Харгана овогтон

Харгана засварлах

Барга, Хори буриадын Харгана овог нь тэдний нутагт харган их ургадагаас харгана овогтон гэх болсон гэсэн аман домогтой. Аж төрөн нутаглах газрын нэрээр угсаатан ястнаа нэрлэх нь цөөнгүй байдаг. Хорь Буриад нь эртний Монгол аймаг Барга төхөмөөс салбарлан гарсан Монгол ястан тул Харгана болон бусад овог/халын нэр нь ижил байдаг бөгөөд Барга угсаатнууд Манж- Хаант Оросын газар нутагын төлөөх мөргөлдөөнөөс дайжиж нүүхээс өмнө Байгаль нуурын эргээр нутаглаж байжээ.