Флойд Паттерсон

Флойд Паттерсон (Англи: Floyd Patterson, * 1935 оны 1 сарын 4; † 2006 оны 5 сарын 11) нь мэргэжлийн боксчин, Америкийн Нэгдсэн Улсын Хойд Каролина муж улсад төрсөн.

Флойд Паттерсон

Бокс
Төлөөлдөг улс: Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Флойд Паттерсон
Төрсөн огноо 1935 оны 1 сарын 4
Төрсөн газар АНУ, Хойд Каролина муж улс
Нас барсан огноо 2006 оны 5 сарын 11
Нас барсан газар АНУ, Нью-Йорк муж улс, Нью-Йорк хот, Бруклин
 
Медалиуд
Зуны олимп
Алт Хельсинки 1952 81кг

21 нас 11 сартайдаа хүнд жингийн дэлхийн аварга болсон бөгөөд Майк Тайсон эвдэх хүртэл хамгийн залуудаа аварга болсон амжилтыг эзэмшиж байв.

Амжилт засварлах

  • 1952 оны 6 сард Хельсинкийн олимпод алтан медаль авч, 9 сардаа мэргэжлийн бокс руу шилжив.
  • 1956 онд, хоосон байсан хүнд жингийн дэлхийн аваргын хэргэмийн төлөө хагас хүнд жингийн дэлхийн аварга Арчер Муртай тоглож, 5-р үед нокаутаар ялав. Хожим аварга цолоо 4 удаа хамгаалсан байна.
  • 1959 онд Ингемар Йоханссонд 3-р үед техникийн нокаутаар ялагдаж, цолоо алдав.
  • 1960 онд мөн Ингемар Йоханссонтой даагаа нэхэх тулаан хийж, 5-р үед хүнд цохилтоор буулган авч, аваргын цолоо эргүүлэн авлаа. Дараа нь мөн 1 удаа аваргаа хамгаалсан.
  • 1962 онд Сонни Листонд 1-р үед ялагдан, цолоо алдав.
  • 1963 онд Сонни Листонтой дахин хүнд жингийн аварга цолын төлөө тулалдсан боловч 1-р үед хүнд цохилтоор ялагдсан.
  • 1965 онд Мохаммед Алитай хүнд жингийн аварга цолын төлөө тулалдаж, 12-р үед техникийн нокаутаар ялагдав.
  • 1968 онд Жимми Эллистэй мөн хүнд жингийн дэлхийн аваргын төлөө тулалдаж, шүүгчдийн шийдвэрээр ялагдал хүлээсэн.
  • 1972 онд зодог тайлжээ.

Үзүүлэлт засварлах

  • Мэргэжлийн боксын рингэнд 65 тулаан хийснээс 55 ялж (үүнээс 40-г нокаутаар), 8 ялагдаж, 1 тэнцсэн.