Улаан буудай (Латин: Triticum SPP) нь анх Ойрх Дорнодын Ливаны бүс нутаг ба Этиопын өндөрлөгөөс эхлэлтэй бөгөөд харин одоо дэлхий даяар тариалдаг үр тариа юм. 2010 онд дэлхийн улаан буудайн үйлдвэрлэл 651 сая тонн байсан бөгөөд үйлдвэрлэлээрээ эрдэнэ шиш (844 сая тонн) ба цагаан будааны (672 сая тонн) дараа гуравт орсон байна.

Улаан буудай
Triticum monococcum
Triticum monococcum
Биологийн ангилал
Аймаг: Ургамал
Division: Цэцэгт ургамал
Анги: Liliopsida
Баг: Poales
Овог: Poaceae
Төрөл: Буудай

Улаан буудайг тариалах талбайн хэмжээний өсөлт нь аль ч төрлийн таримал ургамлаас хавьгүй илүү байгаа. Дэлхийд худалдаалагдаг хэмжээгээрээ бусад бүх төрлийн үрийг нийлүүлснээс ч их байдаг. Ер нь улаан буудай нь хүнсний ургамлын гаралтай уургийн тэргүүлэгч эх үүсвэр. Бусад голлох таримал ургамал болох эрдэнэ шиш болон цагаан будаанаас уургийн агууламж өндөртэй. Улаан буудайн хүнсний хэрэглээ цагаан будааны дараа хоёрт орж байна. Үүнээс гадна улаан буудай нь цементийн үйлдвэрлэлд ашиглагдана.

Улаан буудай нь төвлөрсөн амьдралын хөгжлийн чухал хүчин зүйл болж өгсөн. Учир нь улаан буудайг их хэмжээгээр тариалж, арвин ургац хураан авах, удаан хугацаанд хадгалахад хялбар хамгийн анхны үр байсан. Улаан буудай нь Үржил Шимтэй Хавирган Сар нутагт Вавилоны болон Ассирийн хант улс г.м. хот улсуудыг үүсэхэд чухал үүргийг гүйцэтгэсэн. Улаан буудайг боловсруулан гурил гаргаж авах ба энэ нь талх, гоймон, жигнэмэг, бялуу, төрөл бүрийн нарийн боов, боорцог гэх мэтийн гол түүхий эд болдог. Мөн улаан буудайг шар айраг исгэх болон архи, виски, спирт, биотүлш зэргийг үйлдвэрлэхэд ашиглана.

Улаан буудайг малын тэжээлийн зорилгоор хязгаарлагдмал хэмжээгээр тариалах ба иш, дэрсийг нь барилгын материал болгон дээвэр хийх зэргээр хэрэглэдэг. Улаан буудайн үрийг хальслан цагаан гурил гарган авахаар эндоспермийг ялгадаг. Үлдэгдэл нь хивэг ба үр хөврөл байдаг. Үр бүтнээрээ витамин, минерал, уургийн өндөр агууламжтай эх үүсвэр бол, хальсалсан тохиолдолд дийлэнх нь цардуул болдог.

Монгол Улсад тариалдаг сортууд засварлах

Монгол Улсын цаг агаарын болон хөрсний нөхцөлд тохирсон хэд хэдэн төрлийн сортуудыг тариалж байна. Үүнд: Дархан-165, Бурятская-34, Дархан-74, Дархан-131, Дархан-173, Халхгол-1, Орхон, Дархан-106, Алтайская-50, Сэлэнгэ, Дархан-47, Дархан-34, Дархан-166, Дархан-144 зэрэг сортууд багтана. Селекцийн үзүүлэх болон үндсэн сорилтод орж байгаа сортуудаас буудайн ишний зэв өвчин тэсвэрийн талбайн үнэлгээгээр Дархан-72 сорт гойд тэсвэртэй, Дархан-165, Бурятская-34 сортууд тэсвэртэй, альтернариоз өвчин тэсвэрлэлтээр Дархан-74, Дархан-131, Дархан-173, Халхгол-1, Орхон, Бурятская-34 сортууд, септориоз өвчин тэсвэрлэлтээр Дархан-106, Дархан-74, Орхон, Халхгол-1 сортууд тэсвэртэй сортоор шалгарсан байна. Маркер ген бүхий донор сортуудаас Kern Lr47 Yecora Rojo Yr36/Gpc-B1 сорт манай оронд тохиолдох зэв өвчний (Puccinia triticina Erikss) рассад гойд тэсвэртэй, Anza Lr 37, Yr 17, Sr 38 тэсвэртэй сорт байна. Anza Lr 37, Yr 17, Sr 38 сорт ургац болон ургацын бүтцийн үзүүлэлт багатай, Yecoro Rojo Yr36/Gpc-B1 сорт ургац болон бүтээгдэхүүнт чанар өндөртэй байна. Донор сортын үрийг үржүүлж 11146 ш үртэй болсон нь цаашид селекцийн ажилд өргөн ашиглах боломжтой юм.

Хүнс засварлах

 
Улаан буудай нь хүнсний маш өргөн хүрээний хэрэглээтэй.
 
Пури, улаан буудайн гурилаар хийсэн Энэтхэг хоол.
Улаан буудай, хатуу, өвөлжих
100 g (3.5 oz) дахь тэжээллэг чанар
Энерги1,368 kJ (327 kcal)
71.18 g
сахар0.41
хүнсний эслэг12.2 g
1.54 g
12.61 g
Витамин
Тиамин (B1)
(33%)
0.383. mg
Рибофлавин (B2)
(10%)
0.115 mg
Ниацин (B3)
(36%)
5.464 mg
line-height:1.1em
(19%)
0.954 mg
Витамин В6
(23%)
0.3 mg
Фолат (B9)
(10%)
38 μg
Холин
(6%)
31.2 mg
Витамин E
(7%)
1.01 mg
Витамин K
(2%)
1.9 μg
Эрдэс
Кальци
(3%)
29 mg
Төмөр
(25%)
3.19 mg
Магни
(35%)
126 mg
Манган
(190%)
3.985 mg
Фосфор
(41%)
288 mg
Кали
(8%)
363 mg
Натри
(0%)
2 mg
Цайр
(28%)
2.65 mg
Бусад
Селен70.7 ug

Хувийн хэмжээг, АНУ-ын тогтоосон, насанд хүрсэн хүний хэрэглэх хэмжээнээс үндэслэсэн.
Эх сурвалж: USDA Nutrient Database

Гадаад холбоос засварлах

  Commons: Wheat – Викимедиа дуу дүрсний сан