Үет хөлтний хүрээ (Arthropoda хүрээ, Грек: ἄρθρον буюу arthron - "нийлмэл", ποδός буюу podos - "хөл" гэсэн утгатай) нь шавж, хавч хэлбэртэн зэргийг багтаасан амьтны аймгийн хамгийн том хүрээ юм. Энэ хүрээнд 1,500,000 орчим зүйл амьтад багтана. Үет хөлтний гол онцлог нь тэдгээрийн бие нь дор хаяж нэг сигмент бүхий үелсэн бүтэцтэй байна. Хоол боловсруулах систем нь өмнөд, дунд, хойд гэсэн гурван хэсгээс тогтно. Хитин бүрхүүлээр бүрхэгдэж гадаад араг яс үүсгэнэ.

Үет хөлтөн
Оршин байсан хугацаа: Кембригээс өмнө - Одоо хүртэл
Мексикийн улаан хөлт аалз Brachypelma smithi
Мексикийн улаан хөлт аалз
Brachypelma smithi
Биологийн ангилал
Аймаг: Амьтны
Хүрээ: Үет хөлтөн
Латрейль, 1829

Одоо оршин буй амьтдын >80% нь үет хөлтөн байдаг байна[1]. Үет хөлтөн нь тэнгис, цэнгэг ус, эх газарт түгээмэл тааралдана. Биеийн хэмжээ нь планктоноос эхлээд хэдэн метр хүрнэ. Одоо буй хамгийн том үет хөлтөн бол "Японы аалзан хавч" бөгөөд хөлийн хэмжээг оруулан тооцвол нийт урт нь 3,5 метр хүрдэг байна. Үет хөлтөн нь тав болон түүнээс олон хөлтэй байна.

Үет хөлтний хүрээг дотор нь хэд хэдэн дэд хүрээ болгодог.

  1. Заламгай амьсгалууртан (Branchiata)
  2. Трахейтан (Tracheata)
  3. Трилобит хэлбэртэн (Trilobitomorpha)
  4. Хелицертэн (Chelicerata) зэрэг.

Хавч болон аалзны бие биеэс ялгагдах 2 гол онцлог: Хавч: Үет хөлний нэгэн анги, бие толгой, цээжний нийлмэл хэсэг ба хэвлийн хэсгээс бүтсэн бөгөөд хатуу хуягаар бүрхэгдсэн байдаг. Аалз: Үет хөлний нэгэн анги, бие нь толгой болон бие гэсэн 2 хэсгээс тогтдог үсэрхэг амьтан байдаг.

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.


Эшлэл засварлах

  Commons: Arthropoda – Викимедиа дуу дүрсний сан
  1. Anna Thanukos. "The Arthropod Story". University of California, Berkeley.