Шар хошуут өрөвтас

Шар хошуут өрөвтас нь Ciconiidae овгийн том биетэй, ус гатлагч шувуу юм. Африкийн Сахарын өмнөд хэсэг болон Мадагаскарт тааралдана. Дундаж хэмжээний шувуу бөгөөд биеийн урт нь 97 см, биеийн жин: эр нь 2.3 кг, эм нь 1.9 кг байдаг. Биеийн өнгө нь ягаандуу цагаан ба далавч, сүүл нь хар өнгийн өдтэй, шар хошуутай. Нас бие гүйцээгүй үедээ бор сааралдуу өнгөтэй байна. Шар хошуут өрөвтас нь загас, мэлхий, шавьжаар хооллодог. Цоохор өрөвтастай ойр төстэй болно.

Шар хошуут өрөвтас

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Өрөвлөг хэлбэртэн
Овог: Өрөвтасынхан
Төрөл: Mycteria
Зүйл: M. ibis
Латин нэр
Mycteria ibis
(Карл Линней, 1766)

Зургийн цомог засварлах

Цахим холбоос засварлах

  Commons: Mycteria ibis – Викимедиа зураг, бичлэг, дууны сан