Яя Туре

Мэргэжлийн хөлбөмбөгчин

Ньеньери Яя Туре (Франц: Gnégnéri Yaya Touré, 1983 оны тавдугаар сарын 13-нд төрсөн) буюу Яя Туре (Франц: Yaya Touré) нь Кот-д'Ивуарын хөлбөмбөгчин бөгөөд Манчестер Сити багийн хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч юм. Тэрээр Кот д'Ивуарчуудаас Барселона багт тоглосон анхны тоглогч юм. Туре Кот д'Ивуарын шигшээ багт 53 тоглолтыг хийгээд байгаа бөгөөд 2006 болон 2010 оны ДАШТ-үүдэд оролцсон.

Яя Туре
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрНьеньери Яя Туре
Өндөр ft 0 in (0.00 м)[2]
БайрлалХамгаалах чиглэлийн хагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багАнглиМанчестер Сити
Дугаар42
Өсвөрийн баг
1996–2001Кот-д'ИвуарМимозас
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2001–2003БельгиБеверен70(3)
2003–2005УкраинМеталлург Донецк33(3)
2005–2006ГрекОлимпиакос19(3)
2006–2007ФранцМонако27(5)
2007–2010ИспаниБарселона74(4)
2010–АнглиМанчестер Сити5(1)
Шигшээ баг
2004–Кот-д'ИвуарКот-д'Ивуар53(6)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 17:03, 2010 оны 9 сарын 11 (UTC).

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 02/07/2010

Түүний дүү Кот-д'Ивуарын шигшээ болон Манчестер Сити багт тоглодог багийн хамтрагч Коло Туре юм. Түүнчлэн тэдний дүү Ибрахим нь Египетэд хөлбөмбөг тоглодог юм.

Клубийн замнал засварлах

Анхны гараа засварлах

Туре Кот д'Ивуарын Мимозас хэмээх хөлбөмбөгийн багийн өсвөрийн сургуульд элсэн орж, энэ спортод анхны хичээлээ заалгаж байв. Европ руу гарах боломж олдсонд олзуурхсан Туре Бельгийн Беверен, Украйны Металлург Донецк багуудад хоёр хоёр жил тоглож байжээ.

Олимпиакос засварлах

Туре 2005 онд Олимпиакос багт шилжин ирсэн юм.

Монако засварлах

2006 оны ДАШТ-д оролцоод удаагүй байтал буюу наймдугаар сард Турег Францын хөлбөмбөгийн лигийн Монако баг эгнээндээ элсүүлсэн юм.[3]

Барселона засварлах

 
Яя Туре Барселона багт 2008-09 оны улиралд.

Туре Испанийн Барселона багтай 9 сая еврогийн гэрээ байгуулан 2007 оны наймдугаар сарын 26-нд Расинг Сантандер багтай хийсэн лигийн тоглолтонд анхны гараагаа хийж байв.[4]

Манчестер Сити засварлах

Туре Барселона багаас Манчестер Сити баг руу 24 сая фунт стерлингээр шилжихээр болж, 2010 оны долоодугаар сарын 2-нд гэрээнд гарын үсгээ зурж, 42 дугаарын өмсгөлтэйгээр тоглохоор болсон юм. Тэрээр долоо хоногт 200000 фунтын цалин авдаг гэдгээрээ Премьер лигийн хамгийн өндөр цалинтай тоглогч болж буй.[5] Есдүгээр сарын 19-нд Туре шинэ багтаа анхны гоолоо Уиган Атлетик багийн хаалгыг мялаан авчирч авчирч бав.

Үзүүлэлтүүд засварлах

Есдүгээр сарын 19-ний байдлаар[6]

Баг Улирал Лиг Цом[7] Европ[8] Бүгд
Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол
Мимозас 2001
Беверен
(Бельгийн хөлбөмбөгийн нэгдүгээр дивиз)
1999–02 28 0 28 0
2002–03 30 3 90 8
2003–04 12 0 12 0
Бүгд 70 3 70 3
Металлург Донецк 2003–04 11 1 0 0 11 1
2004–05 22 2 2 1 4 1 28 4
Бүгд 33 3 2 1 4 1 39 5
Олимпиакос 2005–06 19 3 6 0 25 3
Бүгд 19 3 6 0 25 3
Монако 2006–07 27 5 2 0 29 5
Бүгд 27 5 2 0 29 5
Барселона 2007–08 26 1 3 0 9 1 38 2
2008–09 25 2 6 1 12 0 43 3
2009–10 23 1 3 0 11 0 37 1
Бүгд 74 4 12 1 32 1 118 6
Манчестер Сити 2010–11 4 1 0 0 1 0 5 1
Бүгд 4 1 0 0 1 0 5 1
Нийт 227 19 16 2 43 2 286 23

Шагналууд засварлах

  Мимозас

  Олимпиакос

  Барселона

Түүнчлэн засварлах

Эшлэл засварлах

  1. Barcelona profile
  2. Barcelona profile
  3. [1]
  4. Soccernet match report (Memento 13. Хоёрдугаар сар 2008 цахим архивт) soccernet.com, August 26, 2007, accessed January 24, 2008
  5. Soccernet news[permanent dead link] soccernet.com, August 9, 2010, accessed August 9, 2010
  6. "Soccernet player statistics". Archived from the original on 2009-10-05. Retrieved 2010-09-25.
  7. Испаний Супер цомыг оролцуулж буй.
  8. УЕФА-гийн Супер цом

Холбоос засварлах