Эдуард Шеварднадзе

Эдуард Амвросис Шеварднадзе (гүрж. ედუარდ ამბროსის ძე შევარდნაძე, Эдуа́рд Амбро́сис дзе Шевардна́дзе; 1928 оны 1-р сарын 25-нд ЗХУ-ын ЗСБНГүржУ-ын Мамати тосгонд төрсөн-2014 оны 7-р сарын 7-нд Гүрж Улсын Тбилиси хотод нас барсан) -ЗХУ-ын улс төрийн зүтгэлтэн байсан бөгөөд 1995-2003 онд тусгаар Гүрж Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байв.

Эдуард Шеварднадзе

Эдуард Шеварнадзе

ЗХУ-ын Зөвлөлт Гүржийн Комсомолын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга (1957-1961), ЗСБНГүржУ-ын Дотоод хэргийн сайд (1965-1972), Гүржийн Коммунист Намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга (1972-1985). ЗХУ-ын Гадаад хэргийн сайд (1985-1990), ЗХУ-ын Гадаад харилцааны сайд (1991 оны 11-р сараас 12-р сар). ЗХУ-ын Социалист хөдөлмөрийн баатар (1981). ЗХУ-ын Коммунист намын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн (1985-1990), ЗХУ-ын эхний бөгөөд сүүлийн Ерөнхийлөгч М.С.Горбачевын хамгийн ойрын хүн байжээ.

Гүржид 1992 оны 1-р сард Звиад Гамсахурдиа-гийн дэглэмийг түлхэн унагасны дараа Шеварднадзе нутагтаа буцаж ирээд Гүржийн Төрийн Зөвлөлийн дарга, дараа нь парламентын даргаар ажиллажээ. Гэсэн хэдий ч тэрээр эдийн засгийн ноцтой асуудал, мафийн нөлөө нэмэгдэж байсан үе болон Абхаз дахь цэргийн ажиллагаа зэрэгтэй тулгарсан. 1995 оны 11-р сарын 5-нд Гүрж улсад ерөнхийлөгчийн сонгууль болж, Эдуард Шеварднадзе 72,9 хувийн санал авч ялалт байгуулж Гүржийн ерөнхийлөгч болсныхоо дараа тэрээр Абхаз, Өмнөд Осетийг эргүүлэн авчирч нэгтгэсэн боловч тус улсын улс төр, эдийн засгийн хямралын асуудлыг шийдэж чадаагүй юм.

2003 оны намар тэрээр М.Саакашвили-гийн удирдсан "Сарнайн хувьсгал"-ын үеэр албан тушаалаасаа огцроход хүрсэн юм.

2014 оны 7-р сарын 7-ны өдрийн 12:00 цагт Эдуард Шеварднадзе хүнд өвчний дараа 87 насандаа Тбилиси дэх Крцаниси дахь харшид таалал төгссөн байна. Оршуулах ёслол 7-р сарын 11-нд Тбилиси дэх Ариун Гурвалын сүмд болсон бөгөөд түүнийг 2014 оны 7-р сарын 13-нд Шеварднадзегийн сүүлийн жилүүдэд амьдарч байсан Крцаниси харшийн цэцэрлэгт хүрээлэнд эхнэрийнх нь булшны дэргэд оршуулжээ.

Америкийн улс төрчид болон сэтгүүлчд Э.Шеварднадзед "Мөнгөн (буурал) үнэг" (англи. Silver Fox) хэмээх хүндэтгэлтэй хоч өгч байжээ.