Эзэн Хаан Жиммү

Эзэн Хаан Жиммү (Япон: 神武天皇), өөрөөр Камүямато Иварэбико гэдэг, жинхэнэ нэр нь Вакамикэнү но Микото буюу Сано но Микото, нь Японы уламжлалт тооллын дагуу тус улсыг үндэслэгч, анхны эзэн хаан бөгөөд домгийн хүн юм[1]. Тэр үед Японд төрт улс байсан эсэх тухай нь батлагдаагүй зүйл бөгөөд Японы эзэн хааны гэр бүл нь удам угсаагаа албан ёсоор Жиммүгийн үеэс тоолдог боловч түүхийн баримтаас үзэхэд, 29 дэх Эзэн Хаан Киммэйгийн үеийн баримт байдаг тул түүнээс өмнөх эзэн хаадыг домгийнх гэж үздэг байна[2].

Эзэн Хаан Жиммү
Японы Эзэн Хаан

Эзэн Хаан Жиммү
ХаанчлалМЭӨ 660 оны 2 сарын 18 (?) – МЭӨ 585 оны 3 сарын 11
Япон神武天皇
Төрсөн огнооМЭӨ 711 оны 2 сарын 13 (?)
Өнгөрсөн огнооМЭӨ 585 оны 4 сарын 9 (?)
ОршуулсанҮнэби-яма но үшитора но сүми но Мисасаги (Нара)
Өмнөхбайхгүй
УдаахЭзэн Хаан Сүйзэй
Их хатанХимэтатара Исүзү Химэ
ХүүхэдТагишими но Микото
Кисүмими но Микото
Хикояй но Микото
Камүяймими но Микото
Эзэн Хаан Сүйзэй
ЭцэгҮгаяфүкиаэзү
ЭхТамаёри Бимэ

Эшлэл засварлах

  1. Titsingh, Isaac. (1834). Annales des empereurs du Japon, pp. 1-3; Brown, Delmer et al. (1979). Gukanshō, p. 249; Varley, Paul. (1980). Jinnō Shōtōki, pp. 84-88.
  2. Titsingh, pp. 34-36; Brown, pp. 261-262; Varley, pp. 123-124.

Цахим холбоос засварлах

Өмнөх
Анхны хаан
Японы Эзэн Хаан
МЭӨ 660-585
Дараах
Эзэн Хаан Сүйзэй