Хозүми Масако (Япон: 穂積 雅子; 1986 оны 9 сарын 11-нд Фүкүшима аймгийн Фүкүшима хотод төрсөн) нь Японы тэшүүрчин юм. 161.5 см өндөртэй. Читосэ хотын Аоба Дунд Сургууль, Комазава Их Сургуулийн дэргэдэх Томакомай Ахлах Сургуулийг дүүргэсэн.

Хозүми Масако
Тэшүүр
Төлөөлдөг улс: ЯпонЯпон Япон
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Хозүми Масако
Төрсөн огноо 1986 оны 9 сарын 11 (1986-09-11) (37 настай)
Төрсөн газар Фүкүшима, Фүкүшима
 
Медалиуд
Өвлийн олимп
Мөнгө Ванкувер 2010 Багийн
Азийн наадам
Мөнгө 2007 Чанчүнь 3000 м
Алт 2011 Астана-Алматы 3000 м
Алт 2011 Астана-Алматы 5000 м
Мөнгө 2011 Астана-Алматы Бөөн гараатай

Түүнд ээж нь өөрийн дуртай жүжигчин, Хозүмиг төрөхөөс яг 1 жилийн өмнө нас барсан Нацүмэ Масакогийн нэрийг өгсөн аж. Түүнийг 2 настайд тэднийх Хоккайдогийн Читосэ хот руу нүүж, тэнд өсч торнижээ.

2010 оны Ванкуверын олимпод тэрээр 3000 метрийн зайд 6, 5000 метрийн зайд 7-р байр эзэлсэн бол багийн уралдаанд Кодайра Нао, Табата Маки нарын хамтаар мөнгөн медаль зүүсэн.

Гадны холбоос засварлах