N төрлийн хагас дамжуулагчийг угаасаа сөрөг цэнэгтэй чөлөөт электроноор элбэг металаар орлуулж хийсэн диодыг Шотки диод (Англи: Schottky diode) гэнэ. Шотки диодын онцлог нь шууд хүчдэлийн уналт нь маш бага 0,2V орчим байдаг ба урвуу хүчдэлийн нэвт цохигдох хэмжээ нь ч тийм их байдаггүй байна. Бага хүчдэлээр тухайлбал 5V хүртэл хүчдэлээр ажилладаг тоон төхөөрөмжүүдэд угаасаа аль ч диодон дээр очих урвуу хүчдэл нь 5V-оос хэтрэхгүй учир Шотки диодыг хэрэглэх нь тохиромжтой байдаг. Түүнчлэн Шотки диодны ажиллах давтамж нь маш өндөр, хурдтай элемент юм. Тийм ч учраас орчин үеийн компьютерийн техникт өргөн хэрэглэдэг. Шотки диодын дутагдал нь шууд гүйдэл болон урвуу хүчдэлийн хэмжээ маш бага учир шулуутгагч хэлбэрээр ашиглахад тохиромжгүй байдаг.

Шоткийн диодын бүдүүвчилсэн тэмдэглэгээ