Чарга нь гулгамтгай тэшүүр буюу улыг гулгуулах замаар ямар нэгэн зүйлийг зөөхөд туслах хэрэгсэл юм.

Чаргаар гулган наадаж буй хүүхдүүд

Цас, мөсөн дээгүүр, бартаа саад цөөтэй газарт тохиромжтой, мөн нуга, зүлгэн дээр ч хэрэглэж болдог. Түүнчлэн гадаргыг нь зүлгэж тэгшилсэн чулуун дээр ч ашиглах боломжтой.

Чарганы хэрэглээ засварлах

Чаргыг үхэр, адуу, нохой зэрэг гэрийн тэжээвэр амьтдад хөллөн ашиглахаас гадна хүн түлхэх, татах зэргээр хөдөлгөдөг. 19-р зуунаас 20-р зууны эхэн үед голдуу Английн аялагчид туйлын судалгааг хийхдээ чарга ашиглан явдаг байв.

Чаргаар наадах засварлах

Мод, хуванцар, кардон цаасан хайрцаг зэргээр чарга хийж болдог бөгөөд түүгээр уулын уруу, налуу газарт гулсаж нааддаг.

Спорт засварлах

Чарганы төрлийн бобслей, люж, скелетоны спортууд өвлийн олимпийн хөтөлбөрт албан ёсоор багтдаг. Мөн морин чарга, нохойн чарганы уралдаан зохиогддог газрууд бий.

Санта-Клаус засварлах

Зул сарын баярын битүүний шөнө Санта-Клаус хандгайнд хөллөсөн чаргаа хөлөглөн тэнгэрээр дүүлэн айлуудаар явж бэлэг тараадаг гэж Христийн шашинд үздэг.

Гадаад холбоос засварлах

  Commons: Sledding – Викимедиа зураг, бичлэг, дууны сан