Хөзөр нь цөөн тооны хүмүүс хоорондоо наадах, тоглох нэгэн янзын хэрэгсэл юм. Хөзөрөөр тоглох энгийн тоглоомыг Хөзөр тоглох, Хөзрөөр наадах эсвэл зүгээр л Хөзөр гэж бас нэрлэнэ. Хөзөр тоглох нь дэлхий даяар түгээмэл тархсан байдаг ба хөзрийн хэрэгсэл болох хөзрийн хэлбэр, хэмжээ, тоо ширхэг нь бас харилцан адилгүй байдаг боловч бүгд далбагар цаас эсвэл түүнтэй адил нимгэн, хавтаслаг эдээр хийгдсэн байдаг юм. Хамгийн их тархсан тоглоомнууд нь: 1. Энгийн хөзөр 2. 13 покер 3. 108 хөзөр 4. Хамар дарах 5. Цагдаа хулгайч гэх мэт