаа явуулахыг зөвшөөрөв.
  • 1998 – Европын холбооны 19 улс хүнийг эсийн төвшинд клонийн аргаар хувилахыг хүлээн зөвшөөрчээ.
  • 2010 – 2000 он гарснаас хойшхи хамгийн хүчтэй газар хөдлөлт Гайти улсын Порто-О-Принс хотод болов. Байгалийн гамшгийн улмаас 100 мянган хүн амиа алдсан билээ.

Мэндэлсэн алдартнууд засварлах

  • 1729 – Ирландын философич, улстөрч Эдмунд Бөрке (1797 онд нас барсан)
  • 1876 – "Цагаан соёо" романаараа алдаршсан Америкийн зохиолч Жек Лондон (1916 онд нас барсан)
  • 1892 – Оросын нисэх онгоцны корпорацийг үүсгэн байгуулагч, инженер Михайль Гуревич (1976 онд нас барсан)
  • 1893 – Нацистийн Германы Рейхстагын Ерөнхийлөгч Херманн Геринг (1946 онд нас барсан)
  • 1899 – Швейцарийн химич, Нобелийн шагналт Пауль Херман Мюллер (1965 онд нас барсан)
  • 1907 – Пуужингийн инженер, хошууч Сергей Королёв (1966 онд нас барсан)
  • 1949 – Германы хөлбөмбөгч, дасгалжуулагч Оттмар Хицфельд
  • 1949 – "Норвегийн шугуй" "1Q84" зохиолоор алдаршсан, Японы зохиолч Харуки Мураками
  • 1958 – Иран гаралтай Америкийн сэтгүүлч, хөтлөгч Кристиан Аманпур
  • 1960 – Америкийн нэрт сагсанбөмбөгч Доминик Уилкинс
  • 1964 – Amazon.com-ыг үндэслэгч, бизнесмэн, тэрбумтан Жефф Безос
  • 1965 – Америкийн дуучин, ая зохиогч, продьюсер Роб Зомби
  • 1985 – Украины хөлбөмбөгч Артём Милевски
  • 1991 – Английн дуучин, ая зохиогч Пикси Лотт
  • 1993 – Английн дуучин Заян Малик
  • 1993 - Exo хамтлагийн D.O.

Нас барсан алдартнууд засварлах

  • 1834 – Нэгдсэн хаант улсын ерөнхий сайд, улстөрч Гренуиллийн тэргүүн барон Уиллиам Гренуилль (1759 онд төрсөн)
  • 1916 – Грекийн 80 дахь Ерөнхий сайд Жиоржиос Теотокис (1844 онд төрсөн)
  • 1976 – Английн детектив зохиолч Агата Кристи (1890 онд төрсөн)
  • 1997 – Америкийн физикч, Нобелийн шагналт Чарльз Брентон Хюггинс (1901 онд төрсөн)
  • 2001 – Электрон бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг HP компанийг үндэслэгч Уиллиам Редингтон Хьюлетт (1913 онд төрсөн)
  • 2003 – Аргентиний 44 дэх Ерөнхийлөгч Леопольдо Галтьери (1926 онд төрсөн)
  • 2009 – Оскарын шагналт Францын найруулагч Клод Берри (1934 онд төрсөн)

Тэмдэглэлт баярууд засварлах


  Commons: 1 сарын 12 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан