ФИФА-гийн оны шилдэг хөлбөмбөгчин

ФИФА-гийн оны шилдэг хөлбөмбөгчин (Англи: FIFA World Player of the Year) нь 1991 оноос олгож эхэлсэн, Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо буюу ФИФА (FIFA)-гийн гишүүн орнуудын шигшээ багийн дасгалжуулагчдын саналаар тодруулдаг, дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагнал юм. Шигшээ багуудын дасгалжуулагчид тухайн жилд хамгийн их амжилт үзүүлсэн гэж бодож буй 3 тамирчинг нэрлэх бөгөөд 1-р байрт 5, 2-р байрт 3, 3-р байрт 1 оноо өгөх журмаар нийлбэр дүнгээр хамгийн олон оноо цуглуулсан тамирчин шилдгээр тодорно. Мөн 2001 оноос шилдэг эмэгтэй хөлбөмбөгчинг шалгаруулж эхэлсэн байна. 2010 онд Европын шилдэг хөлбөмбөгчдөд олгодог байсан Баллон д'Ор шагналтай уг шагналыг нэгтгэж, ФИФА Баллон д'Ор гэж нэрлэх болсон.

Оны шилдэг хөлбөмбөгчид (эрэгтэй) засварлах

Он Улс Нэр Баг
1991 Герман  Герман Лотар Маттеус Итали  Итали, Интер Милан
1992 Нидерланд  Нидерланд Марко Ван Бастен Итали  Итали, AC Милан
1993 Итали  Итали Роберто Бажо Итали  Итали, Ювентус
1994 Бразил  Бразил Ромарио Испани  Испани, Барселона
1995 Либери  Либери Жорж Веа Итали  Итали, AC Милан
1996 Бразил  Бразил Рональдо Испани  Испани, Барселона
1997 Бразил  Бразил Рональдо Итали  Итали, Интер Милан
1998 Франц  Франц Зинедин Зидан Итали  Итали, Ювентус
1999 Бразил  Бразил Ривалдо Испани  Испани, Барселона
2000 Франц  Франц Зинедин Зидан Итали  Итали, Ювентус
2001 Португал  Португал Луйш Фиго Испани  Испани, Реал Мадрид
2002 Бразил  Бразил Рональдо Испани  Испани, Реал Мадрид
2003 Франц  Франц Зинедин Зидан Испани  Испани, Реал Мадрид
2004 Бразил  Бразил Роналдиньо Испани  Испани, Барселона
2005 Бразил  Бразил Роналдиньо Испани  Испани, Барселона
2006 Итали  Итали Фабио Каннаваро Испани  Испани Реал Мадрид
2007 Бразил  Бразил Кака Итали  Итали, AC Милан
2008 Португал  Португал Кристиано Рональдо Англи  Англи, Манчестер Юнайтед
2009 Аргентин  Аргентин Лионель Месси Испани  Испани, Барселона
2010 Аргентин  Аргентин Лионель Месси Испани  Испани, Барселона

Улсууд ялалтаараа засварлах

Энэхүү хүснэгт нь шагнал авсан тоглогчдыг улсаар нь ангилсан болно (Тухайн клубын улс нь биш).

Улс Нэгдүгээр байр Хоёрдугаар байр Гуравдугаар байр
1   Бразил 8 (1994, 1996, 1997, 1999, 2002, 2004, 2005, 2007) 3 (1993, 1997, 1998) 3 (2000, 2003, 2006)
2   Франц 3 (1998, 2000, 2003) 4 (1991, 2003, 2004, 2006) 2 (1997*, 2002)
3   Португал 2 (2001, 2008) 2 (2000, 2009) 1 (2007)
4   Итали 2 (1993, 2006) 1 (1995) 1 (1994)
5   Аргентин 1 (2009) 2 (2007, 2008) 1 (1999)
6   Герман 1 (1991) 1 (2002) 2 (1992, 1995)
7   Либери 1 (1995) 1 (1996) 0
8   Нидерланд 1 (1992) 0 2 (1993, 1997*)
9   Англи 0 3 (1999, 2001, 2005) 2 (1991, 1996)
10   Болгар 0 2 (1992, 1994) 0
11   Испани 0 0 3 (2001, 2008, 2009)
12   Хорват 0 0 1 (1998)
12   Украин 0 0 1 (2004)
12   Камерун 0 0 1 (2005)

* There was a tie for that place

Оны шилдэг хөлбөмбөгчид (эмэгтэй) засварлах

Он Улс Нэр Баг
2001 Америкийн Нэгдсэн Улс  Америкийн Нэгдсэн Улс Миа Хамм Америкийн Нэгдсэн Улс  Америкийн Нэгдсэн Улс, Вашингтон Фрийдом
2002 Америкийн Нэгдсэн Улс  Америкийн Нэгдсэн Улс Миа Хамм Америкийн Нэгдсэн Улс  Америкийн Нэгдсэн Улс, Вашингтон Фрийдом
2003 Герман  Герман Биргит Принц Герман  Герман, 1.FFC Франкфурт
2004 Герман  Герман Биргит Принц Герман  Герман, 1.FFC Франкфурт
2005 Герман  Герман Биргит Принц Герман  Герман, 1.FFC Франкфурт
2006 Бразил  Бразил Марта Швед  Швед, Умеа IK
2007 Бразил  Бразил Марта Швед  Швед, Умеа IK
2008 Бразил  Бразил Марта Швед  Швед, Умеа IK
2009 Бразил  Бразил Марта Швед  Швед, Умеа IK