Улаан хулсны баавгай

Улаан хулсны баавгай (Ailurus fulgens, буюу "гялалзсан муур") нь жижиг биетэй модон дээр амьдардаг хөхтөн амьтан бөгөөд Ailurus төрөлд багтах цорын ганц зүйл болно. Гэрийн муурнаас бага зэрэг том биетэй, улаан хүрэн үс, урт, сэгсгэр сүүлтэй энэ амьтны урд хоёр хөл нь богино байдгаас алцагнаж явдаг. Ихэвчлэн хулсаар хооллох бөгөөд хааяа өндөг, шувуу, шавьж, жижиг хөхтөн амьтдаар хооллоно. Голдуу ганцаараа амьдарна. Үдшийн бүрийгээс үүр цайх хүртэл идэвхтэй байдаг.

Улаан хулсны баавгай[1]

Ховордолтын зэрэглэл

Эмзэг (ОУБХХ) [2]
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Баг: Араатан
Овог: Улаан хулсны баавгайнхан
Төрөл: Ailurus
Ф. Кувье, 1825
Зүйл: A. fulgens
Латин нэр
Ailurus fulgens
Ф. Кувье, 1825
Улаан хулсны баавгайн тархалт
Улаан хулсны баавгайн тархалт
Дэд зүйлүүд

A. f. fulgens
A. f. styani[3]

Ижил утгатай нэршил

A. ochraceus Хожсон, 1847

Хималайн нурууны ой модонд л амьдардаг улаан хулсны баавгай Балба, Хятадын нутагт тархжээ. Мөн Энэтхэг, Бутан, хойд Мьянмарт тааралдах нь бий[4]. Байгаль дээр зэрлэгээрээ байгаа тоо толгойг олж тооцоолоход тун хэцүү бөгөөд 2,500[5] - 16,000, эсвэл 20,000 орчим байна гэж үздэг[6]. Тархсан улсуудад нь уг амьтныг хуулиар хамгаалсан байдаг хэдий ч амьдрах орчны хомсдол, хуваагдал, хулгайн ан зэргээс болж тоо толгой нь цөөрсөөр байгаа[2].

Улаан хулсны баавгайг 2009 оны 1 сард Олон Улсын Байгаль Хамгаалах Холбоо улаан номдоо багтаасан. Хуучин Илбэнхийнхэн, Баавгайнхан овогт багтаадаг байсан ч сүүлийн үеийн судалгаагаар тусдаа овгийн амьтан болох нь тодорхой болжээ[7]. Уг амьтны 2 дэд зүйл олдоод байгаа.

Улаан хулсны баавгай нь дасан зохицох чадвар сайтай бөгөөд дэлхийн өнцөг булан бүрийн амьтны хүрээлэнд байдаг. 2006 оны байдлаар дэлхий даяар 800 гаруй толгой улаан хулсны баавгай амьтны хүрээлэнд амьдарч байжээ.

Эшлэл засварлах

  1. Воценкрафт, В.К. (2005). "Order Carnivora". In Wilson, D.E.; Reeder, D.M (eds.). Mammal Species of the World: A Taxonomic and Geographic Reference (3rd ed.). Johns Hopkins University Press. pp. 532–628. ISBN 978-0-8018-8221-0. OCLC 62265494. {{cite book}}: Invalid |ref=harv (help)
  2. 2.0 2.1 Загвар:IUCN2010.1
  3. Don E. Wilson, Russell A. Mittermeier, ed. (2009). Handbook of the Mammals of the World, Volume 1: Carnivores. Lynx Edicions. p. 503. ISBN 9788496553491.
  4. Stone, David. Raccoons and their relatives. International Union for Conservation of Nature and Natural Resources. Species Survival Commission. ISBN 2831700515.
  5. R. M., Nowak (1999). Walker’s Mammals of the World. Vol. 2 (sixth ed.). Baltimore: Johns Hopkins University Press. pp. 695–696. ISBN 0-8018-5789-9. Retrieved 2009-10-31.
  6. Choudhury, A. (2001). "An overview of the status and conservation of the red panda Ailurus fulgens in India, with reference to its global status". Oryx. Flora & Fauna International. 35 (3): 250–259. Abstract[permanent dead link] retrieved on 2009-11-03
  7. Flynn, J. J.; Nedbal, M. A.; Dragoo, J. W.; Honeycutt, R. L. (2000). "Whence the Red Panda?" (PDF). Molecular Phylogenetics and Evolution. 17 (2): 190–199. doi:10.1006/mpev.2000.0819. PMID 11083933. Retrieved 2009-09-23.

Цахим холбоос засварлах

  Commons: Улаан хулсны баавгай – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Викизүйлд Улаан хулсны баавгай-тай холбоотой мэдээлэл байна.