Хэлэлцүүлэг:Санжаагийн Баяр

Санжийн Баяр уу Санжаагийн Баяр уу засварлах

Аль нэр нь зөв гэдгийг албан ёсны эх сурвалжуудаас хайцгаая. Би засгийн газрын вэб хуудаснаас хайсан боловч шинэчилэгдээгүй удсан бололтой, хуучин ерөнхий сайд гарч ирээд байна. Холбоо барих хэсэгт нь байгаа и-мэйл хаягруу захидал бичсэн боловч сервер нь ажиллахгүй байгаа бололтой, мэдэгдэл ирж байна. Мөн С.Баярыг ерөнхий сайдаар томилсон монгол улсын их хурлын тогтоолыг үзье. Улсын их хурлаас Санжаагийн Баярыг томилсон бол Санжийн Баяр монгол улсын ерөнхий сайд биш байх учиртай. Би тогтоолыг нь http://www.legalinfo.mn/ сайтаас хайсан боловч бас л шинэчилээгүй удсан бололтой, байхгүй байна. Холбоо барих хэсэгт нь яаралтай байрлуулаад өгөөчээ гээд хүсэлт илгээчихлээ. Ихэнх хэвлэл Санжийн Баяр гэж бичиж байна гэдэг бол үндэслэл биш байх. Зурагтаар харж байхад УИХ -ын дарга Лүндээжанцан "Санжаагийн Баярыг Монгол улсын ерөнхий сайдаар томилох тухай" тогтоолын төсөл уншиж байсан санагдана. Ganbat 08:53, 28 Арваннэгдүгээр сар 2007 (UTC)Reply

Анх С.Баяр МАХН-ын дарга болж байхад ихэнх хэвлэлүүд Санжийн Баяр гэдэг нэр хэрэглэж байсан. Харин сүүлийн үед харж байхад Санжаагийн илүүтэй хэрэглэгдэх болсон юм шиг байна. Үндэсний телевиз МҮТВ ч Санжаагийн гэж хэрэглэж байсан, тэгэхлээр Санжаагийн гэдэг нь зөв байх гэж бодож байна. --Чинээминий яриа 10:20, 28 Арваннэгдүгээр сар 2007 (UTC)Reply
Санжийн баяр нь зөв шдээ. Монгол хэлний дүрмээ мэдэхгүй байгаа юм уу Gologmine (talk) 12:47, 9 Арванхоёрдугаар сар 2023 (UTC)Reply
Return to "Санжаагийн Баяр" page.