Тулаги ба Гавуту-Танамбогогийн тулалдаан

Тулаги ба Гавуту-Танамбогогийн тулалдаан (Англи: Battle of Tulagi and Gavutu–Tanambogo, Япон: フロリダ諸島の戦い) нь Дэлхийн хоёрдугаар дайны Номхон дайны байлдааны ажиллагааны үеэр Японы Эзэн Хааны Флот болон Холбоотны (голдуу АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин) хооронд болсон хуурай газрын тулалдаан юм. 1942 оны 8 сарын 7-ноос 9-нд Соломоны арлуудад Холбоотны цэргүүд буусан Гуадалканалын ажиллагааны хүрээнд болжээ.

Тулаги ба Гавуту-Танамбогогийн тулалдаан
Хамаарах дайн: Дэлхийн хоёрдугаар дайны Номхон далай дахь байлдааны ажиллагаа

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчнийхэн Тулаги аралд газардаж байгаа нь. 1942 оны 8 сарын 7.
Огноо 1942 оны 8 сарын 7-9
Байрлал Соломоны арлуудын Тулаги, Гавуту
Үр дагавар Холбоотны ялалт
Байлдагч талууд
Холбоотны хүчин:
 АНУ
 Австрали
 Японы Эзэнт Гүрэн
Удирдагчид
Александр Вандегрифт,
Виллиам Х. Рупертус
Ямада Садаёши,
Миязаки Шигэтоши[1]
Цэргийн хүч
3,000[2] 886[3]
Хохирол
122 алагдсан,
200 шархадсан[4]
868 алагдсан,
19 олзлогдсон[5]

Уг тулалдаанаар АНУ-ын хошууч генерал Александр Вандегрифтийн удирдсан Тэнгисийн цэргийн хүчнийхэн амжилттай газардаж, Японы тэнгисийн цэргийн хүчнийхэн тэнгисийн цэргийн баазаа бариад байсан Тулаги, Гавуту, Танамбого арлуудыг эзэлж авчээ. Уг тулалдааны үеэр тэнд байрлаж байсан Японы тэнгисийн цэргийн хүчнийхэн тооны хувьд дутуу байсан бөгөөд бараг бүх хүнээ алджээ.

Яг үүнтэй зэрэгцээд Холбоотнууд ойролцоо орших Гуадалканалд баригдаж байсан Японы Агаарын цэргийн хүчний баазыг эзлэх зорилгоор мөн десант буулгажээ. Тулаги, Гавутуд тулалдаж, Япончуудын хүчийг саармагжуулсны үр дүнд Гуадалканал дахь ажиллагаа онцын эсэргүүцэлгүй болж өнгөрчээ. Ийнхүү Тулаги, Гуадалканалд Холбоотны цэргүүд бууснаар Холбоотон болон Японы хооронд Соломоны арлуудын бүст 6 сарын турш үргэлжилсэн Гуадалканалын ажиллагаа эхэлсэн юм.

Эшлэл засварлах

  1. Lundstrom, Guadalcanal Campaign, p. 41–42. The Yokohama Air Group under Miyazaki reported to the 5th Air Attack Force, also called the 25th Air Flotilla, commanded by Yamada and headquartered at Rabaul, New Britain. The 5th Air Attack Group reported to the Base Air Force, also called the 11th Air Fleet, commanded by Nishizo Tsukahara that, at this time, was headquartered on Tinian.
  2. Frank, Guadalcanal, p. 51.
  3. Frank, Guadalcanal, p. 50.
  4. Frank, Guadalcanal, p. 79.
  5. Frank, Guadalcanal, p. 78–79. 15 of those captured were Korean laborers, not Japanese military troops.