Ханьянгийн хэрэм

Ханьянгийн хэрэм (сол. 한양도성 Hanyangdoseong) — Өмнө Солонгосын Сөүлд байгаа хэрэм.

Хэрмийн хэсэг
Урд хаалга

Түүх засварлах

1395 онд Чусонь улсын Тэжу ван нийслэлийг Кэгёнгоос Ханьянд (өнөөгийн Сөүл) шилжүүлэхээр болжээ. 1396-1398 онд 197,400 ажилтны хүчээр Ханьян цайзыг барьсан бөгөөд Сөүлийн бүх найман хаалга энэ үед анх баригджээ. Цайзын хэрмийг Тэжу вангаас хойш 15-р зууны дунд буюу Сэжун вангийн үед, 1704 он буюу Сүгжун вангийн үед засварлажээ.

Байрлал засварлах

Ханьянгийн хэрэм өдгөө Сөүлийн доторх Пэгаг, Наг, Нам, Иньван хэмээх дөрвөн уулын дунд байна.

Байдал засварлах

Хэрмийн нийт урт 18 км. Хэрмийн 12 км хэсэг улсын хамгаалалтад авагдсан. Үлдсэн 6 км газар нь эвдэрч баларсан, орчин үеийн хотын байгууламжид зай тавьж өгсөн.

Хэрмийн зүүн хэсэг намхан учраас гаднаас дайрахад тохиромжтой байсан. Дайсан халдахад гал, утаагаар дохио өгөх аргыг хэрэглэдэг байв.