Томаш Росицкий

Хөлбөмбөгчин


Томаш Росицкий (Чех: Tomáš Rosický, 1980 оны аравдугаар сарын 4-нд төрсөн) нь Чехийн хөлбөмбөгчин бөгөөд Арсенал болон Чехийн шигшээ багийн довтлох чиглэлийн хагас хамгаалагч юм.

Томаш Росицкий

Росицкий Боруссиа Дортмунд багт бэлтгэл хийж буй нь.
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрТомаш Росицкий
Өндөр1.79 m (5 ft 10 in)[1][2]
БайрлалДовтлох чиглэлийн хагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багАнглиАрсенал
Дугаар7
Өсвөрийн баг
1986–1988ЧехКомпресори Прага
1988–1998ЧехСпарта Прага
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
1998–2001ЧехСпарта Прага41(8)
2001–2006ГерманБоруссиа Дортмунд126(19)
2006–АнглиАрсенал101(12)
Шигшээ баг
1995–1996ЧехЧех
(15-аас доош нас)
10(0)
1996ЧехЧех
(16-гаас доош нас)
12(5)
1997–1998ЧехЧех
(17-гоос доош нас)
16(6)
1998–1999ЧехЧех
(18-аас доош нас)
9(3)
1999ЧехЧех
(21-ээс доош нас)
2(0)
2000–ЧехБүгд Найрамдах Чех Улс85(20)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 19:03, 2012 оны 1 сарын 2.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 00:46, 2011 оны 11 сарын 16

Замнал засварлах

 
Росицкий Бирмингем Сити багтай Премьер лигийн тоглолт хийж буй нь.

Клуб засварлах

Нэгэн цагт АС Спарта Прагд тоглож байсан аав Жири болон, Ширээний теннисний тамирчин ээж Эва нарын дундаас төрсөн. СКД Компресари Прагад хөлбөмбөгөөр хичээллэж эхэлсэн бөгөөд, ах Жиритэй цуг 1987 онд Спарта Прагд элссэн байна. 1999 оны 4 сарын 14нд 1.ФС Брюннтой хийсэн тоглолтод топ багтаа дебет хийж, 5 сарын 16нд ФК Жяблонек 97тай хийсэн тоглолтод лиг дебет хийж, дараагийн хоёр тоглолтод гараанд гарч тоглосон[3]. Дараагийн улирал олон удаа гараанд гарч тоглох боломж олдсоноос, 9 сарын 11-нд 7-0-оор СК Динамо Ческе-Будювайце багийг хожсон тоглолтод 2 гоол хийсэн бөгөөд энэ нь түүний анхны гоол байсан[3].

Росицкий 2001 онд Спарта Прага багаас Германы Бундеслигийн тухайн үедээ түүхэн дэх хамгийн үнэтэй наймаа болон 14.5 сая еврогоор Боруссиа Дортмунд багт зарагдаж байв.[4] Дортмундад түргэн идээшиж үндсэн тоглолтоо үзүүлэх болсон түүнийг Реал Мадрид, Атлетико Мадрид, Тоттенхэм Хотспур, Челси болон Арсенал багууд онц сонирхож байсан ба хөлбөмбөгийн мэргэжилтэн, сонирхогчидоос Бяцхан Моцарт гэж талбай дээр тоглолт найруулдаг чадварлаг авъяасаа үнэлүүлж байсан байна.[5]

Улмаар 2006 оны тавдугаар сарын 23-нд Арсенал багтай урт хугацааны гэрээг 25 настайдаа байгуулсан юм.[4][6] Францын хагас хамгаалагч Робер Пиресийн өмнө нь эзэмшиж байсан 7 долоо дугаарын өмсгөлтэйгээр анхны гараагаа Хорватын Динамо Загреб багийг 3-0 харьцаагаар хожсон Аваргуудын лигийн тоглолтонд 2006 оны наймдугаар сарын 2-нд хийсэн[7] бол анхны гоолоо тухайн оны есдүгээр сарын 13-нд Хамбург багийг 2-1 харьцаагаар хожсон Аваргуудын лигийн тоглолтонд хийсэн байдаг байна.[8]

2011 оны аравдугаар сарын 16-нд Росицкий Сандерлэнд багийг 2-1 харьцаагаар хожсон Премьер лигийн тоглолтонд гоолын дамжуулалтыг Робин ван Персид эхний 28 секундэд өгч лигийн хамгийн богино хугацаанд орсон гоолоор нэрлэгдсэн билээ.

