Цагаанхүзүүт хөмрөг

Цагаанхүзүүт хөмрөг, Emberiza schoeniclus, нь Хөмрөгийнхөн овгийн шувуу юм. Тэд Европ болон Азийн сэрүүн бүсийн нутагт амьдарна. Нүүдлийн шувууд бөгөөд дулаан зөөлөн уур амьсгалтай өмнө зүгт өвөлждөг.

Цагаанхүзүүт хөмрөг

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Боршувуутан
Дэд баг: Дуучшувуу
Овог: Хөмрөгийнхөн
Төрөл: Emberiza
Зүйл: E. schoeniclus
Латин нэр
Emberiza schoeniclus
(Карл Линней, 1758)
Emberiza schoeniclus

Гадаад төрх засварлах

Энэ хөмрөг нь дундаж хэмжээний ба 13.5-15.5 см урт биетэй, жижиг боловч ургамлын үр идэхэд зохилдсон бахим хошуутай. Эрэгчин нь хар толгой хоолойтой ба цагаан хүзүүтэй, бор нуруу нь судалтай байдаг. эмэгчин нь судалтай бор толгой, өнгө алаглаагүй бордуу зүстэй.

Тэд голдуу ургамлын үрээр хооллох ба ангаахайгаа тэжээх үедээ хорхой шавьж агнадаг. 5-7 сард мод буюу бут, өндөр өвсний угт хатсан мөчир, өвс эвлүүлэн үүрээ засаж 4-7 өндөг гаргана. 1--14 хоног дараад ангаахай гардаг.

Зургийн цомог засварлах

Цахим холбоос засварлах

  Commons: Цагаанхүзүүт хөмрөг – Викимедиа дуу дүрсний сан
 
Wiktionary
Wiktionary: Цагаанхүзүүт хөмрөг – Энэ үгийг тайлбар толиос харна уу