Хариуцлагатай аялал жуулчлал

Жуулчид хүрээлэн буй орчиндоо элгэмсэг хандаж, тухайн орны зан заншлыг хүндэтгэн аялал жуулчлалаас гарах сөрөг нөлөөллийг багасгаж аялж байгааг хариуцлагатай аялал жуулчлал гэнэ. Өөрөөр хэлбэл орон нутгийн иргэд болон тэдний соёл, зан заншил, хүрээлэн буй байгаль орчинд хүндэтгэлтэй хандаж, аялал жуулчлалын эерэг өгөөжийг бүхий л талаар дэмжин аялахад чиглэгддэг аялал жуулчлалыг хэлнэ.