Хорлоогийн Баянмөнх

Хорлоогийн Баянмөнх (1943 оны 2 дугаар сарын 2-нд БНМАУ-ын Увс аймгийн Хяргас суманд төрсөн) нь Монгол улсын хөдөлмөрийн баатар, Монгол, ОХУ (хуучнаар ЗХУ)-ын гавьяат тамирчин, Монгол үндэсний бөхийн дархан аварга, Олимпын мөнгөн медальт, чөлөөт бөхийн дэлхийн аварга, XX зууны манлай бөх, сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор. Эцэг "шударга" Довчин, эх Хорлоо гэж хүмүүс байжээ.

Хорлоогийн Баянмөнх
Төрсөн өдөр1944 оны 2 сарын 2 (1944-02-02) (80 настай)
Төрсөн газарМонгол улсын Увс
аймгийн Хяргас сум
Нэр солигдсонСүхбаатар → Баянмөнх
Алдар цол
Бөхийн цолдархан аварга
Цол ахисан он жил
Дархан аварга1971 он — 27 настайдаа
Улсын аварга1968
Улсын арслан1966
Улсын заан1963
Улсын начин1963 он — 19 насандаа
Улсын наадмын барилдааны амжилт
Түрүүлсэн10 (1968, 1971, 1972, 1973, 1975,
1977, 1979, 1981, 1982, 1987)
Үзүүрлэсэн2
Шөвгөрсөн27
Цагаан сарын барилдааны амжилт
Түрүүлсэн8 (1966, 1967, 1972, 1974,
1975, 1977, 1979, 1982)
Үзүүрлэсэн2 (1968, 1970, 1989, 1993)
Бусад бөх барилдааны амжилт
Улс оронМонгол Монгол (БНМАУ)
Тамир, спортэрэгтэй чөлөөт бөх

Түүнийг 2 сарын 2 буюу жанжин Д.Сүхбаатарын төрсөн өдрөөр мэндэлсэн тул Сүхбаатар гэдэг нэрийг хайрласан юм. Гэтэл зургаан настайдаа айхтар өвчин тусахад нь нэр нь хүндэдсэн хэмээн Баянмөнх болгон өөрчилжээ. [1]

Тэрээр Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр зодог тайлах их ёслол үйлдэж, төрийнхөө наадмын зүлэг ногоон дэвжээнд хүндэтгэл үзүүлжээ.[2] Цолыг бөхийн барилдааны тавын даваа эхлэхийн өмнө дуудаж, үр хүүхэд, ач зээ, шавь нар нь хүндэтгэл илэрхийлсэн юм.

Чөлөөт бөх засварлах

1975 онд ЗХУ-ын Минскт зохиогдсон ДАШТ-ээс алтан медаль хүртсэн. 1972 онд ХБНГУ-ын Мюнхен хотод зохиогдсон зуны Олимпоос мөнгөн медаль, 1971, 1974 оны ДАШТ-үүдээс тус тус мөнгөн медаль хүртсэн. Чөлөөт бөхийн Монгол Улсын 14 удаагийн аварга.

Самбо бөх засварлах

1974 онд Улаанбаатарт болсон 2 дахь удаагийн ДАШТ-ий -100 кг-д түрүүлж, Монгол улсаас самбогийн спортоор төрсөн дэлхийн 3 дахь аварга болж байсан.1975 онд Минскт болсон ДАШТ-д ЗХУ-ын бөх Саид Рахимовт ялагдаж дэлхийн аваргын мөнгөн медаль хүртэж байсан.

Сонгомол бөх засварлах

1973 онд Улаанбаатарт болсон бөхийн төрлүүдийн Азийн аварга шалгаруулах анхны тэмцээний сонгомол бөхийн -100 кг-д түрүүлж алтан медаль, 1974 онд Тегеранд болсон Азийн наадмын сонгомол бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн.

Үндэсний бөхийн амжилт засварлах

Х.Баянмөнх нь үндэсний бөхөөр наадамд 10-аас дээш түрүүлсэн хоёрхон бөхийн нэг. 10 удаа түрүүлж, 2 удаа үзүүрлэж, 15 удаа шөвгөрсөн.

