f

Уралын нуруу
Уралын нурууны хойд хэсгийн байгаль (Ханты-Мансийн өөртөө засах тойрог)
Уралын нурууны хойд хэсгийн байгаль
(Ханты-Мансийн өөртөө засах тойрог)

Уралын нурууны хойд хэсгийн байгаль
(Ханты-Мансийн өөртөө засах тойрог)

Ноён оргил Народная уул (1895 м)
Газар орон Оросын Холбооны Улс
Уралын нуруу (Оросын Холбооны Улс)
Уралын нуруу (Оросын Холбооны Улс)
Уралын нуруу
Уралын нуруу
Солбицол 65° У, 60° ЗКоординат: 65° У, 60° З

Уралын нуруу (Орос: Ура́льские го́ры) нь Оросын Холбооны Улс, Казахстаны нутагт умраас өмнө тийш сунан тогтсон нуруу юм. Евразийн эх газрыг Европ, Ази тивд хуваах хилийн хойд хэсэг нь тус нурууны дагуу оршино. Эртний Грек, Ромын үед Рифейн нуруу гэж нэрлэдэг байв.

Уралын нуруу нь Чулуун нүүрсний галавын сүүл үед бий болсон, өдгөө дэлхий дээр байгаа уулсаас хамгийн эртнийх нь юм.

Газарзүй засварлах

 
Уралын нурууны байршил

Уралын нуруу нь зэрэгцэн орших хэд хэдэн нуруунаас тогтсон уулсын систем бөгөөд дорнод уртрагийн 60 хэмийн шугамын дагуу оршино. Казахстаны умард хэсгийн тал нутгаас Умард мөсөн далайн эргийн тундр хүртэл 2,498 км орчим нутагт сунан тогтсон байдаг. Дундаж өндөр нь далайн түвшнээс дээш 900-1200 м болно. Хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 1,895 м өргөгдсөн Народная оргил юм. Вайгач арал, Шинэ Газар нь Уралын нурууны үргэлжлэл болно.

Газар нь идэгдэж эхэлж буй тул хөрсөн дорх байгалийн асар их баялаг нь ил гарсан байдаг. Ялангуяа берил, молор зэрэг эрдэнийн чулуу элбэгтэй. Мөн Уралын нурууны баруун хойд хэсэгт орших Комийн эртний ой нь ургамал амьтнаар баялаг учир Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн байдаг ч тус нутгаас алт олборлож байгаа нь онгон зэрлэг байгалийг устгаж байгаа юм.

Усны систем засварлах

Уралын нурууны баруун талаар Ижил мөрний ай савд багтах Кама, Белая зэрэг томоохон гол мөрд урсч, эх газрын уур амьсгал бүхий ой хөвч үргэлжилнэ.

Харин зүүн тал нь Обь, Эрчис мөрний ай савд багтах бөгөөд өмнө талд нь тал хээр, төв хэсгээр нь Баруун Сибирийн хотгорын тайга, намагтай нутаг цэлийнэ.

Уралын нурууны өмнөд хэсгээс Урал гол Каспийн тэнгисийг чиглэн урсч, Ази-Европын хилийн шугам болно.

Ангилал засварлах

Уралын нурууны 68% нь Оросын Холбооны Улс, 32% нь Казахстан улсын нутагт оршино[1][2]. Геологичид Уралын нурууг Ур Урал, Дундад Урал, Хойд Урал, Хойд туйл орчмын Урал, Хойд туйлын Урал гэж 5 хувааж үздэг.

  • Умард туйлын Урал (Полярный Урал): Хойд өргөргийн 69-66 хэм, дорнод уртрагийн 67-62 хэмийн хооронд орших хэсэг буюу хамгийн өндөр оргил Народная оргилоос хойдох хэсэг.
  • Умард туйл орчмын Урал (Приполярный Урал): Хойд өргөргийн 66-64 хэм, дорнод уртрагийн 62-59 хэм.
  • Хойд Урал (Северный Урал): Хойд өргөргийн 64-59 хэм, дорнод уртрагийн 59 хэм.
  • Дундад Урал (Средный Урал): Хойд өргөргийн 59-56 хэм, дорнод уртрагийн 58-61 хэм. Серовоос Челябинск хүртэл
  • Урд Урал (Южний Урал): Хойд өргөргийн 56-52 хэм, дорнод уртрагийн 60-57 хэм.

Хойд, Өмнөд Урал нь 1,500 м-ээс өндөртэй харьцангуй өндөр уулс олонтой ч Дундад Урал нь 600-800 м өндөртэй, харьцангуй намхан уулсаас бүрэлдэнэ[3].

Түүх засварлах

 
Уралын нуруунд орших Кольчедан тосгон. 1912 он

Урал гэдэг нь Түрэг хэлнүүдэд Бүс хэмээх утга агуулна[3]. Сул чулуунууд бүхий тус нуруу бүс шиг урт үргэлжилсэн байдгаас ийм нэртэй болсон гэж үздэг.

Уралын нуруу нь Эртний Грект Геродотын үед мэдэгдэж байсан бөгөөд Евразиар аялсан Арабын аялагчид Уралын нурууны тухай тэмдэглэж үлдээсэн байдаг[3]. Оросууд Уралын нурууг судалж эхэлсэн нь Новгородын Вант Улсын худалдаачид ангийн арьсны төлөө Уралын нурууг давсан 11-р зуунаас эхтэй[3] бөгөөд тэд Уралын нурууны баруун хойд хэсгээс эх аваг урсах Вычегда гол зэргийг өгсч Угро-Фин угсааны үндэстнүүдтэй наймаа хийж байжээ.

Дундад Уралын баруун талд оршиж байсан Казанийн ханлиг, зүүн талд оршиж байсан Сибирийн ханлиг зэрэг түрэг, монгол угсааны улсуудыг 15-р зууны үеэс Оросууд эзэлж, эрхшээлдээ оруулжээ.

Зургийн цомог засварлах

Эшлэл засварлах

  1. Ural Mountains - Peakbagger.com
  2. "Ural Mountains - MSN Encarta". Archived from the original on 2009-02-13. Retrieved 2009-03-06.
  3. 3.0 3.1 3.2 3.3 The Urals and Western Siberia in the Bronze and Iron Ages - Cambridge University Press

Цахим холбоос засварлах

  Commons: Ural Mountains – Викимедиа зураг, бичлэг, дууны сан