Шигшээ баг засварлах

19 настайдаа шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд багтан Ирландын шигшээ багийн эсрэг анх тоглож байв. 2000, 2004 оны ЕАШТ-үүд болон 2006 оны ДАШТ-д эх орноо төлөөлөн тоглож байв. 2006-07 оны улиралд шигшээ багийн ахлагч байсан Павел Недведийг зодог тайлсаны дараа Росицкий багаа ахлах болсон байна.

Хувийн амьдрал засварлах

Түүний төрсөн ах Иржи Росицкий нь Испанийн Атлетико Мадрид багийн тоглогч байв.

Үзүүлэлтүүд засварлах

Клуб засварлах

Сүүлд шинэчилсэн нь: 2011 оны арванхоёрдугаар сарын 22.
Клуб Улирал Лиг Цом[9] Европ Бүгд
Гараа Гоол Ашигтай дамжуулалт Гараа Гоол Ашигтай дамжуулалт Гараа Гоол Ашигтай дамжуулалт Гараа Гоол Ашигтай дамжуулалт
Боруссиа Дортмунд 2001–02 24 4 5 0 0 - 8 1 - 32 5 -
2002–03 30 3 9 0 0 - 7 2 - 37 5 -
2003–04 19 2 5 0 0 - 4 0 - 23 2 -
2004–05 26 4 4 0 0 - 0 0 - 26 4 -
2005–06 27 6 5 0 0 - 0 0 - 27 6 -
Бүгд 126 19 28 0 0 - 19 3 - 145 22 -
Арсенал 2006–07 26 3 3 5 2 1 6 1 0 37 6 4
2007–08 18 6 2 1 0 0 5 1 0 24 7 2
2008–09 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 0
2009–10 25 3 4 1 0 0 7 0 1 33 3 5
2010–11 21 0 2 8 1 2 5 0 1 34 1 5
2011–12 8 0 1 0 0 0 5 0 0 14 0 1
Бүгд 96 12 12 15 3 3 28 2 2 142 17 17
Нийт 223 31 40 15 3 - 46 5 - 284 39 -

Шигшээ баг засварлах

[10]

Чехийн шигшээ баг
ОгнооГарааГоол
2000 8 0
2001 10 2
2002 6 3
2003 7 1
2004 13 3
2005 8 6
2006 9 2
2007 7 2
2008 0 0
2009 3 0
2010 6 0
2011 8 1
Бүгд 85 20

Шагналууд засварлах

Клуб засварлах

Спарта Прага
Боруссиа Дортмунд

Хувийн засварлах

Эшлэл засварлах

  1. "Tomas Rosicky". BBC Sport. Archived from the original on 23 Нэгдүгээр сар 2009. Retrieved 23 May 2009.
  2. "7 Tomás Rosický" (in German). transfermarkt.de. 16 July 2008. Retrieved 16 July 2008.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  3. 3.0 3.1 Tomas Rosicky
  4. 4.0 4.1 "Arsenal secure Rosicky transfer". BBC Sport. 23 May 2006. Retrieved 23 May 2009.
  5. David Hytner (15 August 2007). "Little Mozart goes home intending to upset his first love". London: The Guardian. Retrieved 23 May 2009.
  6. "Czech midfielder Rosicky signs for Arsenal". Arsenal.com. 23 May 2006. Retrieved 23 May 2009.
  7. "Dinamo Zagreb 0–3 Arsenal". ESPN Soccernet. 8 August 2006. Archived from the original on 29 Есдүгээр сар 2013. Retrieved 12 October 2010.
  8. Davies, Christopher (14 September 2006). "Rosicky rocket sinks 10-man Hamburg". The Daily Telegraph. London.
  9. Английн цом, Лигийн цом болон Коммунити Шиелд зэргийг оруулаад
  10. http://www.national-football-teams.com/v2/player.php?id=1885

Холбоос засварлах