Эрээн тахь хар, цагаан судалтай онцлог зүсээрээ хамгийн их алдаршсан Африкийн адууныхан овгийн зүйл. Эрээн тахь бүрийн судал өөр өөр байдаг. Янз бүрийн тоо толгойтой сүргээр амьдарна. Ерөнхийдөө 2.3 м урт, 1.25-1.5 м өндөр, 300 кг жинтэй. Зарим нь 410 кг жин татах ч тохиолдол бий. Эрээн тахь судалтайн зэрэгцээ, босоо дэлтэй. Ойрын төрөл адуу, илжигийг бодвол хэзээ ч жинхэнээсээ гэршиж байгаагүй.

Эрээн тахь
Талын эрээн тахь (Equus quagga)
Талын эрээн тахь (Equus quagga)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Баг: Туурайтан (Perissodactyla)
Овог: Адууныхан (Equidae)
Төрөл: Equus
Дэд төрөл: Hippotigris
Dolichohippus
Зүйл

Equus zebra
Equus quagga
Equus grevyi

Эрээн тахийн гурван зүйл бий: Талын эрээн тахь, Хаан эрээн тахь, Уулын эрээн тахь. Талын ба уулын эрээн тахь нь Hippotigris дэд төрөлд хамаардаг бол Хаан эрээн тахь нь Dolichohippus дэд төрлийн цорын ганц зүйл юм. Эхний хоёр нь адуутай илүү төстэй бол сүүлийнх нь илжигтэй илүү төстэй. ДНХ, молекулын шинжилгээнээс үзэхэд эрээн тахийн зүйлүүд бүгдээрээ нэг өвгөөс гаралтай ажээ. Гурвуулаа Equus төрөлд багтана. Кенийн зарим бүс нутагт Талын болон Хаан эрээн тахь зэрэгцэн нутагладаг.

Өвөрмөц судал, зан байдлаараа хүмүүст хамгийн их танигдсан амьтдын нэг юм. Эрээн тахь тал, саванна, мод, буттай газар, уул, эргийн дагуух нуруунд тархсан боловч хүний хүчин зүйл эрээн тахийн тоо толгойд ноцтой хохирол учруулсаар ирсэн. Ялангуяа арьсыг нь авах гэж авлах, амьдрах орчныг нь сүйтгэх зэргээр тоо толгойг нь хорогдуулсаар иржээ. Хаан ба Уулын эрээн тахь ховордсон амьтдын тоонд орсон бол Талын эрээн тахь олон тоо толгойтой. Харин түүний нэг дэд зүйл квагга XIX зууны сүүлээр устаж үгүй болсон билээ.

Эшлэл засварлах

 
Лудолфусын зурсан зураг
  • Estes, R. (1991). The Behavior Guide to African Mammals, Including Hoofed Mammals, Carnivores, Primates. Los Angeles, The University of California Press.
  • McClintock, Dorcas. "A Natural History Of Zebras" September 1976. Scribner's, New York. ISBN 0-684-14621-5
  • Churcher, C.S. 1993. Mammalian Species No. 453. American Society of Mammalogists.

Гадны холбоос засварлах

  Commons: Zebra – Викимедиа дуу дүрсний сан