Шуманы резонанс

Шуманы резонанс гэдэг нь дэлхийн гадаргуу болон цэнэгт мандлын хооронд, нам болон маш нам давтамжийн босоо цахилгаан соронзон долгион үүсэх үзэгдлийн хэлнэ. Дэлхий болон түүний цэнэгт мандалын хоорондох орчин нь цахилгаан дамжуулах чадвар сул орчноор дүүргэгдсэн аврага том бөмбөлөг резонатор гэсэн үг. Энэ орчинд үүссэн цахилгаан соронзон долгион нь дэлхийг бүрэн тойрсныхоо дараа дахин өөрийн фазтай давхцахад (резонанст ороход) энэ долгион нь маш удаан хугацаанд оршин тогтнох боломжтой юм.

Дэлхийн гадаргуу болон цэнэгт мандлын хоорондох резонанст завсарт үүсч буй маш нам давтамжийн цахилгаан соронзон хэлбэлзэл (Шуманы резонанс)