Харсүүлт цахлай


Харсүүлт цахлай (Larus crassirostris) нь дундаж хэмжээний цахлай бөгөөд Хятад, Япон, Солонгосыг оролцуулан зүүн Азид тархан нутагладаг. Мөн Аляска, Хойд Америкт таарах нь бий.

Харсүүлт цахлай

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Хиазтан
Овог: Цахлайнхан
Төрөл: Цахлай, Larus
Зүйл: L. crassirostris
Латин нэр
Larus crassirostris
Vieillot, 1818,

Гадаад төрх засварлах

Харсүүлт цахлайн биеийн урт 46 см, далавчаа дэлгэхэд 126-128 см юм. Тэд хар сүүл, шар хөлтэй ба хошууны үзүүр хэсэгт улаан, хар толботой. 4 нас хүрж байж бүрэн нас бие гүйцэн, өд сөд нь ургаж гүйцнэ.

Энэхүү цахлай нь голдуу жижиг загас, нялцгай биетэн, үет хөлтөн зэргээр хооллох ба заримдаа улай сэг иддэг. Загасчдын усан онгоцыг даган явж идэш тэжээл олж идэх нь элбэг ба бусад шувуудын барьсан загасыг хулгайлах явдал цөөнгүй.

Үржлийн үе болоход олноор сүрэглэн 6 сарын эхээр 2-3 өндөг гаргадаг. 24 хоног дараад ангаахай гарна.

Зургууд засварлах

Ном зүй засварлах

Цахим холбоос засварлах

  Commons: Larus crassirostris – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Викизүйлд Larus crassirostris-тай холбоотой мэдээлэл байна.
  • BirdLife International (2004). Larus crassirostris. 2006. Байгаль Хамгаалах Олон Улсын Холбооны Ховордсон амьтдын улаан жагсаалт. IUCN 2006. www.iucnredlist.org. 11 May 2006-д авсан. Database entry includes justification for why this species is of least concern