Харви Бернард Милк (Англи: Harvey Bernard Milk, 1930 оны тавдугаар сарын 221978 оны арваннэгдүгээр сарын 27) нь Америкийн нэрт улс төрч (Сан-Франциско хотын хяналтын зөвлөлийн гишүүн) байв. 1960-1970 оны хооронд аль ч улсын нийгэмд ижил хүйстэнүүд нийгэмд эзлэх байр суурь хурцадмал тэдний (хүний) эрх чөлөө бүрэн хязгаарлагдмал ад үзэгдсэн байсан үе юм. Тэр үед өөрөө ижил хүйстэн байсан Милк эцсийн амьсгалаа дуусах хүртэл тэмцэж муж цаашлаад улс орон даяараа хөдөлгөөн өрнүүлж өдгөө дэлхий нийтэд ижил хүйстэний асуудал хүний эрх чөлөөтэй холбоотой хууль конвенцид бүрэн хөрслөгдөх хүртэл тэмцэж байсан билээ. 2009 онд Ерөнхийлөгч Барак Обама Эрх чөлөөний одонг Милкт нэхэн олгосон юм. Түүний илтгэл, амьдрал, улс төрийн үйл хэргээр олон олон урлагийн бүтээл (Милк, Шон Пенн) туурвиж байсан бөгөөд "XX зууны зуун гавъяатаны" нэгэнд нэрлэгджээ.

Милк 1978 онд.

Милк 1978 оны арваннэгдүгээр сарын 27-нд Сан-Франциско хотын захирагч Жорж Москонегийн хамт тэдний үйл хэргийг эрс эсэргүүцэгч улс төрч Дэн Уайтын гарт буудуулан хөнөөгджээ.

Эшлэл засварлах

Холбоос засварлах

  Commons: Харви Милк – Викимедиа зураг, бичлэг, дууны сан