Шартүрүүт цэгцгий

Шартүрүүт цэгцгий, (Motacilla citreola) нь Цэгцгийнхэн овгийн шувуу юм. Тэд хойд ба төв Азийн чийглэг нуга хөндий, тундрт амьдрана.

Шартүрүүт цэгцгий
Эрэгчин (M. c. calcarata) үржлийн улиралд.
Эрэгчин (M. c. calcarata) үржлийн улиралд.
Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Боршувуутан
Дэд баг: Дуучшувуу
Овог: Цэгцгийнхэн
Төрөл: Motacilla
Зүйл: M. citreola
Латин нэр
Motacilla citreola
Pallas, 1776
Ижил утгатай нэршил

Budytes citreola (Pallas, 1776)

Гадаад төрх засварлах

Энэ шувуу нь нарийвтар биетэй 15.5–17 см урт ба урт сүүлтэй. Нас бие гүйцсэн эрэгчин нь үржлийн улиралд саарал, эсвэл хардуу нуруу, толгой болон өвөр хэсэг нь тод шар өнгөтэй. Өвөл болоход шар хэсэг нь цагаандуу болж, толгой нь шар туяатай бордуу болно.

Усны ойролцоох нуга хөндийд үүр засаж, 4-5 өндөг гаргадаг.

Зургийн цомог засварлах

Цахим холбоос засварлах

  Commons: Motacilla citreola – Викимедиа дуу дүрсний сан