Цөмийн эрчим хүч

Цөмийн эрчим хүч гэдэг нь (дэлбэрэлтийн бус) цөмийн урвалыг хяналттайгаар гүйцэтгэх замаар гарган авдаг эрчим хүч юм. Цөмийн цахилгаан станцууд өдгөө цөмийн задралын урвалаас гарах дулаанаар усыг халаан уур болгон хувиргаж, түүгээр эрчим хүч үүсгэх аргыг ашигладаг.

2009 онд дэлхий дээр үйлдвэрлэгдсэн нийт эрчим хүчний 13–14%-г цөмийн эрчим хүч эзэлжэ байна[1]. Түүнчлэн цөмийн эрчим хүч ашиглан явдаг 150 гаруй хөлөг онгоц бий.

2018 оны 01 дүгээр сарын 25-ны байдлаар дэлхийн 30 оронд нийт 448 цөмийн эрчим хүчний реактор эрчим хүч үйлдвэрлэн ажиллаж байгаа ба 15 улсад 58 цөмийн эрчим хүчний реактор баригдаж байна. 2014 онд 435 байсан цөмийн реакторын тоо одоо 448 болтлоо өссөн нь дэлхийн түүхэнд хамгийн их тоогоор ажиллаж байсан 2002 оны 438 реактораас тоогоороо даваад байна.

2017 онд ашиглалтад орсон 10 реакторын 5 нь Хятад Улсад, үлдсэн 5 нь Энэтхэг, Пакистан, Орос, Өмнөд Солонгос, АНУ-д байна.

2014 оны судалгаагаар дэлхийн нийт эрчим хүчний 11 хувийг цөмийн эрчим хүчээр хангаж байгаа судалгаа гарсан. 2018 оны 01 дүгээр сарын байдлаар цөмийн эрчим хүсээр 391 744 MWe цахилгаан үйлдвэрлэж  байна.

Эшлэл засварлах