Юта (Англи: Utah) нь Америкийн Нэгдсэн Улсын баруун хэсэгт орших муж улс юм. АНУ-ын бүрэлдэхүүнд 1896 оны 1 сарын 4-нд нэгдэн орж, тус улсын 45 дахь муж улс болжээ. Ютагийн нийт 2,784,572 хүн амын 80% орчим нь Солт-Лэйк Сити орчмын Васач Фронтод төвлөрч оршин суудаг тул муж улсын нутгийн ихэнх хэсэгт нь хүн амьдардаггүй хэдий ч АНУ-даа 6-д орох том хүн амын төвлөрөл бий болжээ[4]. "Юта" хэмээх нэр нь Ют хэлээр "уулын хүмүүс" гэсэн утгатай, Ют овгийнхны нэрээс гаралтай[5]. Юта муж улс нь өмнө талаараа Аризона, зүүн талаараа Колорадо, зүүн хойд талаараа Вайоминг, хойд талаараа Айдахо, баруун талаараа Невада муж улстай хиллэнэ. Мөн Нью-Мексико муж улстай нэг цэгээр шүргэлцдэг.

Юта Муж Улс
State of Utah
муж улсын далбаа муж улсын сүлд
Далбаа Сүлд
Хоч(нууд): Beehive State (Зөгийн Үүр Муж Улс),
The Copper State (Зэсийн муж улс)
Уриа: Industry ("Аж үйлдвэр")
муж улсыг тодруулсан АНУ-ын газрын зураг
муж улсыг тодруулсан АНУ-ын газрын зураг
Албан ёсны хэл англи
Нийслэл Солт-Лэйк Сити
Хамгийн том хот Солт-Лэйк Сити
Хамгийн том хотуудын бөөгнөрөл Солт-Лэйк Ситийн метрополитан бүс
Нутаг дэвсгэр  АНУ-д 13-д орно
 - Нийт 219,887 км²
 - Өргөн 435 км
 - Урт 565 км
 - Усны эзлэх % 3.25
 - Өргөрөг 37° N - 42° N
 - Уртраг 109° 3′ W - 114° 3′ W
Хүн ам  АНУ-д 34-д орно
 - Нийт 2,784,572 (2009 оны тооцоо)[1]
 - Нягтшил 10.50/км²
АНУ-д 41-д орно
 - Дундаж орлого  $50,614 (11)
Өндөр  
 - Хамгийн өндөр цэг Кингс оргил[2]
4,126 м
 - Дундаж 1,860 м
 - Хамгийн нам цэг Бивер Дам Ваш[3]
664 м
АНУ-д нэгдсэн  1896 оны 1 сарын 4 (45)
Амбан захирагч Гари Р. Херберт (БНН)
Дэд захирагч Грег Белл
АНУ-ын сенатчид Оррин Хатч (БНН)
Роберт Фостер Беннетт (БНН)
Конгрессын төлөөлөгчид 2 БНН ба 1 АН (Жагсаалт)
Цагийн бүс Уулын: UTC-7/-6
Товчлолууд US-UT
Вэбсайт www.utah.gov

Юта нь Нэгдсэн Улсын хамгийн их шүтлэгтэй мужуудын нэг билээ. Ютачуудын 41%-60% нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм (Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм буюу Мормоны сүм)-ийн гишүүн байдаг бөгөөд Ютагийн соёл, өдөр тутмын амьдралд ихээхэн нөлөө үзүүлдэг[6][7].

Тус муж нь тээвэр, мэдээллийн технологи, судалгаа, төрийн үйлчилгээ, уул уурхай, аялал жуулчлалын төв билээ. АНУ-ын Хүн Амын Тооллогын Товчооны дурьдсанаар Юта нь 2008 оны байдлаар АНУ-ын хамгийн хурдан өсч буй муж юм[8]. 2000 - 2005 онд Юта муж улсын Сент-Жорж хот нь хамгийн хурдан тэлж буй метрополитан бүс нутаг болно[9].

Эшлэл засварлах

  1. "Annual Estimates of the Resident Population for the United States, Regions, States, and Puerto Rico: April 1, 2000 to July 1, 2009". United States Census Bureau. Retrieved 2010-07-08.
  2. "Elevations and Distances in the United States". U.S Geological Survey. 29 April 2005. Archived from the original on 2008-06-01. Retrieved 2006-11-08.
  3. Arave, Lynn (2006-08-31). "Utah's basement—Beaver Dam Wash is state's lowest elevation". Deseret Morning News. Retrieved 2007-03-08.
  4. "Introduction". QGET Databook. Archived from the original on Арван нэгдүгээр сар 4, 2014. Retrieved August 27, 2009. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  5. Utah Quick Facts (Memento 22. Хоёрдугаар сар 2007 цахим архивт) at Utah.gov
  6. U.S. Religious Landscape Survey 2008, the Pew Forum on Religion & Public Life, pp 99–100. Retrieved 2008-07-02.
  7. Salt Lake City (2008-01-17). "LDS Church reports its membership records". Newsroom.lds.org. Retrieved 2010-07-31.
  8. "Utah is Fastest-Growing State". U.S. Census Bureau. December 22, 2008. Retrieved April 29, 2009.
  9. "Appendix E. – Ranking Tables" (PDF). State and Metropolitan Area Data Book: 2006. U.S. Census Bureau. December 22, 2008. Retrieved April 29, 2009.