Хөх ногтруу (Латин: Bonasa bonasia) буюу Хөтүү нь жижгэвтэр шувуу ба Tetraonidae овгийн гишүүн болно.

Хөх ногтруу

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Шувуу
Баг: Тахиатан
Овог: Гургуулынхан
Төрөл: Tetrastes
Зүйл: T. bonasia
Латин нэр
Tetrastes bonasia
(Карл Линней, 1758)


Хөх ногтруу
Tetrastes bonasia

Энэхүү шувуу нь Евразийн хойд хэсэг, төв ба зүүн Европын шилмүүст болон холимог ой модонд амьдарна.

Үүрээ газар засаж, 3-6 өндөг гаргадаг. Эмэгчин нь өндгөө даран, дэгдээхэйгээ өсгөдөг байна.

Хөх ногтруу 35–39 см урт. Сүүл нь хар үзүүртэй саарал өнгөтэй, нуруун хэсэг нь саарал, далавч нь бор хүрэн юм.

Тэд янз бүрийн ургамал, үр тариа, мөн шавжаар хооллоно.

Цахим холбоос засварлах

  Commons: Хөх ногтруу – Викимедиа дуу дүрсний сан