Үхлийн зэвсэг - Шүрикен засварлах

Урьд нь та бүхэн энэхүү нинжагийн од буюу шүрикенийг кино болон хүүхэлдэйнээс (ялангуяа Наруто) бишгүй л харж байсан байх тийм үү. Тэгвэл одоо танд энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе. Жижигхэн боловч хүний амийг авч одох чадалтай энэхүү ер бусын зэвсэг болох Шүрикен (手裏剣) буюу орчуулбал “гарт нуугдсан илд” нь ерөнхийдөө шидэх, хэрчихэд зориулагдсан Японы уламжлалт нууц зэвсгүүдийн нэгэн билээ. Хурцлагдсан ир бүхий, бидний өдөр тутмын амьдралын хэрэглээ болсон тэвнэ,хадаас болон хутганаас эхлээд зоос зэрэг хавтгай метал эд зүйлсээс бүрдэх аж. Шүрикен нь катана( самурайн илд) болон яри(жад) зэрэг дайчин эрсийн сүр сүлд болсон гайхамшигт зэвсгүүдийн хамтаар хэрэглэгддэг байсан бөгөөд тулаанд тактикын чухал үүргийг гүйцэтгэдэг байж. Шүрикенийг эзэмших урлагийг шүрикен-жицү гэх ба Ягю Рю, Катори Шинто Рю, Ито Рю, Кукишин Рю болон Тогакурэ Рю зэрэг тулааны урлагийн алдартай сургуулиудын сургалтын хөтөлбөрийн гол хэсгүүдийн нэг болон орсон байдаг. Одоо цагийн ертөнцөд шүрикен нь эртний эдлэл, зэр зэвсэг цуглуулагчдын гарт байх авч зарим нэгэн оронд шүрикенд хутга мэс эзэмших сертификат олгодог байна. Шүрикен нь өрнөдөд “үхлийн од”, “шиддэг од” болон “нинжагийн од” зэрэг нэрээр түгсэн байдаг. Хэдий тийм боловч шүрикен нь хэрэглэгдэж эхэлсэн тэрхүү цаг үеэсээ өөрийн хэлбэр дүрс, хийц загвараа байнга өөрчлөн шинэчилсээр иржээ.

Ангилал засварлах

Шүрикенийг 2 үндсэн хэсэгт хуваасан байдаг. 1. 1. Бо Шүрикен 2. 2. Хира Шүрикен буюу Шакен (Курумакен ч гэдэг)

1. Бо Шүрикен засварлах

Шулуун хийгээд ган төмрөөс бүрдэх бөгөөд 4 талт талст хэлбэртэй байх агаад мөн цилиндр хэлбэрээр оршино. Нэг талдаа иртэй байх авч заримдаа 2 талдаа иртэй байх нь бий. Бо-Шүрикений урт нь 12-21см бөгөөд жин нь дунджаар 35-150 гр байдаг байна. Гараас гулсан гарах энэхүү үхлийн зэвсэг шүрикенийг шидэх маш олон арга барил, техник байдаг бөгөөд гарын хуруугаар зам чигийг нь тохируулан нисгэх аж. Гэвч Бо-Шүрикенийг Кунай(хутга)-тай адилгаж үл болно.

Бо-Шүрикенийг шидэх хоёр үндсэн шидэлт байдаг. засварлах

А. Жики Да-хо буюу шулуун шидэлт Б. Хан-Тэн Да-хо буюу эргэлттэй шидэлт Энэ хоёр нь шидэх арга техникийн хувьд ялгаатай бөгөөд байгаа онохоосоо өмнө эргэх эсвэл эргэдэггүйгээрээ мөн ялгагдах билээ.

Бо-Шүрикен нь хэлбэрийн хувьд маш олон төрөл байдаг. Тухайлбал куги-гата (хадаас хэлбэрийн), хари-гата (зүү хэлбэрийн), танто-гата (хутга хэлбэрийн), хоко-гата (жад хэлбэрийн), мацуба-гата (тэвнэ хэлбэрийн) гэж тус тусад нь ангилахаас гадна ерөнхийд нь канкиуто-гата (“хатгах” хэлбэрийн), кунай-гата (зэвсэг хэлбэрийн), тэппан (хавтгай металь) мөн байо (хатгуур) хэмээн ангилдаг ажээ. Бо-Шүрикенийг биед авч явах загвараар нь гурван үндсэн хэсэгт хуваадаг. А. Когай (гоёлын-үсний хавчаар г.м) Б. Когата (зэвсэг) В. Хаши (савх)

Эдгээр бүх нэр томъёо хийгээд техникүүд нь шүрикен-жицу хэмээх цогц нэгэн ертөнцийн дотоодод оршин байнам.

Гарал үүсэл засварлах

Бо-Шүрикений үүсэл гарлын хувьд мэдээлэл тун хомс байх аж. Шүрикен нь тулааны урлагийн нууц зэвсэг учир арга үгүй биз.

2. Хира Шүрикен засварлах

За энэ бол хамгийн алдартай бөгөөд олонд тарсан шүрикений хувилбар нь. Хэлбэрийн хувьд бол хавтгай, хурц ирмэгүүдтэй байдаг. Мөн авч явахад эвтэйхэн бас хөнгөхөн байдаг нь хира шүрикений нэгэн давуу тал нь билээ.

Өрнөдийнхөнд бол “Нинжагийн Од” нэрээрээ алдаршсан байдаг. Мөн ихэвчлэн голдоо нүхтэй байх бөгөөд энэ нь агаарын урсгалыг гайхалтайгаар нэвтлэн гарахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

Энэхүү шүрикен нь аюул багатай мэт боловч тулааны урлагийг төгс эзэмшсэн нэгэнд ганц шүрикен гэдэг үхлийн зэвсэг нь болно. Шүрикенийг ихэвчлэн хүнийг шархдуулахад хэрэглэх бөгөөд хэрвээ хүсвэл алах ч боломжтой. Хира шүрикенийг хүний хамгийн эмзэг хэсэг болох гар, толгой болоод хөл рүү нь шиддэг байна.

Түүнчлэн хира- шүрикенийг хоронд дүрж ирэнд нь үхлийн аюултай хор шингээж бас хэрэглэдэг гэнэ. Үүнийг ихэвчлэн хамгийн эрсдэлтэй хийгээд боломжгүй мэт тийм л үед ашигладаг.

Үнэхээрийн гайхалтай хийц загвар бүхий энэ бяцхан зэвсгийг өнөөдөр дэлхий даяар мэдэх болжээ. Тийм ч учраас тулааны урлагийг харуулсан маш олон кино зохиолд шүрикен нь мөнхрөн үлджээ. Анх өрнөдөд Batman, Anarky, Elektra, Miho болон Bullseye зэрэг комик баатрууд шүрикенийг хэрэглэж эхэлсэн байна. Мөн тоглоомын ертөнцөд хүртэл өөрийн гэсэн байр суурийг эзлээд амжжээ. Warhammer, Elder Scrolls, WarCraft, Mortal Combat, Final Fantasy, Ninja Gaiden гээд маш олон гайхалтай бүтээлүүдэд шүрикенийг хэрэглэдгийг Gamer-үүд маань сайн мэдэж байгаа байлгүй.


Гадаад холбоос засварлах