Хорлоогийн Баянмөнх[3]
Жил Түвшин Бөхийн тоо Цол Давсан тоо Авсан цол/чимэг Тэмдэглэл
2001 Улс 512 Улсын Дархан Аварга 4
2000 Улс 512 Улсын Дархан Аварга 4
1999 Улс 512 Улсын Дархан Аварга 4
1998 Улс 512 Улсын Дархан Аварга 4
1997 Улс 512 Улсын Дархан Аварга 4
1996 Улс 512 Улсын Дархан Аварга 4
1995 Улс 512 Улсын Дархан Аварга 4
1994 Улс 768 Улсын Дархан Аварга 4
1993 Улс 512 Улсын Дархан Аварга 4
1992 Улс 512 Улсын Дархан Аварга 6
1991 Улс 512 Улсын Дархан Аварга 7 Бүхнээ Бишрэлт
1989 Улс 512 Улсын Дархан Аварга 7 Бууршгүй Хүчит
1988 Улс 512 Улсын Дархан Аварга 7 Олныг Баясуулагч
1987 Улс 512 Улсын Дархан Аварга 9 Тунч Гарамгай
1985 Улс 512 Улсын Дархан Аварга 7 Манлайн Баясгалант
1984 Улс 512 Улсын Дархан Аварга 6 Өнөд Баясгалант
1983 Улс 512 Улсын Дархан Аварга 7 Бат Нягт Итгэлт
1982 Улс 512 Улсын Дархан Аварга 9 Тод Сонин Үзэсгэлэнт
1981 Улс 512 Улсын Дархан Аварга 9 Баяр Наадмын Манлай
1980 Улс 512 Улсын Дархан Аварга 8 Бүхнээ Дуурсгалт
1979 Улс 512 Улсын Дархан Аварга 9 Манлайн Баясгалант
1978 Улс 512 Улсын Дархан Аварга 7 Улс Даяар Гайхамшигт
1977 Улс 512 Улсын Дархан Аварга 9 Үлэмж Бадрах
1975 Улс 512 Улсын Дархан Аварга 9 Түмнээс Төгөлдөр
1974 Улс 512 Улсын Дархан Аварга 8 Түмнээс Төгөлдөр
1973 Улс 512 Улсын Дархан Аварга 9 Баяр Наадмын Манлай
1972 Улс 512 Улсын Дархан Аварга 9 Далай Даян
1971 Улс 512 Улсын Аварга 9 Улсын Дархан Аварга
1969 Улс 512 Улсын Аварга 7
1968 Улс 512 Улсын Арслан 9 Улсын Аварга
1967 Улс 512 Улсын Арслан 8
1966 Улс 512 Улсын Заан 7 Улсын Арслан
1965 Улс 512 Улсын Заан 8 Хурц Гарамгай
1964 Улс 512 Улсын Заан 6 Улам Нэмэх
1963 Улс 512 Залуу Бөх 5 Улсын Начин


Улсын Наадмын Түрүү Улсын Наадмын Шөвөг Аймаг/Сумын Наадам Цол ахисан

Улс төрд засварлах

1972 онд Улаанбаатар хотын АИХ-ын депутат болж байсан. 1990 онд БНМАУ-ын АИХ-ын депутатаар сонгогдож байгаад 1992 онд УИХ-д Увс аймагт Ардчилсан намаас нэр дэвшээд гараагүй байна. 1996 оны УИХ-ын сонгуульд мөн Ардчилсан Холбоо эвслээс нэр дэвшихээр зарлагдсан боловч Сонгуулийн Ерөнхий Хороо бүртгэж аваагүй.

Гэр бүл, бусад засварлах

Эхнэр Дэжимбээ. Хүү Гантогтох нь Монгол улсын гарьд цолтой бөх. "Хагас зуун жилийн ганцаардал: Миний ялалт", "Монгол бөхийн барилдааны өв, мэхийн чуулган судар" тус тус номыг бичсэн. Тус сударт Монгол бөхийн 725 мэхийг судлан, боловсруулжээ. Монгол бөхөөр хичээллэх хэн бүхний өмнө нээлттэй "сурах бичиг" болсон гэхэд хилсдэхээргүй бүтээл юм.

1994 онд тэр Монгол үндэсний бөхийн уламжлал ба барилдааны сурган хүмүүжүүлэх зарим асуудал сэдвээр сурган хүмүүжүүлэх ухааны дэд докторын зэрэг хамгаалжээ.


Эшлэл засварлах

  1. "Довчингийн Сүхбаатар Хорлоогийн Баянмөнх болсон түүх". 24tsag.mn.
  2. "Энгүй хүчит Дархан аварга Хорлоогийн Баянмөнх 80 настай зодог тайллаа". монцамэ. 2022-07-22.
  3. "Хорлоогийн Баянмөнхийн амжилт". devjee.mn.