Хүдэр (ᠬᠦᠳᠡᠷᠢ) нь Сэлэнгэ аймгийн сум юм.

Хүдэр сум
ᠬᠦᠳᠡᠷᠢᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Сэлэнгэ
Сумын төвБулагтай
Газар нутаг
  Нийт2,838.65 км2 (1,096.01 миль2)
Хүн ам
 (2022)
  Нийт 2,889
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)
Шуудангийн код
43020

Сэлэнгэ аймгийн Хүдэр сум нь БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1971 оны 202 дугаар тогтоолоор Сэлэнгэ аймгийн Ерөө сум САА-н үр тарианы 3-р тасгийг түшиглэн улсын фондын хадлан тэжээл бэлтгэх зорилготой Тэжээлийн Аж Ахуй хэмээн байгуулагдснаар үндэс суурь нь тавигдсан юм. АИХ-ын Тэргүүлэгчдийн 1972 оны 75-р зарлигаар сум болон зохион байгуулагдаж эдүгээ 40 гаруй жилийн түүхийг элээж байна.Нутаг дэвсгэрийн нэгжээр 2 хэсэгт хуваагдан Тарвагтайн 1-р,Баянцагааны 2-р багтай. Газар зүйн байршил.: Сэлэнгэ аймгийн зүүн хэсэгт:оршдог ба Улаанбаатар хотоос 405 км,Аймгийн төвөөс 168 км зайд байрладаг.Баруун талаараа Сэлэнгэ аймгийн Ерөө сумтай, баруун хойт талаараа Алтанбулаг сумтай, хойд талаараа ОХУ-тай хиллэдэг. Байгаль, газар зүйн онцлог. Хүдэр сум нь далайн түвшнээс дээш 1100 м өргөгдсөн.Физик газар зүйн хувьд Хан Хэнтийн нурууны хойт хэсэгт Хүдэр голын сав газарт оршдог.Газар хөдлөлтийн сул бүсэд хамаарагддаг. Сумын нутаг дэвсгэрийн 61.8 хувийг ой мод эзэлдэг бөгөөд уулархаг, хар шороон хөрстэй тул газар тариалан эрхлэх боломжтой.

Төмрийн хүдэр, нүүрс, алт зэрэг байгалийн баялаг ихтэйгээс гадна хүн ардын хүнсний болон эмчилгээнд хэрэглэдэг гүзээлзгэнэ,үхрийн нүд,улаалзгана,мойл,үрэл гэх мэт жимс жимсгэнэ бадааны үндэс,егүүшин,нохойн хошуу ззэрэг эмийн болон ургамал элбэгтэй. Хангайн болон тайгын бүслүүрийн шилмүүст, навчит ойд 10 гаруй төрлийн мод ургасан үзэсгэлэнт уул нуруудтай,ой буга,бор гөрөөс,хүдэр,гахай баавгай чоно,үнэг, төрөл бүрийн ан амьтан, жигүүртэн шувууд байдаг.

Цаг уурын нөхцөл. Чийглэг уур амьсгал зонхилсон, зундаа +28 хэмийн халуун, өвөлдөө -39 хэмийн хүйтэн байдаг ба 1-р сарын дундаж температур -41 хэм, 7 дугаар сарын дундаж температур +26 хэм байдаг. Жилийн дундаж салхины хурд 8 м/с, жилдээ 91,8 мм.тундас ордог.

Газар нутгийн хэмжээ: Нийт 283865 га газар нутагтай бөгөөд үүнээс:

Зориулалт талбайн хэмжээ/га/ нийт талбайн эзлэх хувь

 Хөдөө аж ахуйн газар 57357.33 20.2%

 Ойн сан бүхий газар 162650 57.3%

 Усан сан бүхий газар 589 0.21%

 Тусгай хэрэгцээний газар 59299.46 20.9%

 Тосгон суурингийн газар 3307.36 1.2%

 Дэд бүтцийн газар 661.85 0.2% тус тус эзэлж байна.

Сүүлийн үед "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-ийн Төмөртэй, Эрдэс Холдинг ХХК-ийн Төмөртэйн гол гэсэн төмрийн хүдрийн ил уурхайнууд үйл ажиллагаа явуулж байгаа.