Угжо[1] (солонгос үсгээр 옥저, ханз үсгээр 沃沮, латин галигт Okjeo, Okchŏ) — Солонгос оронд барагцаагаар МЭӨ 2-р зуунаас МЭ 5-р зуун хүртэл Тун-Е мэтийн овог аймагтай хаяалан байж байгаад эцэстээ Когурё улсад эзлэгдэн нэгдсэн аймаг, бүлэг. МЭӨ 108 онд Кужусонь улс Хань улсад эзлэгдсэнрээр Угжо аймаг нь салан тусгаарлаж, Хань улсаас хараат байдалтай орших болжээ. Харин оршин тогтнох явцдаа Умард Угжо, Зүүн Угжо аймаг гэж 2 хуваагдав. МЭӨ 28 онд Когурё улсын Донмёнсон вангийн зарлигаар Бу Виём жанжинаар удирдуулсан цэргүүд Умард Угжо аймгийг эзэлжээ. Харин Зүүн Угжо аймгийг 5-р зууны эхээр Агуу Куангэту вангийн үед эзлэн нэгтгэжээ.

Тайлбар засварлах

  1. Солонгос дуудлага нь [угжоо]. Орос галигт Окчо, бусад хувилбар Үгжо, Укчо, Үкчо.