Филиппин-Америкийн дайн

Филиппин-Америкийн дайн, Филиппиний тусгаар тогтнолын дайн буюу Филиппиний самуун (1899–1902),[12] нь Америкийн Нэгдсэн Улс болон Филиппиний хувьсгалчдын хооронд гарсан зэвсэгт мөргөлдөөн юм.

Филиппин-Америкийн дайн

Америкийн цэргүүд Манилын ойролцоо, 1899 он
Огноо Филиппиний бослого: 1899 оны 6 сарын 2 – 1902 оны 7 сарын 4[lower-roman 1]
Морогийн бослого: 1899–1913
Байрлал Зүүн Өмнөд Ази, Филиппин
Үр дагавар АНУ-ын ялалт, Филиппиний Анхдугаар Бүгд Найрамдах Улсын мөхөл.
Газар нутгийн
өөрчлөлт
Филиппин АНУ-ын албан бус нутаг дэвсгэр болсон.
Байлдагч талууд
 АНУ Филиппин Филиппиний Анхдугаар Бүгд Найрамдах Улс
Катипунан
Филиппин Пулаханууд
Сулугийн Султант Улс
Филиппин Моро
Удирдагчид
Америкийн Нэгдсэн Улс Виллиам Маккинли
Америкийн Нэгдсэн Улс Теодор Рузвельт
Америкийн Нэгдсэн Улс Элвелл Отис
Америкийн Нэгдсэн Улс Артур Макартур
Америкийн Нэгдсэн Улс Жон Першинг
Америкийн Нэгдсэн Улс Жэкоб Смит
Филиппин Эмилио Агуинальдо
Филиппин Антонио Луна
Филиппин Артемио Рикарте
Филиппин Мигуэл Мальвар
Филиппин Мануэл Тинио
Аркадио Максилом
Макарио Сакай
Филиппин Дионисио Сегуэла
Сулугийн Султан
Цэргийн хүч
~126,000 бүгд[3][4]

үүнээс тулалдаанд оролцогч ~24,000 - ~44,000[5][6]

100,000–1,200,000
Хохирол
Америкийн Нэгдсэн Улс 4,165 алагдсан (75% орчим нь халдварт өвчнөөр),[7] ~3,000 шархадсан;

2,000 Филиппиний Цагдаагийн Газрын байлдагч алагдах буюу шархадсан[8]

~12,000–20,000 алагдсан[3][9]
Амь үрэгдсэн Филиппиний энгийн иргэд: ~200,000 - 1,500,000[9][10][11]
  1. Моро, Пулахан, мөн Катипунаны үлдэгдэл, Бүгд Найрамдах Тагалог Улс эсэргүүцлээ 1913 оны 6 сарын 15 хүртэл үргэлжлүүлсээр байсан хэдий ч дайн албан ёсоор дууссан өдөр нь 1902 оны 7 сарын 4 болно.[1][2]

Филиппиний Анхдугаар Бүгд Найрамдах Улсыг Америкийн Нэгдсэн Улс бүрэлдэхүүндээ оруулсны дараа тусгаар тогтнолоо эргүүлэн олж авах гэсэн зорилго нь мөргөлдөөнд хүргэжээ.[13][14] Уг дайн нь Филиппиний тусгаар тогтнолын төлөө тэмцлийн хүрээнд, Филиппиний хувьсгал, Испани-Америкийн дайны дараа гарсан юм.

АНУ болон Филиппиний хувьсгалт хүчний хоорондын зэвсэгт мөргөлдөөн 1899 оны 2 сарын 4-нөөс эхэлж, богино хугацаанд 1899 оны Манилын тулалдаан болон өргөжжээ. 1899 оны 6 сарын 2-нд Филиппиний Анхдугаар Бүгд Найрамдах Улс албан ёсоор АНУ-ын эсрэг дайн зарлав.[15] Дайн албан ёсоор бол 1902 оны 7 сарын 4-нд дууссан.[16] Гэсэн ч Катипунанчууд Америкийн хүчний эсрэг тэмцлээ үргэлжлүүлсээр байв. Тэдний дунд Катипунаны ахмад гишүүн, генерал Макарио Сакай байсан бөгөөд ерөнхийлөгч Агуйнальдог олзлогдсоны дараа 1902 онд тунхагласан Бүгд Найрамдах Тагалог Улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Морочууд, Пулаханчууд зэрэг бусад бүлгүүд 1913 оны 6 сарын 15-нд Буд Багсакийн тулалдаанд ялагдах хүртлээ дайны ажиллагаагаа үргэлжлүүлсээр байсан юм.[1][2]

Империализмын Эсрэг Лиг 1898 оны 6 сарын 15-нд байгуулагдаж, АНУ-ын засгийн газрыг цэрэг дайны ажиллагаа явуулахын эсрэг тэмцэл өрнүүлж байсан түүхтэй. Уг дайн, түүний дараах АНУ-ын эзэрхийлэл нь Филиппиний соёлыг эрс өөрчилсөн юм. Ойролцоогоор 34,000–1,000,000 хүнээ алдсан тус улсад Католик сүм төрийн шашин байхаа больж (АНУ шашны эрх чөлөөг хүлээн зөвшөөрсөн), засгийн газар болон бизнест англи хэл голлох хэл болжээ. 1916 онд АНУ филиппинчүүдэд өөртөө засах эрх амласныгаа 1935 онд л тодорхой хэмжээгээр биелүүлсэн. 1946 онд, дэлхийн хоёрдугаар дайны дараа АНУ Манилын гэрээний дагуу Филиппиний тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн билээ.

Цахим холбоос засварлах

  Commons: Филиппин-Америкийн дайн – Викимедиа дуу дүрсний сан

Эх сурвалж засварлах

  1. 1.0 1.1 Constantino 1975
  2. 2.0 2.1 Agoncillo 1990, pp. 247–297
  3. 3.0 3.1 "Historian Paul Kramer revisits the Philippine–American War", The JHU Gazette, Johns Hopkins University, 35 (29), April 10, 2006, retrieved March 18, 2008
  4. Deady 2005, p. 62
  5. Deady 2005, p. 55
  6. Ramsey 2007, p. 115
  7. Hack & Rettig 2006, p. 172
  8. Chambers & Anderson 1999
  9. 9.0 9.1 Guillermo, Emil (February 8, 2004), "A first taste of empire", Milwaukee Journal Sentinel: 03J, archived from the original on Есдүгээр сар 26, 2015, retrieved Зургадугаар сар 30, 2012. {{citation}}: Check date values in: |access-date= (help)
  10. Smallman-Raynor 1998
  11. Burdeos 2008, p. 14
  12. Wolters, W.G. (2004), "Philippine War of Independence", in Keat Gin Ooi (ed.), Southeast Asia: A historical encyclopedia from Angkor Wat to East Timor, vol. II, Santa Barbara, CA: ABC-CLIO, ISBN 1-57607-770-5
  13. Treaty of Peace Between the United States and Spain; December 10, 1898, Yale University
  14. Carman Fitz Randolph (2009), "Chapter I, The Annexation of the Philippines", The Law and Policy of Annexation, BiblioBazaar, LLC, ISBN 978-1-103-32481-1
  15. Kalaw 1927, pp. 199–200
  16. Worcester 1914, p. 180