Чон Мун-гү (1938 онд төрсөн) — Өмнө Солонгосын «Хёньдэ мотор групп» компанийн эзэн, үйлдвэр худалдаа эрхлэгч.

Чон Мун-гү
Бүтэн нэрЧон Мун-гү (정몽구)
Төрсөн өдөр1938 оны 3 сарын 19 (1938-03-19)
(одоо 86 настай)
Төрсөн газарЯпоны харьяа Солонгос, Канвонь
Улс оронӨмнөд Солонгос Өмнөд Солонгос (БНСУ)
Ажил үйлүйлдвэр худалдаа эрхлэгч

Намтар засварлах

Чон Мун-гү 1977 оноос «Хёньдэ» группийн салбар компанийн захирлаар ажиллаж эхэлсэн. Группийг үндэслэгч Чон Жү-ёнгийн өвийг залган 1996–1998 онд Хёньдэ группийн захирал байгаад групп хуваагдахад 2000 оноос хойш «Хёньдэ мотор групп»-ийн захирлаар ажиллаж байна. Тус компанийн үнэлгээ Өмнө Солонгост Самсонгийн дараа хоёрдугаарт ордог.